Сурвалжилга, Нийтлэл

ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Архинд донтогсдыг эмчилдэг УЛСЫН ЦОРЫН ГАНЦ ЭМНЭЛЭГТ зочиллоо

ЭМЭГТЭЙЧҮҮД, ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙН ХАНДАЛТ НЭМЭГДЭЖ БАЙНА

Манай сурвалжлах баг үйл ажиллагаагаа явуулаад 20 жилийн ойтойгоо золгож буй Наркологийн үндэсний төвийг зорьсон юм. 1972 онд Сэтгэцийн Клиникийн эмнэлэгийн дэргэд  “Архинд донтох өвчтэй” хүмүүсийг эмчлэх тасаг байгуулагдснаар Наркологийн эмнэлгийн анхны суурь тавигджээ.  

Тус төв нь 1999 оны 12-р сарын 01 ны өдрөөс эхлэн Нийслэлийн Эрүүл Мэндийн Газрын харъяа “Наркологийн эмнэлэг” гэсэн нэртэйгээр төрөл бүрийн мансууруулах дон, хорын дон, архинд донтох өвчтөнг хэвтүүлэн эмчлэх,архи, мансуурах төрөл бүрийн донгоос гаралтай солиорол, зарим эмгэгийг эмчлэх ба мансуурах төрөл бүрийн донг богино хугацаанд оношлох, эмчлэх, сэтгэц нийгмийн нөхөн сэргээх эмчилгээг явуулах чиглэлээр ажилладаг байна. “Наркологийн эмнэлэг” дөчин эмч, мэргэжилтэнтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг.

Биднийг ихэд хуучирсан барилга байгууламж бүхий “Наркологийн эмнэлэг” угтсан юм. Эмнэлгийн  тусламж үйлчилгээний албаны орлогч дарга Д.Болорчулуун  биднийг угтан авч эмнэлэгийнхээ үйл ажиллагааны талаар ярилцсан юм.Д.Болорчулуун эмч өвчтөн нэг бүрийг нэрээр нь мэдэж хөл чинь яасан гайгүй болсон уу, та жаахан салхилахгүй яасан юм? гэх мэтээр харилцаж байлаа. 

-Эмнэлгийн нэг өдрийн үйл ажиллагаа ямар байдлаар явагддаг вэ?

-Тодорхой цагийн хувиартай. Өглөө долоон цагт босч, хувийн ариун цэврээ сахина, дараагаар нь иог, бясалгалаа хийнэ, өглөөний ундаа ууна, амралтын цагийн дараа бүлгийн болон ганцаарчилсан сэтгэл заслын эмчилгээнд орно. Үүний дараа эмчлүүлэгчид сэргээн засах хөтөлбөрүүддээ хамрагддаг.

-Ямар эмчилгээ, үйлчилгээ хийгддэг вэ?

-Монгол Улсад 1993 онд Миннесота загвар, сэтгэл заслын эмчилгээг манай төвийн захирал асан, шинжлэх ухааны доктор, профессор Эрдэнэбаяр гэх хүн GCS гэх олон улсын байгууллагатай хамтраад оруулж ирсэн. Энэ эмчилгээг өөр хэд хэдэн эмчилгээтэй хавсран боловсруулж хувь хүний онцлогт нь тохируулан эмчилгээний хөтөлбөр гаргасан. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд Пакистан улсын донтолт, судлалын төвийн захирал Талат Хабит гэх хүнийг урьж, түүгээр хандлагаар анагаах болон танин мэдэхгүйгээр анагаах эмчилгээг Миннесота эмчилгээтэй хавсран хийж буй туршлагаас нь суралцаж дүүргүүдийн эмч, мэргэжилтнүүдийг сургасан байдаг. Бүтэн жил гаруй мэргэжил дээшлүүлэх сургалт, семинарыг хийсний үндсэн дээр уг эмчилгээг нутагшуулсан. Тус хөтөлбөрийн стандартын дагуу үйл ажиллагаагаа явуулдаг.

Мөн 2018 оны 11дүгээр сарын 1-нээс эхлээд АНУ, ХБНГУ, БНСУ, Пакистан, ОХУ-ын донтох эмгэгийн чиглэлтэй эмнэлгийн хүмүүстэй хамтарч ажиллаж байгаа. Тэдний сэтгэл заслын тусламж үйлчилгээний туршилтаас судалж, Монгол хүний сэтгэхүйн онцлог, ёс заншил болон бидний генийн өвөрмөц онцлог зэрэгт тохируулан "Сайн санаа, сайхан сэтгэл" гэх зан үйл, сэтгэл заслын эмчилгээний хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Одоогийн байдлаар дөрөв дэх бүлэг маань эмчилгээгээ хийлгэж байна. Энэ эмчилгээ, үйлчилгээ нь 21 хоногийн хугацаанд тухайн үйлчлүүлэгчийн өөрийнх нь хүсэлтийн дагуу эмнэлгийн орчинд хэвтүүлэн сэтгэл заслын цогц эмчилгээг үзүүлж байгаа. Донтох эмгэгийн үед үзүүлэх хамгийн чухал үйлчилгээ бол сэтгэл заслын эмчилгээ юм.

