НИЙГЭМ

НААДМЫН ДАРАА "НАМАР "

Үндэсний их баяр наадам олон өдөр үргэлжилж өндөрлөлөө. Залуухан шинэ аваргатай болсон Монголчууд сэтгэл тэнэгэр сайхан наадав. Тав хоног амарч, хөдөө гадаагуур аялаж зугаалан, өчигдөрхөн л нийслэлийн иргэд эрхгүй нааш буцав. Учир нь өнөөдөр ажилтай. Наадам өнгөрч, намар ч эхэллээ. Одоо өвлийг өнтэй давахын тулд намрын их ажилдаа орох цаг ирлээ.

Ээдээ хийх ажил ч их байна даа. УИХ-ын чуулган ээлжит бусаар долоодугаар сарын 05-ны өдрөөс эхлэн хуралдаж, Монгол улсын үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэлэлцүүлэг хийж буй.  Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Ардчилсан Үндсэн хууль түүхэн үүргээ гүйцэтгэж, бахархам амжилт ололтыг авчирсан гэдгийг онцлоод Үндсэн хуулийг сайжруулах гэдэг дээр маргах хүн байхгүй.  Энэ цаг бол түүхэн боломж” гэв. Гэвч үндсэн хуульд “но”-той гэх хэд хэдэн заалтууд бий, Үндсэн хуулийг үнэхээр сайжруулах уу эсвэл шал дордуулах уу гэдэг айдас иргэдийн дунд хэвээр байна.

Бас Нийслэлийн ЗДТГ-ын хариуцан авсан Буянт-Ухаа дахь түрээсийн орон сууцанд өвөл болохоос урьтаж орох гэсэн иргэд хамгийн их хүлээлттэй байна. Тэдэнд өнөөдөртөө үндсэн хууль хэрхэн өөрчлөгдөх гэхээсээ байр сууцанд орж аваад өвлийг өнтэйхөн шиг давахсан гэх хүсэл илүүтэй бий. Арга ч үгүй билээ.

Учир нь 75 хоногийн дараа гэхэд нийслэл утаандаа хучигдана. Ахиад л нялх үрсийн дуу эмнэлэгт хадаж, үхэл зовлон, хагацал, өвчин, тэмцэл эхэлнэ. Ахиад л утаанаас үүдсэн амьсгалын замын гаралтай өвчнүүдээр том жижиггүй өвчилөх нь. Хаширсан хүн гэж хаширсан хүнийг л хэлнэ шүү дээ. Энэ жил түүхий нүүрсийг нийслэл рүү оруулахыг хориглож, сайжруулсан шахмал түлшийг худалдаалж буй. Гэвч дулааны улиралд зэврүүн өдрүүдэд сайжруулсан түлш худалдаж авах гэсэн иргэдэд олдоц муу байгаа гэх сураг эртнээс дуулдсан. Өвөл боллоо. Бид бэлэн үү?

Т.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
StevSlarie
StevSlarie
1 сар 15, 2020 08:08

Propecia Online Without A Prescription [url=http://cialibuy.com]Buy Cialis[/url] Cialis 10 Mg Sin Receta Worldwide Cod Hydrochlorothiazide

Холбоотой мэдээ

Back to top button