280 хоногийн өмнө огцорсон Л.Оюун-Эрдэнэ "Лхагвын тойм"-д ам нээнэ
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар огцроод яг 280 хоног өнгөрч байна. Энэ хугацаанд хэвлэлд ер том хэмжээний ярилцлага өгч байгаагүй бөгөөд энэ долоо хоногийн лхагва гарагт "Лхагвын тойм" нэвтрүүлэгт орохоор болжээ. Тус нэвтрүүлэг |2026.03.11|-нд шууд цацагдах юм байна.
Л.Оюун-Эрдэнэ бол 2021 оноос хойш дөрвөн жил гаруй хугацаанд Ерөнхий сайдын албыг хашсан байдаг. Мөн МАН-ын даргын үүргийг давхар биелүүлж явсан. Гэтэл өнгөрсөн оны тавдугаар сард хүү О.Тэмүүлэнгийнхээ тансаглалтай холбоотой асуудлаар АТГ-т орлогоо нотлох шаардлага үүссэн. Мөн залуусын "Огцрох амархан" жагсаал, олон нийтийн эсэргүүцэл ч хурц байв.
Улмаар "Итгэл үзүүлэх" асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэхийн өмнө Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар огцорлоо" гэсэн нь, мөн нийт гишүүдийн олонх дэмжээгүй тул Ерөнхий сайдын суудлаасаа буусан. Тухайлбал, санал хураалтад 82 гишүүн оролцсоны 44 нь дэмжсэн. Үндсэн хуулиар, ирцээр бус нийт 126 гишүүний олонхын дэмжлэг авах зохицуулалттай. Иймд Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх асуудал дэмжигдээгүй байдаг.
Огцрох үедээ тэрбээр "Миний бие болон хамтарсан ЗГ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй боллоо. Цар тахал, дайн, тариф зэрэг олон ээдрээтэй цаг үед ард түмэндээ үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа.
100 жилийн түүхтэй улс төрийн ууган хүчин ялалтаар түүчээлсэн нь миний амьдралын бахархалт түүх болон үлдэнэ. Засгийн газрын үйл ажиллагааг дэмжиж ажилласан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд талархал илэрхийлье.
Хамтарч ажилласан АН-ын дарга Л.Гантөмөр, ХҮН намын дарга Т.Доржханд нарт, нийт бүрэлдэхүүндээ, бүх талаар дэмжсэн УИХ-ын эрхэм гишүүддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Дараагийн Монгол Улсын Ерөнхий сайдын ажилд өрнүүн их амжилт хүсье. Намайг дэмжсээр ирсэн ард түмэндээ чин сэтгэлээсээ баярлалаа. Ардчилсан нийгмийн ирээдүй болсон залуустаа талархаж байна. Надад итгэсэн, үзэл санаа нэг эрхэм гишүүддээ баярлалаа.
Өнөөдөр ордонд хүчин мөхөстөж байгаа ч олон нийтийн үзэл санаа өөр байгааг би мэднэ. Аалзны тор мэт ашиг сонирхол ард түмнийг дийлнэ гэж хэзээ ч үгүй. Мөнх хөх тэнгэрийн дор ардчилсан Монгол Улс үүрд оршиг" гэсэн юм.
Тэрбээр ийн суудлаа өгснөөс хойш хэвлэлд яриа өгөөгүйн дээр чуулганы танхим, гишүүний өрөөндөө ч үзэгдэхээ больсон. Зарим хэвлэлд түүнийг өнгөрсөн хугацаанд БНСУ-д байж, саях ирсэн тухай нийтлээд буй билээ.
О.ОНОН













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Мань эр нээх уран цэцэн ярьдаггүй болохоор сул үг унагаж тэрэндээ ороогдчих гээд байдаг юм, тэрнээс биш нэг их худал дүр эсгэдэггүй үнэнээр нь л хэлчихдэг
Оюук яахвээ алдаа оноо аль аль нь байсан. Залуу хүн болохоор муу санаа байхгүй бүлэглэлүүдтэй илт үзэлцэх гээд нухуулсан. Авлигатай олигтойхон тэмцэх гэхээр Хүрэлсүх, шүүх нь хөдөлгөхгүй байгаа нь илт мэдэгдэж байсан. Харьцангуй шударга зантай. Алдаа нь гэвэл ваакуумжиж эхэлсэн
Хамаагүй үнэнийг ярьж болохгүй шүү. Цаад Хүрэлсүх чинь болдоггүй бор өвгөнд бас нэг хэрэг тохоод ир гээд онгироо хар Энхбаяраа явуулаад ядаргаа болно
“Огцрох амархан” бол “залуусын жагсаал биш”, улс төр эдийн засгийн эрх мэдлийн төлөөх тэмцэгч олигархуудын захиалгат, залуус голдуу оролцсон “хөлсний жагсаал” байсан. Тапчиктай хүүхэн, сүйт бүсгүйн бэлэг гэх мэт шалтаггүйгээр олны хүсэл зоригоор гардаг ориг жагсаал өөр л л дөө, андашгүй, сошиалаар өдөөгдөх бус, хүмүүс аяндаа зөнгөөрөө гарцгаадаг.