Мөн хандлагыг нь эерэгжүүлж, өөрийгөө танин мэдэж ойлгох тал дээр дөхөм болгох зорилгоор Хөгжим эмчилгээ болон ганга эмчилгээг хосолсон байдлаар хийдэг. Ганга нь хордлого тайлах үйлчилгээтэй. Чихэвчээр хүн тус бүрийн онцлогт тохирсон ая, хөгжмийг сонсгоод, хөлийг нь ганганд дүрдэг. Айдастай хүнд зөөлөн айзамтай, сэтгэл зүйг нь тайвшруулах хөгжим сонсгох гэх мэт. Хөлний уланд хүний маш олон амин цэгүүд байдаг шүү дээ. Түүгээр дамжуулан халуун бүлээн ганганд хөлөө дүрж, цэгэн массаж хийснээр алжаал тайлагдаж, хор гадагшилдаг үр дүнтэй.

Түүнчлэн ном эмчилгээ хийгддэг. Манайх үндэсний төв номын сантай хамтраад ном зүйчид бидэнд номын тавиур бэлэглэж, ном хандивласан. Жил болгон ажилчид болон бусад хүмүүсийн дунд ном хандивлах аян зарлаад одоо 1500 гаруй номтой болсон.

Мөн хаш чулуун орон дээр хэвтэх эмчилгээ хийгддэг. Булчин чангарсан, алжаал ядаргаатай, эмчилгээнд орох боломжтой хүмүүсийг заалтын дагуу хэвтүүлээд, нуруунд нь массаж хийдэг ор байгаа юм. Энд Артерийн даралт өндөртэй, нуруу нугасны гэмтэлтэй хүмүүс хэвтэж болохгүй.

-Хэдэн хүн хүлээж авах чадалтай вэ?

-Эмнэлэг маань тавин ортой.

-Архины донтолтоос өөр ямар шинж тэмдэгтэй хүмүүс үйлчлүүлж байна вэ?

-Хэвтэн эмчлүүлэгчдийн 90 гаруй хувьнь архинаас гадна давхар тамхины хамааралтай болсон хүмүүс байдаг. Мөн цөөн хувийг мансууруулах эм, бодисын хамааралтай хүмүүс үйлчлүүлдэг. Бүхий л төрлийн донтолтын эсрэг үйлчилгээг үзүүлдэг.

-Ямар хүрээг хамарч үйлчилгээ үзүүлдэг вэ?

-Хэдий Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа ч гэсэн хөдөө орон нутгаас үйлчлүүлэхээр ирэх хүмүүс олон бий. Хаа холоос зориод ирсэн хүмүүсийг авахгүй байх хэцүү учир аль болох бүгдэд нь нээлттэй байж үйлчилгээ, тусламжаа үзүүлээд явж байна даа.


-НАРКОЛОГИЙН ЧИГЛЭЛЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ ЭМНЭЛЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ДУТМАГ БАЙНА-

Өнгөрсөн онд хийгдсэн Архинд донтолтын судалгааг 2013 оныхтой харьцуулахад огцом өссөн үзүүлэлт ажиглагдсан байдаг. Архиталтын асуудал нь гэр бүл болоод нийгмийн тулгамдсан асуудал мөнөөс мөн. Гэвч Наркологийн чиглэлээр ᠌”Эмнэлэг” гэх статусын дор үйл ажиллагаагаа явуулдаг газар зөвхөн тус эмнэлэг гэхэд болно. 

-Манай улсад чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг эмнэлгийн салбар их хомс юм аа даа.

-Найман дүүрэгт сэтгэц, наркологийн кабинет ажилладаг ч яг эмнэлгийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулах нь байхгүй гэхэд болно. Хэдий сайдын тушаалаар энэ чиглэлээр аймаг бүрттаваас арван ортойгоор үйл ажиллагаа явуулна гэж заасан байдаг боловч хорин нэгэн аймагт тэр нь зуун хувь хэрэгжихгүй байна. Нэг айлд гэхэд л архины хамааралтай хүн нэгээс доошгүй байдаг. Тиймээс энэ талын үйлчилгээ үзүүлэх салбар их хомс байна. Гэхдээ нэг үеэ бодвол энэ талын үйлчилгээ сайжирч байгаа.

-Олон улсынхтай харьцуулахад үйлчилгээ ямар түвшинд байна вэ?

-Хэдий манай эмнэлэг жижиг ч гэсэн гадаадаас ирсэн төлөөлөгчид бидний үйл ажиллагааг үнэлдэг. Бид гадаад улс орны туршлагыг маш их судалдаг. Тэд ч бидний үйл ажиллагааг өөрсдийн улс орондоо хэрэгжүүлнэ хэмээдэг. Тиймээс бид маш их урам, зоригтой ажиллаж байгаа.


-ЭМЭГТЭЙЧҮҮД ҮЙЛЧЛҮҮЛЭХ НЬ НЭМЭГДЭЖ БАЙНА-

Биднийг тус эмнэлэгийн үйл ажиллагаатай танилцаж явахад эмчлүүлэгчид Өглөөний иогоо хийж байсан юм. Тус өрөөнд нэг эмэгтэй байсан юм. Эмэгтэйчүүдийн тасагт нь одоогийн байдлаар таван эмэгтэй хэвтэн эмчлүүлж байгаа гэлээ. 

-Эмчлүүлэгчид нас, хүйсний хувьд ямар байдаг вэ?

-Хөдөлмөрийн насныхан их ханддаг. Өндөр настангууд ч ирдэг. Арван найм, есөн настай хүүхдүүд ч ирж байсан удаатай. Өндөр настангуудыг хүлээж авахад их хүндрэлтэй байдаг. Тэдэнд давхар эмнэлэгийн үйлчилгээ хэрэгтэй байдаг. Байнгын асаргаа, анхаарал халамж шаарддаг учир сахиур хэрэгтэй байдаг. Гэвч манай эмнэлгийн орон тооны хүрэлцээ дутмаг учир сахиур авах боломжгүй байдаг.

