Ардчилсан намын даргад нэр дэвшигчээс дэнчин авахгүй

УИХ дахь Ардчилсан намын бүлэг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
АН-ын дарга асан С.Эрдэнэ: Найм дахь удаагийн сонгуулиар сонгогдсон парламент бүрэн эрхээ хэрэгжүүлж байна. Гэхдээ энэ сонгуулийн будлиан, маргаан дуусаагүй байгаа. Ардчилсан нам бусад намуудтай хамт үүнийг шалгуулахаар ажиллаж байна. Өнөөдөр Ардчилсан нам Үндсэн эрхийнхээ хүрээнд намын их хурлыг хуралдуулах ёстой. Мөн Ардчилсан намын Үндсэн дүрмийн албан ёсны тогтоол гарсан. Үүнтэй холбоотойгоор дарааагийн нөхцөл байдал бол шинэ намын даргыг сонгох, шинэ намын даргын дотоод сунгааг явуулах ёстой байна. Намын аравдугаар их хурлыг наймдугаар сарын 23-нд хуралдуулна. Хурлаар бүх гишүүдээс сонгогдсон намын даргыг батламжилна. Намын даргын сунгааны бүртгэл долдугаар сарын 06-09-ний хооронд явагдана.
Ардчилсан намын дотоод үйл ажиллагаанд оролцож, эрээ цээргүйгээр бусниулах гэж оролдож байгаа, удирдлагыг дүрмийн бус аргаар батлахыг санаархаж байгаа этгээдүүдэл сануулж хэлэхэд тийм боломж байхгүй.
Ардчилсан намын Дотоод сонгуулийн хорооны дарга н.Мөнхжаргал: Энэ сарын 6-9-ний хооронд Ардчилсан намын даргад нэр дэвших хүмүүсийн бүртгэл явагдана. Мөн энэ сарын 16-наас намйдугаар сарын 14-ний хооронд намын даргын сонгуулийн сурталчилгаа хийнэ. Ардчилсан намын шинэ даргын сонгуулийн санал хураалт наймдугаар сарын 16-нд явагдана. Тус сонгуульд өнөөдрийг хүртэл бүртгэлтэй Ардчилсан намын 200 мянган бүх гишүүн саналаа өгөх эрхтэй. Ардчилсан намын даргад нэр дэвшигчээс ямар нэгэн дэнчин, бүртгэлийн хураамж авахгүй.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ДЭНЧИН АВДАГ ЖИШИГ ТОГТООЖ ЭЛИЙР Ч БАЙСНЫ ГОР ГАРАА БИЗ ДЭЭ? МӨНГӨТЭЙ ЭРГҮҮ ДАГЗААС МӨНГӨГҮЙ УХААНТАН ЯЛДАГ ГЭДГИЙГ ХҮН НАМЫН ДОРЖХАНД ЖИНХЭНЭ ҮЗҮҮЛЧИХЛЭЭ ШҮҮ ДЭЭ. МӨНГӨТЭЙ БАЙГААД КОВИ9-19 Т СӨХРӨӨ БИЗ ДЭЭ? СЭТГЭЛГЭЭГЭЭ ӨӨРЧИЛЖ ҮЗ..
МАН-д мөнгөөр хулхидуулчихаад байгаа биз дээ. Доржхандыг харж л байя. Жаахан сэжиг төрөөд байгаа шүү. Зохих хэмжээний дэнчинтэй байж хязгаар тавихад буруудахгүй байх шүү
өмхий хүүр харахаас дургүй хүрэх юм дэнчин авч байж намаа жнагаасан одо авххгүй гэжж шхсэнээ хуцаад байнаа анхнаасаа авах ёсгүй юмыг авч баяжсан пикадкийг ш�##�га
Чиний дургүй хүрэхээр яадгийн. Яав�##� дур чинь хөдлөх байсийн. Дэнчингээс болж унаагүй ээ. Тэр чинь шударга ил тод мөнгө байсан.МАН-ы тараасан мөнгө улсаа худ�##�дах мөнгө гэдгийг ойлгосон цагт хэнийг хараад дургүй чинь хүрэхийг харах юмса