Мөнгөний жагсаал!!!!!, тэдгээр залуус Оюун Эрдэнийг огуруулахаас өөр оролцох асуудал алга уу, ХААЧИВ ЯАВ ЯАГААД ТАГ БОЛЧИХООВ Ард.иргэд мулгуу биш шүү
Оюун Эрдэнэ хэцүү амаргүй үед ерөнхий сайд байсан. Яахав нялуунаас шулуухан л ярьчихдаг байсан нь зарим хүмүүст өгөөш болсон байх .
Үнэхээр өөрчлөлт хийхийг хүсэж зүтгэж ажилласан Хамгийн нэр хүндтэй ,хийсэн ажилтай , ажлыг нь хийлгэж болохгүй гэсэн Авлигачид хулгайчдын айдас төрүүлсэн ЕРӨНХИЙ САЙД. Хойчийн залууст Сайхан үлгэр дууриалал үзүүлсэн, зоригтой чин сэтгэлтэй ажилласан хүчтэй ЕРӨНХИЙ САЙД
оюун-эрдэнэ, учрал гээ л мангар бацаануудаар ээлжлэн туг тахиж байгаа гол буруутан бол УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ мөнөөсөө мөн
Оюук огцроод жил боллоо, шинэ засаг нь нөгөө их сайн сайхан болно гээд байсан нь хаана байна. Уриа лоозон лeкц уншсан л хэдэн дарга нар байна. Өвөлжин тог тасарлаа, доллар улам өслөө, иргэдийн хувьцааны ашиг улам багаслаа, оюу толгойн зээлийн хүүг шийдэж чадаагүй хэвээр, баялгийн сангийн асуудал гацаастай байна. Хожсон тал гэвэл Оджаргал 200 тэрбумын хөнгөлөлт эдэллээ, хэдэн алдарт авилгалчид амь орж буцаж ирэх шив
Ерөнхийлөгч хар шөнөөр орж ирж "огцорлоо" гэж албадан буулгасан. Санал өөр байх боломжтой, олон нийтийн асар их дэмжлэгтэй, итгэлийг хүлээсэн ЕРӨНХИЙ САЙД БАЙСАН.
Наад хулгайчуудынхаа но -г бүгдийг хэлээрэй. МАНАН мафи, Mcs төр лүү эрх мэдлийн төлөө хөдлөөд эхэлсэн. Тэр номер нэг ахдаа бүү итгэ. Нэг тал болсон.
Баахан худлаа бурах л байхдаа
Төрийн алба оюунэрдэнэ сайдыг байхад ёстой шүүрдүүлж буцаад бүгд байх ёстой шалгалт шүүлгээ албан тушаалийн тодорхойлолт заагдсан мэргэжил, мэргэшилдээ тохироод төрийн албаны сургуулийн шат болгоны сургалтад хамрагдаад, тайлангаа зөв гаргаж сүүлийн хэдэн жил тогтвор суурьшилсан ажиллаж байсан. Гэтэл одоо ерөнхий сайд нь хамаг л төрийн алба болгонд Ротац хий гэх нэрээр даргаас нь эхлээд үйлчилэгч хүртэл солиж дахин төрийн албанд мэргэшисэн албан хаагчдын дутандал, ажилгүй тэтгэмж авагч нарын мянга мянгаар нь нэмлээдээ арай л байна шүү ард иргэд минь засгаа сонгохдоо ард нь байгаа огцор гэдэг бүлгүүдээ хараарай
Зандан завхруулж эхэлж байна. Энхболд гавьяатай хэмээн шагнаж мандуулж солиорч байх шиг............олон зүйл орвонгоороо эргэх нь
Нүүрсний хулгай, Хөгжлийн банк, ЖДҮ, Оюу толгой, Ухаа худаг гээд сайн тэмцсэн... Ухаа худаг уул уурхайн хулгайчдын санхүүжилтээр дотоодын авилгач олигархуудын зохион байгуулсан операциар огцруулсан нь буруу болсон
Дүү минь үгээ бодож яриарай.Танай намын ялзарсан удирдлагууд чамайг чадах гээд хүлээж байгаа шүү.Чиний эх орныхоо төлөө гэсэн сэтгэлийг олон түмэн мэдэж байгаа...Чи төрд ганцаардсан ч МОНГОЛЫН ОЛОН МЯНГАН ЗАЛУУЧУУД ЧАМАЙГ ОЙЛГОЖ БАЙГАА. . . .