Хүйсний хувьд, сүүлийн үед эмэгтэй хүмүүсийн хандалт их байна. Хэвтэн эмчлүүлэгчдийн арван хувь нь эмэгтэй хүмүүс байдаг. Гэр бүлийн архидалтаас болоод архины давхар хамааралтай болсон эмэгтэйчүүд их хандаж байна.

-Үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийн хувьд?

-Бидэнд маш их талархдаг. Гудамжинд хүмүүс тэдэнтэй архичин хэмээн үзэж, хүн биш мэт ханддаг. Манайд ирснээр халуун дулаан уур амьсгал, үйлчилгээг авдаг.

-Архинд донтсоноор бие махбод, сэтгэлзүйд нь ямар өөрчлөлт илэрдэг вэ?

-Архинд донтох нь сэтгэцийн эмгэг учир сэтгэц хийгээд зан үйлд нь их өөрчлөлт гардаг. Сэтгэцийн хувьд анхаарал төвлөрөлт буурна, ой тогтоол муудна, хандлага, танин мэдэхүй, аливааг хүлээж авах чадвар нь суларна. Их уур бухимдал, стресстэй болж, түргэн ууртай, түрэмгий болдог. Хий юм харж, солиорлын шинж тэмдэг илэрнэ. Хөдөлмөрийн чадваргүй болно.


-Д.БОЛОРЧУЛУУН: ЭМЧЛҮҮЛЭЭД ГАРСАН Ч 3-5 ЖИЛИЙН ХУГАЦААНД ЭМЧИЛГЭЭ ҮЙЛЧИЛГЭЭНД ХАМРАГДАХ ШААРДЛАГАТАЙ-

Эмчлүүлэгчид эмнэлэгт хэвтээд, эмчилгээ хийгдсэн л бол архинаас гарчихна гэх ойлголттой байдаг. Тийм ч учраас зөвхөн эмнэлгийн зүгээс маш их зүйлийг шаардаад байдаг юм шиг. Гэвч энэ нь зөвхөн эмчийн хариуцах асуудал биш. Эмч, эмчүүлэгч болон тэдний ар гэр гэсэн гурвалсан холбоон дээр суурилж, хэн хэн нь анхаарч, хичээснээр аливаа донтолтоос ангижрах бүрэн боломжтой гэсэн юм. Хэрвээ эмчилгээ хийгдсэний дараа хяналтаас гадуур байж, эргээд мансууруулах ундаа болон донтуулах бодисыг хэрэглэснээр өмнөхөөсөө ч гүн донтдог байна.

-Хүмүүс хэзээ ханддаг вэ?

-Тун хэтрүүлэн хэрэглэж эрхтэн системийн эмгэг өвчтэй болж, мансуурснаасаа болоод тэр хүнд зайлшгүй эмнэлгийн тусламж шаардлагатай болсон үед аргагүй тохиолдолд эмнэлэгт ханддаг.

Зарим хүмүүсийн хувьд архины донтолт нь эмзэг асуудал, хувь хүний нууц байдаг учраас эмнэлэгт хандахаас зайлсхийгээд байдаг. Эсвэл хууль, шүүхийн байгууллагад бариад өгнө гэж боддог юм уу, нэг л айдас түгшүүртэй байдаг юм шиг байгаа юм. Гэхдээ бид тэдгээрт хүмүүс чиглэсэн, тэдний эрхийг хангасан үйлчилгээг үзүүлэх болно.

Энэ асуудал нь хүний эмзэг сэдэв, нэр төрийн асуудал учир манай эмнэлэг бусад эмнэлэгтэй харьцуулахад өвчтөний мэдээлэл, нууцлал зэргийг өндөр хэмжээнд авч үзэж, маш хариуцлагатай ханддаг.

-Хэдий хугацаанд эмчлэгдэх вэ?

-Үйлчлүүлэгчид маань нилээд хожуу үе дээрээ ирдэг учир маш их хугацаа шаарддаг. Цогц үйлчилгээг хүргэх хэрэгтэй. Тиймээс доод тал нь 21 хоног шаардлагатай. Эмчилгээ дууссан ч 3-6 сарын хугацаанд батжуулах эмчилгээг хийх шаардлагатай байдаг. Эмчлүүлээд гарсаны дараа 3-5 жилийн хугацаанд хянатын  эмчилгээ үйлчилгээнд хамрагдаад явах шаардлагатай байдаг.

-Эмчилгээ дууссаны дараах харилцаа холбооны талаар тодруулбал?

Эмчилгээ хийгдэж гарна гэдэг бүрэн эдгэрсэн гэсэн үг биш шүү дээ. Удаан хугацааны турш үүссэн асуудал учир эмчилгээний дараа байнга эргэх холбоотой байх шаардлагатай. Эмнэлгээс гарсны дараа үйлчлүүлэгчдийн мэдээллийг дүүргийнх нь мэргэжлийн эмчид өгөөд, гэр бүлтэй нь холбоо тогтоож эмчилгээний дараах хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. 3-5 жил эмнэлгийн хяналтад байлгадаг. Ингэж байж тухайн хүнийг эдгэрсэн гэж тооцно.

