ДЭЛХИЙ

Шүүгчид Г.Бөхчулууныг дуулуулсангүй гэж өмөөрч, шоуг орхин гарчээ

Г.Бөхчулуун хэмээх монгол залуу Австралийн “The Voice” шоуг жинхэнэ утгаар нь доргион, шүүгчдийг алмайруулсан. Авсрали улсад 10 гаруй жил ажиллан, амьдарч буй тэрбээр “Blind audition” морин хуур, хөөмийн эгшгийг уянгалуулсан нь шүүгчдийн төдийгүй үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөсөн юм.

“Battle”-ийн шатанд Г.Бөхчулуун, Johnny Manuel-тэй хамтран дуучин Michael Jackson-ийн "Earth song” дууг дуулав.

Үзүүлбэрийн дараа хуваарилалтаа тэгш бус хийсэн хэмээн маргаан өрнөжээ. Шүүгч, дасгалжуулагч Дельта Гудрем, Келли Роуланд нар Г.Бөхчулуунд ижил тэгш боломж олгож, дуулах орон зай өгсөнгүй, Жоннигийн ард хөгжимчин хийлээ” хэмээн шүүмжилжээ. Энэ үеэр шүүгч, дасгалжуулагч Кelly шоуг орхин гарсан юм. Ийнхүү Г.Бөхчулуун ийнхүү халз тулааны шатнаас хасагдаж шоугаа үргэлжлүүлэх боломжгүй болсон аж.

Б.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Damdin
Damdin
2020-06-25 01:44

Buruu couchaa songoj dee

Зочин
Зочин
2020-06-26 00:06

Durem ym bol tegeed yhawde

Зочин
Зочин
2020-06-26 07:28

Гол нь ийм том дууг морин хуураар тоглож бас хөөмийлсөн шдээ гайхамшигтай биш гэж үү?

Back to top button