Нийгмийн

Ховд аймагт ах, дүү хоёр тарваган тахал туссан байж болзошгүй байна

Ховд аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд 27 настай, эрэгтэй “тарваган тахлын булчирхай, хоёрдогч уушигны хэлбэр” урьдчилсан оноштойгоор эмчлүүлж байгаа аж. Өвчтний биеийн байдал маш хүнд, олон эрхтний дутмагшилд орсон байдалтай эмчлэгдэж байгааг албаныхан хэлсэн.

Тэгвэл тус өвчтний 16 настай эрэгтэй дүү нь Цэцэг сумын эрүүл мэндийн төвд “тарваган тахлын булчирхайн хэлбэр” хэмээх урьдчилсан оноштойгоор эмчлэгдэж байгаа аж. Өвчтнүүд зургаадугаар сарын 21-23-ны өдрүүдэд тарвага агнаж идсэн гэх өгүүлэмжтэй байна. Тэдгээр хүмүүстэй ойрын хавьталд 96, хоёрдугаар хавьталд 402 хүн байгаа тул Жаргалант, Цэцэг суманд хөл хорио тогтоожээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 30, 2020 22:38

Өлсөөд байгаан бол м�##�ынхаа махыг идэхгүй яасан тэнэгүүд вэ

Холбоотой мэдээ

Back to top button