Анх эмчилгээ дууссан л бол ахиж ирдэггүй байсан бол одоо долоо хоногт нэг удаа бүлгийн сэтгэл заслын үйлчилгээнд хамрагдах болсон. Байнга бидэнтэй харилцаа холбоотой байх болсон. Манай хүн нэг л өөрчлөгдөөд байна шүү гээд бидэнд хандаж, бид ч зохих зөвлөгөөг өгч хамтарч ажиллаж байгаа. Ар гэр нь бидэнтэй холбогдоход их урам авдаг. Шаардлагатай тохиолдолд гэр бүлийг нь ч эмчилгээнд хамруулах хэрэгтэй байдаг. Ганц тэр хүнийг эмчлэх асуудал биш, түүнээс болоод сэтгэл санааны эмгэгтэй болсон гэр бүлийг нь эмнэх тохиолдол бий. Архины давхар хамааралтай болчихсон хүн цөөнгүй.

Барилга байгууламжийн хувьд асуудалтай байгаа учир засаг даргын хөрөнгөөс манай сургалтад зориулж бидэнд монгол гэр өгсөн. Энэ гэрт бид бясалгал, дэмжих бүлгийн бүхий л үйл ажиллагааг явуулахаар болсон.


-ЭМНЭЛГИЙН БАРИЛГА БАЙГУУЛАМЖ ТААРУУ-

Тус эмнэлгийн барилга 1963 онд хүүхдийн цэцэрлэг, яслийн зориулалтаар баригдсан. Улсаас урсгал засварын мөнгө өгдөг ч ашиглалтаас гарах хугацаа нь хэдийнээ болчихсон учир нэг талаас нь засахад нөгөө талаасаа ахиад л доголдоод явдаг хэмээн тус эмнэлгийн тусламж үйлчилгээний албаны орлогч дарга Д.Болорчулуун хэлсэн юм. Үнэхээр л эмнэлгийн барилга байгууламжийн хувьд ихэд хуучирсан, ашиглалтаас гарах хугацаа хэдийнээ болсон нь нүднээ илхэн харагдаж байсан юм. Түүнчлэн цэцэрлэгийн зориулалттай учир нэг плат нь маш жижиг байсан юм. Өрөө тус бүрт 4-5 хүн хэвтэн эмчлүүлдэг нь эмнэлгийн стандартад нийцэхгүй явдал билээ.

-Барилга байгууламж их хуучирсан харагдаж байна?

-Тийм ээ, эмнэлгийн барилга байгууламж хэцүү байна, бид боломжтой бол сэргээн засах аппарат, тоног төхөөрөмж бүхий хэсэгтэй болмоор байдаг ч өрөө тасалгааны хангамж, барилга байшингийн учир дутагдалтай байдлаас болоод боломжгүй байгаад байдаг. Тиймээс улс анхаарал хандуулаасай гэж боддог. Бид шинэ таван давхар эмнэлгийн зургаа зуруулаад төлөвлөгөө гаргачихсан байгаа ч энэ асуудал маань хойшлогдоод л байна.

Газар доор байх ёстой халаалтын шугам хүүхдийн зулай шиг нимгэрчихсэн. Засвар үйлчилгээ хийх боломжгүй учир халаалтын шугамаа ил тавиулсан ч барилга их сэрүүхэн болчихсон. Бид тодорхой хэмжээнд засвар үйлчилгээ хийгээд, өнгө зүсийг нь засаад л явж байна даа.

-Ажиллах хүчин чадал үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээг хангаж чадаж байна уу?

-Бидний ажиллаж буй нөхцөл их хүнд. Маш олон хордлоготой хүмүүс үйлчлүүлдэг. Тэдгээр хүмүүсийн амаар, арьсаар, амьсгалаар нь ялгарч байгаа хордлого, бактерийг бид амьсгалдаг.

Барилга байгууламж, хөдөлмөрийн нөхцөл зэрэг их хүнд учраас манай наркологийн салбарт ирж ажиллах боловсон хүчин дутмаг байна. Боловсролтой, хэлтэй ажиллах хүчин, залуус маань ажиллах орчин нөхцөлөө голж тогтохгүй байна. Тиймээс улс энэ тал дээр анхаарч үзээд, бидний хөдөлмөрийн нөхцөлийг дахин үнэлээсэй гэж боддог.

Энэ асуудлыг шийдээд өгөх юм бол энэ салбарт ирж ажиллах чадвартай залуусаа гадаад улс орон луу алдахгүй шүү дээ.

-Архинд донтсоноор хүний сэтгэл зүй болоод бие махбодод ямар өөрчлөлт илэрдэг вэ?

Архины хамаарлаас болоод хүний эрүүл мэнд, бие махбод, сэтгэл санаа, гэр бүлийн байдал, хамт олон зэрэгт сөргөөр нөлөөлж байдаг. Мөн олон төрлийн өвчин үүсдэг. Тухайлбал элэгний эмгэг, зүрх судалсны эмгэг, ходоод гэдэсний шархлаа, хавдрууд, элэг цөсний өвчин зэрэг үүснэ. Мөн хүйтэн сэрүүний улиралд архи,согтууруулах бодис хэрэглэснээс хөлдөлт үүсч хөл гараа тайруулж тахир дутуу болж, хөдөлмөрийн чадвараа алдах тохиолдол ч бий. Нэг хүн л архины хамааралтай болсноор нэгэн гэр бүлд томоохон асуудлууд үүсдэг.

-Архидалтын шалтгааныг тодруулбал? Энэ талаар судалгаа хийгдэж байв уу?

