УЛС ТӨР

ЯЛАГДСАН намын дарга нар ХАРИУЦЛАГАА хүлээж ОГЦРОХГҮЙ юм уу

УИХ-ын найм дахь удаагийн сонгуульд 15 нам, 4 эвсэл, 121 бие даагч нэр дэвшсэн. МАН 62 суудал авч хоёр сонгууль дамнан илт илүүрхлээ. Харин Ардчилсан нам 12 суудал, “Та бидний эвсэл” НЭГ, “Зөв хүн Электорат” НЭГ, бие даагч НЭГ суудал тус тус авсан юм.

Сонгуульд 15 нам оролцож, 14 нь ялагдлаа. Ерөнхийдөө үнэмлэхүй ялалт байгуулсан МАН-ын дарга У.Хүрэлсүхийн гавьяа л энэ удаа тод цуурайтах нь. Ардчилсан намыг С.Эрдэнэ удирдаж сонгуульд оролцсон ч, ялагдал хүлээсэн тэрбээр өчигдөр /2020.06.25/ хариуцлагаа хүлээн намын даргын суудлаасаа огцорч байгаагаа зарласан юм. Мөн ШИНЭ намын дарга Ж.Батзандан ч мөн хариуцлагаа үүрэн огцорч байгаагаа зарлав.  

Намаа ялагдуулсан нь бол хариуцлагаа хүлээгээд огцрох нь улстөрийн том соёл. АН, МАН үеийн үед хэрэгжүүлж ирсэн. Харин энэ удаад ШИНЭ нам энэ соёлоор явж байна.

Тэгвэл сонгуульд оролцож ялагдал хүлээсэн бусад 12 намын дарга яах вэ гэдэг хүлээлт үүсчихлээ. Тухайлбал, МАХН-ын дарга Н.Энхбаяр, Бүгд найрамдах намын дараг Б.Жаргалсайхан, Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар, ХҮН намын дарга Б.Найдалаа, ИЗНН-ын дараг Ц.Ганхуяг, Монголын ногоон намын дарга О.Бум-Ялагч нар яах вэ. Сонгуульд ялагдсан ч албаа хашсаар байх юм уу гэдэг нь сонин.

Яагаад ингэж асуухад хүрэв гэдэг нь учиртай. Эдгээр намын зарим нь байгуулагдаад 10, 20 жил явчихлаа. Сонгуульд ялалт байгуулсан, суудал авсан түүх ч үгүй нам бий. Тэгсэн хэрнээ арав, хорин жил намыг ганцаараа удирдаад эзэн суучихсан дарга ч байна. Нам ялагдсан ч дарга нь ч явдаггүй, нам нь ч шинэчлэгддэггүй, хөгждөггүй “бахь байдгаараа”. Хичнээн сонгууль дамнаж орсон суудал авдаггүй.

Тиймээс ЯЛАГДСАН намын дарга нар ХАРИУЦЛАГАА хүлээгээд ОГЦРООД сурчих хэрэгтэй.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 26, 2020 13:38

Huviin nam yum chin ehnertee ugultei bish ingesgeed baij l baiy daa

Зочин
Зочин
6 сар 26, 2020 14:00

Өөрөө огцорчихвол нам нь байхгүй болно шүү дээ

зочин
зочин
6 сар 26, 2020 15:58

Монгол улсын дээд шүүх бүртгэсэн намуудаа эргэж нэг ш�##�гамаар юм. Бүртгэл дээрээ мянга мянган гишүүд дэмжигчтэй бодит байд�##� дээрээ дарга авгай хүүхэд,ах дүү найз нөхөдтэйгээ арван хэдүүлэхнээ байгаа юм биш үү? Магадгүй хэн нэгэн нь 3О н н

Зочин
Зочин
6 сар 26, 2020 16:00

Энхбаяр, Жарг�##�сайхан нарт тийм соёл байхгүй. Олон ялагд�##� хүлээсэн ч дарга сэтэртэйгээ зуур�##�даад нам нь өөрчлөгддөггүй, цаашид ч тийм байх биз. Бусдыг нь харж л байя. Нэг хүний хувийнх эсэхийг...

Зочин
Зочин
6 сар 27, 2020 07:41
Reply to  Зочин

Намын гишүүд нэртэй хоосон амиа бодсон хүний юм үнэгүй зүйлд дурлагсад нийтээрээ байхад хоол өгдөг эзэнгүй бол ямар нам байхав дэ хөөрхийс

Зочин
Зочин
6 сар 26, 2020 21:18

ЭНЭ УЯН ГЭЖ ХҮНД ЭНЭ АСУУДАЛ ЯМАР ХАМАА БАЙНА. ӨӨР БИЧИХ СЭДЭВ ОЛДОХГҮЙ БАЙНА УУ. НЭГ ХҮНИЙ ЖИЖИГХЭН НАМУУД Л БАЙГАА БИЗ ДЭЭ.

Иргэн
Иргэн
6 сар 26, 2020 22:28

Уг нь иргэдийн хур�##�д нам оролцдог нь туйлын буруу. Улс орноо нам самарч дуусгах байх. Бас тэгээд ичихгүй бодлого гэж ярих юм.

Зочин
Зочин
6 сар 26, 2020 22:53

Их хурлын сонгуулиар бүлэг байгуулах хүртэл сууд�##� аваагүй юмуу, эсвэл огт сууд�##� аваагүй намыг бүртгэлээс шууд ха�####�г журам гаргах хэрэгтэй байна. Зуун ямаанд жаран ухна гэдэг шиг хэрэггүй үймүүлсэн олон намаар яах вэ?

Hab
Hab
6 сар 27, 2020 02:35

Zoruyd sanal huwaah zorilgotoi nam nertei ulsiin hugjiliig hoish ni tatagch gainuud

Зочин
Зочин
6 сар 28, 2020 10:14

Хувийн намууд юм чинь эзэн нь огцорчихвол нам нь тарна шүү дээ

зочин
зочин
6 сар 28, 2020 13:55

сонгуульд ороод ороод сууд�##� авдаггүй намаар яах юм бэ нэг дуртай нөхөрийн сэтэр юмуу намын дарга гэдэг нэр Татан буулгадаг хуультай болох хэрэгтэй

Зочин
Зочин
6 сар 28, 2020 19:25

гишүүд байхгүй болохоор хэндээ өгөх вэ дээ

Холбоотой мэдээ

Back to top button