Лхагва гэж юу юм бэ
Баахан нэвтрүүлэг хийсэн болоод УИХ-ЫН гишүүн болох гэж байгаа сэтгүүлч гэх үү дээ
Хуралдаа суухгүй төрийн ажлыг хийдүүлж бгаа нөхөдүүдэд хууль хурдан батлагдаасай одоо энэ хүн юу гэж ярьсан ч хэн итгэхгүй байх
Анх бол ш5 маш их итгэж найдаж бсан харин бүх зүйл эсрэгээр болж хэлж ярьсан нь төрд гараж идэж уух эрх мэдэл болж хувирсан
Төрийн хулгайчид сул элдэв юм хуцаад явдаг улс ганц манайх байх дэлхийн шившиг юмаа
OE hulgaisan mungunuusuu uuriinhuu esreg garj baigaa medeelliig ustguulhad zartsuulj bain u. Hulsni SHITguulchid tsalingaa sain avj, trolluudn ami orov
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud
Зочин
Xuuk anx garch irexdee shudraga baidliig togtoono gesen. 1 jiliin xugatsagaa uldeed baixad yugaa xiix ve dee. Ushuu xorsoloo tailax l yum xiix baixdaa. Sodbaatartai niilj aimshigtai zuil xiiseer baina daa.
Орлогоо нотол!!
Харанхуй, боловсролгүй, чадваргүй этгээдээр 6 жил ЕС хийлгэж л байдаг мулгуу ард түмэн! Арай гэж зайлуулсан даа
Архаг хулгайчидын дэргэд чапак төдий л залуу!! МАН -АН мафиуудын эсрэг үнэн юм ярих гэж үзээд бут нэргүүлсэн ерөнхий сайд!!! Ккк МАН татан буугдаж байж Монгол улс дахь МАН -АН дэглэм арилнаа
Урт наслуулдаг гоймон идсэн, тамгийн газрын галч байсан, Монголд интернет байгаагүй үед google хэрэглэдэг байсан, үзсэн киноныхоо тэмдэглэл... Өөр ч нээх ам нээх юм маруухан дөө чаос
Бас ямарымаа донгосч ХОВ ХООСОН толгойтойгоо гайхуулар бол доо????...Ам ангайх болгондоо ТЭНЭГ2 ярьдаг нөхрийг ХҮҮК ах ямар сонголтоор сонгосийн бол доо????...За даа ХҮҮК ч адилхан EӨӨКөөр ажиллах ухаан дутсан нөхөр дөө????????
Ах дүү 2 өөдгүй хулгайчууд татварыг500% нэмчихээд өөрсдөө авчихсан..даа бас Англи улсад өгөөд байгаамаа хувалзнууд.
Mongold amidrah nvvrgvi hulgaichig sain shalgaj ger bvlin hurungin huraaj. SB talbain urd barilgig tatvarin munguur bosson shvv, NamBaatraas asuuh heregtei baih
Энхийн цагаан тагтаа болоод...баахан өрөвдүүлэх тактик барьж эргүү дуракууд нөгөө поп.д нь үнэмшээд жүжиг цаашаа болно доо...ман.н хулгайч нар багын даргасаа эхлээд еөкөө хүртэл бүгд хулгайч энэ хулгайчууд 35 жил төрөөр тоглож өөрсдөө тэрбумтангууд болж ...эх орон ард түмнээ элгээр нь хэвтүүлсэн гэдгийг бүү март!!!мартсан бол сөнөнө!!!!
Үхсэний чинь Лхагваагийн тойм, их гарын хулгайчууд хулгайгаа зөвтгөх тойм юм бишүү, ккк фаак ю
эх орноо шуналаараа наймаалцдаг, орлогоо нотолж баталж чадаагүй өлөн бэрдийг гишүүнээс зайлуульяааа!! анх гарч ирсэн яриагаа мартахгүй өөрөө зайлвал өөрт нь л дээр дэ!!
Маш ёрөнхий сайд бсан ажлаа сн хж бсан сайд шүү оюун эрдэнээс их айсандаа МАН хэдэн нөхөд луйвараар унагаас юмдаа одоогийн сайд маш муу ажилб бна огцруулнаа оюун эрдэнэ гишүүндээ амжилт хүсье
Бөөн троллууд 00 эрдэнэ дээ хайр зарлаад шаасан. Хогийн шаар шүү наад данх чинь...
Чамаас өөр бодолтой л бол тролл уу
Орлогоо нотол! хоосон толгойт