-Сэтгэл санааны асуудал, сэтгэлзүйн байдлаасаа болоод буруу замаар өөрт тулгамдсан асуудал буюу стресс, бухимдлаасаа дайжин зугтах гээд байгаа юм л даа. Ингэж явсаар архи, мансууруулах бодисын хамааралтай болчихдог.


-ЭМЧИЛГЭЭНИЙ ҮР ДҮН 80 ХҮРТЭЛХ ХУВЬТАЙ-

Олон улсын туршлагаар Наркологийн эмнэлэгийн нэвтрүүж буй хөтөлбөр үйлчилгээний үр дүн 80 хувь хүрдэг нь нотлогджээ.

-Эмчилгээний үр дүнгийн хувьд ямар байдаг вэ?

-Монгол хүний биеийн онцлогт тохируулан Миннемоса эмчилгээтэй хавсарч эмчилгээ, үйлчилгээг үзүүлдэг учир үр дүн өндөр байдаг. Гол нь эмчилгээний дараах харилцаа холбоо сайн байснаар эмчилгээний үр дүн ная хүртэлх хувьд хүрнэ.

-Ямар хүнийг архины хамааралтайд тооцох вэ?

-Архины хэрэглээ даамжрах тусмаа дахилт, сэдрэлтийг өгдөг эмгэг байгаа юм. Зарим хүмүүсийн хувьд би хааяа л архи уудаг шүү дээ, би бараг уудаггүй гэж өөрсдийгөө өмөөрөөд, үгүйсгээд байдаг. Өвчний хамгийн гол шинж тэмдэг бол өөрийгөө өмөөрч, уудаггүй хэмээн үгүйсгэж буй явдал юм.

Хүн нэг удаа ямар нэг байдлаар согтууруулах ундаа уусан тохиолдолд 60млл цагаан архинаас илүүгүй хэрэглэх ёстой байдаг. Энэ тунгаас хэтрүүлбэл асуудал үүсдэг. Долоо хоногт хүн 21 стандарт буюу түүнээс дээш хэрэглэх юм бол хамааралтай байдалд орчихдог.

Архины хамааралтай эсэхийг богино хугацаанд тодорхойлох тест байдаг. Үүнд:

•Архи уусны маргааш дотроо засах зорилгоор ахиж архи ууж шараа тайлдаг уу?

•Ойр дотнын хүмүүс тань таныг архи ууж байна гэж шүүмжлэхэд дургүйцэж өөрийгөө зөвтгөдөг үү?

•Архи ууснаар бие минь өвдөөд байна, үүнээс болоод ажлаа цалгардуулаад байна даа, өөрийгөө их ууж байна гэх бодол төрж байсан уу?

Дээрх асуултуудад бүгдэд нь тийм гэж хариулж байвал архины хамааралтай байгаагийн шинж. Архи уусны маргааш нь шартаж, шараа архиар тайлж байгаа хүн-хамааралтай. Давтамжтайгаар уудаг хүмүүс нээх уудаггүй гэж уусаар өдөр болгон уудаг болчихдог шүү дээ. Уухгүй байж байгаад уудаг гэж байсан бол явсаар уухгүй байх цаггүй болчихно шүү дээ.


-ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДЭЭ ДАГУУЛЖ ИРЭХ ЭЦЭГ ЭХЧҮҮД ЦӨӨН ТООГООР БҮРТГЭГДЭХ БОЛСОН-

-Өнгөрөгч онуудтай харьцуулахад наркологийн асуудлаар хандагсдын тоо ямар байна вэ?

-2013 оны судалгаагаар архитай холбоотой эмгэг 40 дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа. Эмнэлгийн статистикаас харахад эмэгтэйчүүдийн хандалт ихсээд байна.

-Өсвөр үе болон залуусын архины хэрэглээ ямар байна? Танайд ханддаг уу?

-Өсвөр насны хүүхдээ дагуулж ирэх эцэг эхчүүдийн бүртгэл ганц нэгээр бичигдэх болсон. Тиймээс зөвхөн эмнэлгийн үйлчилгээ үзүүлэхээс гадна урьдчилан сэргийлэх тал дээр, өсвөр насныхан болоод оюутан залуус руу чиглэсэн ухуулга сурталчилгаа, урьдчилсан сэргийлэх үйл ажиллагааг хийж байгаа.

Өнгөрсөн жил их дээд сургуулийн 912 оюутанд архи, тамхи болон сэтгэцэд нөлөөлөх мансууруулах бодисын хэрэглээ, мэдлэг, хандлагыг тодорхойлсон судалгаа хийсэн. Судалгаанд оролцогсдын дийлэнх хувь нь 21 наснаасаа өмнө архи, мансууруулах бодисыг хэрэглэж үзсэн гэх үзүүлэлттэй байсан. Мөн цөөнгүй хэсэг нь дундаж болон өндөр эрсдэлтэй хэрэглээтэй гэх дүн гарсан. Мөн нийт судалгаанд орсон оюутнуудын 56 нь мансууруулах бодисын талаар тодорхой хэмжээний мэдлэгийг найз нөхдөөсөө авч байсан, хэрэглэж үзсэн гэх хариултыг өгсөн. Энэ асуудал үнэхээр сэтгэл эмзэглүүлж байна. Бид ирэх дөрвөн сард судалгаа хийсэн их дээд сургуулиудад ухуулга, нөлөөллийн ажил хийхээр төлөвлөсөн байгаа.

-Архины хамааралтай хүнд суулгац тавьдаг гэх мэдээлэл элбэг байдаг?

