МУЗ хорооноос хүнсний тусламж олгож байна

Монголын Улаан Загалмай нийгэмлэг нь Олон Улсын Улаан Загалмай, Улаан Хавирган Сар Нийгэмлэгүүдийн Холбоотой хамтран Гамшгийн хариу арга хэмжээ авах яаралтай үеийн сангаас ковид-19 халдварын хариу арга хэмжээний хөтөлбөрийн хүрээнд зорилтот бүлгийн 50 өрхөд хүнсний болон ариун цэврийн багцын тусламжийг олгож байна.
Улаан Загалмай Хороо, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газартай хамтарч ковид-19 халдварын улмаас өрхийн орлого нь зогссон, хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй гэр бүл, 16 хүртэлх насны 3-аас дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эсвэл эх, 60 дээш насны харж хандах хүнгүй өндөр настан, жирэмсэн болон хөхүүл хүүхэдтэй гэр бүл, 16 хүртэлх насны 5-аас дээш хүүхэдтэй гэр бүл, хүнсний талон авдаггүй өрхүүдийг уг тусламжид сонгон хамруулах юм.
Тусламжийн эхний хэсгийг 2020 оны 06 сарын 28-ны өдөр Аймгийн засаг дарга, Улаан Загалмай хорооны дэд тэргүүн Ж.Ганбат, Есөнбулаг сумын Улаан Загалмайн анхан шатны хорооны дарга Н.Эрдэнэбат нар хүлээлгэж өглөө.
Эх сурвалж: Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газар
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.