-Архи, спиртийн төрлийн зүйлийг тухайн хүний бие эрхтэн хүлээж авах чадваргүй, мэдрэг болгодог учир тэр хүний уусан архийг бие эрхтэн хүлээж авахгүй болгож харшил үүсгэдэг. Энэ нь уух хэлбэрээр, тариа хэлбэрээр болон суулгац хэлбэрээр байдаг.  Энэ нь тодорхой цаг хугацаанд үйлчилдэг. Хэрвээ тэр цаг хугацаандаа хүн өөрийгөө таньж мэдэж, архины хор хөнөөлийг ойлговол архинаас гарах боломжтой.

Хэвтэн эмчлүүлэгчид эмчилгээний хугацаанд бүхий л төрлийн донтолтын эсрэг эмчилгээ, үйлчилгээг авдаг байна. Үүнд бясалгал, иог ч багтсан байсан юм. Бясалгалын багш нь сайн дурын үндсэн дээр тус эмнэлэгт ирж бясалгал, иогийн дасгал хийлгэдэг гэсэн юм. Эмчлүүлэгчид дасгалаа хэдийнээ хийгээд заншчихсан учир ихэд сурамгай, мөн чин сэтгэлээсээ хийж байгаа харагдсан юм. 

-Эмчлүүлэгчид бясалгал, иог хийдэг юм байна. Энэ талаараа тодруулбал?

-Бясалгал гэдэг нь амьсгалаар дамжуулж тухайн хүн өөрийгөө чөлөөлдөг. Хүн зөв амьсгал авсанаараа түүний булчин суларч, амар тайван байдлыг мэдэрч, аливааг зөвөөр хүлээн авч, өөрийгөө таньж мэдэх үр дүнтэй. Булчин чангарсан үед хүнд айдас түгшүүр мэдрэгдэж, бухимдал үүсдэг. Бясалгал,ёога хийснээр үүнийг нь амьсгалаар нь дамжуулан зохицуулдаг. Мөн амьсгалаар дамжуулан хүчил төрөгчийн хангамж сайжирдаг.

Үүнийг манай төвд ирсэн гадны мэргэжилтнүүд ихэд сайшааж хүлээн авч байсан. Энэ нь маш өндөр ач холбогдолтой, суурь эмчилгээ. Энэ эмчилгээ маань их ахиц, дэвшилттэй байгаа. Мөн иог  хийснээр богино хугацаанд засал авдаг.

-Хэвтэн эмчилгээ хийгдэж эхлэхээс өмнө үйлчлүүлэгчид юуг анхаарах ёстой.

-Манайхан маш соёлтой болсон байна. Хэвтэж эмчилгээ хийлгэхээсээ өмнө би эрүүл саруул болох ёстой гээд биеэ сайхан бэлдээд хордлого, шарталтгүй болоод ирдэг. Ингэснээр шууд сэргээн засах эмчилгээ хийхэд их дөхөм болдог.

-Оюутан, залуусын дунд судалгаа хийхэд дийлэнх хувь нь архи хэрэглэж байсан гэсэн шүү дээ.. тэгвэл өсвөр насныхан болон оюутан залуус хандаж байна уу?

-Өсвөр насны хүүхдүүдээ дагуулж ирэх эцэг эхчүүд цөөнгүй болчхоод байна. Тэдгээр хүүхдүүдэд эмнэлгийн тусламж зайлшгүй хэрэгтэй байвч бидэнд хүүхдийн тасаг байхгүй учир зөвлөгөө өгч, СЭМҮТ-ийн хүүхдийн клиникийг зорихыг санал болгодог.

-Заавар зөвлөмж хүргэвэл?

-Мэргэжлийн эмчид хандахгүй, хэн нэгнээс дам яриагаар сонсож, сургаар эмчилдэг нь их учир дутагдалтай байна. Хүн бүрийн онцлог өөр өөр шүү дээ. Үүнээс болоод өнөөх хүний байр байдал урам дорддог. Ядаж өрхийн эмнэлэг болон Харьяа дүүргийнхээ сэтгэц, наркологийн кабинетийг зорь түрүүлж хандах хэрэгтэй, тэд цаашлаад хаана хандахыг нь зааж өгнө шүү дээ. Тиймээс хүмүүс минь битгий сургаар эмчлэх гэж оролд, мэргэжлийн байгууллагад хандаач ээ гэж зөвлөмөөр байна. 

Эмнэлэгийн үйлчлүүлэгчид нэгэнтэйгээ болон эмч нартайгаа их сайхан харилцаатай байсан нь сэтгэлд их хүрлээ. Хэдийнээ найзууд шиг нэгэнтэйгээ хуучилж, бусадтайгаа хүндэтгэтэй хандаж байгаа нь их дотно санагдав. Энэ хүмүүс өнөөх согтуу хөлчүү явж байдаг хүмүүс мөн гэж үү гэх бодол ч төрсөн юм. Энэ сэтгэгдэлээ ярилцаж буй эмчид хэлэхэд “тэгэлгүй яах вэ? Манайхан их нөхөрсөг хүмүүс байдаг юм, айл бүрийн хамгийн цайлган сэтгэлтэй хүмүүс архины хамааралтай болчихдог юм байх даа гэж би бас заримдаа боддог юм, би эмчүүлэгчиддээ их хайртай” хэмээн хэлсэн юм.

Тус эмнэлэгийг сурважлахад ажиглагдсан бас нэгэн сонирхолтой зүйл гэвэл эмчлүүлэгчид гар урлалын олон төрлийн бүтээл хийдэг аж.  Тэд өөрийн гараар оёж хатгаж, уран зураг зурж, шүрэн урлал хүртэл хийж эмнэлэгээ тохижуулсан гэв. Шүрээр хийсэн үзэгний сав эмч бүрийн ширээн дээр байсан нь ийм учиртай байж. Тэдний урласан бүтээлийн тодорхой хувийг нь борлуулж, гар урлалын материалаа авдаг байна.


ӨВЧТӨН Б.Г: ЦАГ ХУГАЦАА ЧАМАЙГ АРХИА БОЛИХООР ХӨДЛЬЕ ГЭХГҮЙ ШҮҮ ДЭЭ

Энд нас насны л хүмүүс хэвтэн эмчлүүлж байна. Өвчтөнүүд гангатай усанд хөлөө дүрж, хаш чулуун орон дээр амарч байна. Дараа нь хүчилтөрөгчийн коктейль ууцгаана. Зарим нь бясалгал, иог, сэтгэл заслын эмчилгээнд хамрагдана. Энд дандаа муу зуршлаасаа салах зорилготой хүмүүс ирсэн болохоор эрчүүд алдаа, оноо, болох болохгүйгээ нээлттэй ярилцдаг аж. Настай хүмүүс өнгөрсөн амьдралаасаа өөртөө сургамж болон үлдсэн зүйлсээ залууст хэлэх аж.  Амьдралын сайн сайханд тэмүүлж, өөрийгөө ялахаар энд ирсэн олон эрчүүдэд талархмаар санагдлаа. Бид алжаал тайлах өрөөнд эмчилгээ үйлчилгээ авч буй өвчтөнүүдтэй уулзаж яриа дэлгэлээ. Бүгд л сайн сайхан болно, өөрийгөө ялан дийлнэ гэсэн итгэлтэй байгаа нь урамтай санагдаж тэдэнд талархал илэрхийллээ. Ингээд хэвтэн эмчлүүлж буй 54 настай Г-тай ярилцлаа. 

-Та энд хэзээ хэвтэв. Эмчилгээ үйлчилгээ хэр байна?

-Ах нь ес хонож байна. Маргааш гарна. Сайхан байна. Энэ эмнэлгийн ажилтнуудын зан ааш, харилцаа, хандлагатай ярих юм байхгүй, сайхан. Миний хувьд бүр 36 нас хүрч байж архи анх амссан хүн. Харин сүүлийн үед хэтрүүлчих шинжтэй болоод ирэхээр нь наашаа ирлээ. Архи гэдэг чинь яг үнэндээ өөрөөс л шалтгаалдаг зүйл. Өөртөө итгэлтэй, өөрийгөө удирдаж сурах нь хамгийн чухал.  

-Энд өөрийгөө удирдах, өөртөө итгэхэд дэм болох үйлчилгээ нь хэр вэ?

- Дээд давхарт иог, бясалгал, сэтгэлзүйн засал эмчилгээ явдаг юм байна. Ах нь бол тийшээ  ороогүй, хордлого тайлуулах эмчилгээ хийлгээд гарах гэж байна. Хараад байхад архины хэрэглээ их залуужжээ. Дандаа залуухан хүүхдүүд, охид эмэгтэйчүүд ч байх юм. Дээр явдаг хүмүүсийн яриаг сонсоход өөртөө итгэлтэй ярьж байна. Үйлчилгээний үр дүн сайн гэдэг нь харагдаж байна. 

-Эрчүүд хэрэглээгээ бас ярьжбайгаа. Ихэвчлэн юу ярьж байх юм?  

-Манай эрчүүд нэг тийм нялцганасан зантай болоо юу даа. Дургүй хүрээд, уур хүрээд уучихдаг гээд байгаа юм. Уур, гомдлыг зөв тайлж сурах хэрэгтэй. Зуу татчихвал сайхан болчих юмшиг сэтгэдэг. Гэтэл тэрнээсээ дор асуудалд ордог. Үүнийг эрт хаях хэрэгтэй, цаг хугацаа гэдэг чинь амьдралын хамгийн том шалгуур. Цагтаа амжиж амьдарсан хүн хожино. Цаг хугацаа чамайг архиа болихоор хөдөлье гэхгүй шүү дээ.  Хожигдоно шүү.  

-Бие биенээ суралцах зүйл байгаа л байх? 

-Зөндөө. Настай хүмүүс сайхан сайхан юм ярьж байна. Энд чинь дандаа архи биш, ядаргаанд орсон хүмүүс ч байна. Өөртөө итгэлтэй бол,  өөрийгөө ял гэдэг үгийг настай хүн бүр хэлж байна. 

–Гангатай усанд хөлөө дүрж байна. Үйлчилгээ нь...?

-Энэ чинь ёстой хэрэгтэй эд байна. Хөлөө дүрээд хэсэгхэн болоход хөлөрнө, тайвширна. Гараад нэг  нэг цаг нам унтаж байгаа юм. Би хөдөөний гаралтай хүн болохоор ганга өвсийг мэднэ. Гэртээ ч уудаг. Харин одоо хөлөө дүрэхийн ач тусыг мэдэж авлаа. 

-Та архины хэрэглээ залуужсан байна гэж ярилаа. Залуусаас нийтлэг юу ажиглагдаж байна? 

-Гучин хэдээс доош насны  залуус их байна. Архи гэдэг чинь нэг амсаад үзэхээр  жаахан мансуурна. За сайхан юм байна, маргааш дахиад нэг үзье гээд л эхэлдэг байхгүй юу. Залуус бол гэр орныхондоо гомдсон, найз нөхөд нь нөлөөлсөн гэж ярих нь олонтаа сонсогдож байна. Үнэндээ бол шалтаг л байхгүй юу. Нэгэнт тэрийг хүлээж аваад тэрэндээ удирдуулсан хөтлөгдсөн шалтгаанаа ингэж тайлбарлаж байгаа нь буруу. Хань ижлээ буруутгаж байна, үнэндээ эрчүүд бид чинь наанаа бардам амьтад болохоос биш эмэгтэй хүнгүй бол хэн ч биш шүү дээ. Хүний хань гэдэг чинь шүтэж дээдэлж явах ёстой бурхны бэлэг. Ах нь ингэж боддог.  

-Магадгүй та сайхан ханийн халамж анхаарлаар энд ирсэн байх?  

-Тэгэлгүй яахав. Ах нь  гурван охин, ганц хүүтэй. Хүний дээд сайхан ханьтай. Хань сайтайдаа онгирч бардаж бас ууж байна, бас. Би ханьтайгаа 28 жил ханилж явна. 47 насандаа сайхан хүү төрүүлж өгсөн. Хоёр ой гарантай хөөрхөн амьтан бий. Сая миний хань чинь “ Миний өвгөн жаахан хэтрүүлээд байна. Очоод хэд хоног хэвтээд сайхан амраад ир. Хань нь араа дааж байна” гээд явуулсан. Бид хоёр хотод ирээд 18 жил болж байна, хоёулаа бизнес эрхэлдэг. 

-Одоо гараад хэрэглэхгүй биз дээ? 

-Ах нь сүүлийн үед нэг юмнаас айж байгаа. Аавыгаа 50 нас гарсан хойно бэлэг болоод хүрээд ирсэн энэ сайхан үрээ нялхаар нь хаяад “яваад” өгөх вий гээд. /инээв/ Архи чинь яг үнэндээ бүх юмыг дийлдэг. Бидний хамгийн том алдаа бол тохируулж хэрэглэж чаддаггүй. Ах нь байнга хэрэглээд байхгүй, нэг хэрэглэхээрээ хэтрүүлнэ. Одоо энэ нас маань ч, амьдрал маань ч хэрэглээгээ зогсоо гэдгийг сануулж байна. Өнгөрсөн зун Хятадын гурван хотоор явлаа. Хятад хүмүүс хоолон дээрээ ганц нэг татах юм. Тэгээд гараад ажлаа хийнэ. Манайхан бол амслаа л бол цаашаа явчихдаг. Үүнийг болих хэрэгтэй. Дээрээс нь манай  энэ архинд бас  их учир байгаа. Тун өндөр байх шиг санагддаг.  

-Та залууст хандаад юуг хэлэх вэ? 

-Ажилтай, завгүй бай. Өөрийгөө удирдаж сур. Уур уцаарыг архиар тайлна гэж байхгүй. Биллард нэг цаг тоглоход таван км алхсантай тэнцдэг. Ийм гоё гоё юмаар стрыессээ тайлж сурах хэрэгтэй. Ерөөсөө л хувь хүний өөрийн л асуудал шүү дээ. 

Э.ОЮУН-ЭРДЭНЭ 

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Т.ХҮЧИТБААТАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
StevSlarie
StevSlarie
2020-01-11 17:21

Need Progesterone 100mg Tablets Quick Shipping Discount Progesterone By Money Order Tablet [url=http://cialibuy.com]Cialis[/url] Antibiotic

MatFuse
MatFuse
2020-01-30 19:31

Amoxicillin And Sun [url=http://cialisjh.com]buy cialis online[/url] Where Can I Buy Alli Weight Loss Pills Cialis Cialis 20 Prix En Pharmacie

LesOrdiff
LesOrdiff
2020-02-05 04:46

Viagraonline http://cialisir.com - Cialis Levothroid generic cialis canada Macrobid Tablets Medication Cash Delivery Online

Зочин
Зочин
2020-08-29 13:52

танай хордлого тайлах эмнэлэг орон нутгаас ирсэн хүнийг үздэггүй юмуу өнөөдөр асуусан чинь тэгэж хэлж байна

Монгол
Монгол
2021-08-10 08:32

танайд �##�танбагана гэж эмч байдагуу ? зодчих шахсан хогийн харьцаатай хулгайч байдаг гэх юм ?

Priligy
Priligy
2021-09-26 19:53

levitra dosage 40 mg

buy viagra softtabs
buy viagra softtabs
2021-10-30 05:09

Want To Buy Progesterone Medication Amex Next Day

Viagra
Viagra
2021-10-30 10:58

Cheapest Plavix Online

generic propecia cost
generic propecia cost
2021-11-01 02:16

Kamagra Uk Next Day Delivery Paypal 306

Cialis
Cialis
2021-11-03 11:27

generic cialis in bangkok

priligy for pe
priligy for pe
2021-11-13 11:19

Pfizer Viagra Without Prescription

Stromectol
Stromectol
2021-11-15 00:16

Micronised Amoxicillin

plaquenil maculopathy
plaquenil maculopathy
2021-12-06 01:07

oxido nitrico viagra

discreet cialis meds
discreet cialis meds
2021-12-10 05:57

Buy Ketotifen Pills Online

gabapentin 300
gabapentin 300
2021-12-10 23:17

Cialis Per Bankuberweisung

Зочин
Зочин
2023-02-28 10:32

Tanai emnelegiin hayg haana we

Холбоотой мэдээ

Back to top button