Ц.Чулуунзагдын ах Ч.Ламжавыг зургаан сараас найман жилийн хорих ялтай зүйл ангиар шалгаж байна

-Хоёр сарын дараа ахыг нь цагдан хорив-
МАН-ын Нарийн бичгийн дарга асан Ц.Чулуунзагдын гэрт АТГ-аас нэгжлэг хийж, 2025.09.10-нд цагдан хорьсон. Түүнээс хойш суллаагүй. Яг бүтэн хоёр сар болох гэж байна. Гэтэл 2025.11.25-нд түүний төрсөн ах Ц.Ламжавыг саатуулж, 27-нд нэг сарын хугацаатайгаар цагдан хориод байна. Ингэснээр УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланд хамаатуулан шалгаж буй дөрөв дэх хүн болж байна.
Түүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн
- 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлсан”,
- 1.4-т заасан “Урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн” гэх үндэслэлүүдээр яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын санал нь үндэслэлтэй байна” гэж үзэж нэг сарын хугацаатайгаар цагдан хорих шийдвэр шүүхээс гаргасан.
“Эрдэнэс Тавантолгой” ХХК-нд их хэмжээний хохирол учруулсан хэмээн буруутгаж байгаа тухай мэдээлэл бий.
Эрүүгийн хуулийн:
- 22.1.2 дахь хэсгийн эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж, хатгагч, гүйцэтгэгчээр хамтран оролцсон,
- 18.6.1 мөнгө угаасан гэх үндэслэлээр яллагдагчаар тооцсон гэх.
22.1.2.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
18.6.1 1.Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн; түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Чингэхээр Ц.Чулуунзагдын ах Ц.Ламжавыг зургаан сараас найман жилийн хорих ялтай зүйл ангиар шалгаж байгаа аж.
Ц.Чулуунзагдын ах Ц.Ламжав нь Тавантолгойн бүлэг ордын Бортээгийг түшиглэж нүүрс баяжуулах үйлдвэр барьсан "Админерал" ХХК-ийг үүсгэн байгуулагч. Хятадуудтай хамтарч үүсгэн байгуулсан хэмээгддэг. Ц.Ламжавын “Монвант” ХХК, Хятад эзэнтэй “Quzhou Longyuan Trading”, “Руйшен глобал групп” гэх хоёр гадаадын компанитай хамтран байгуулсан гэж бичигдэж байжээ.
“Админерал”-ын хамтрагч дээрх хоёр гаднын компани “Эрдэнэс Тавантолгой”-оос тус бүр 100.000 тн нүүрс худалдан авах гэрээг 2021.10.05 -ны өдөр байгуулжээ. 2023.01.04-ны өдөр Хятадын "RUi SHENG GLOBAL GROUP LIMITED“ компаниас “Админерал” ХХК-ийн захирал Ц.Ламжав 30 сая долларыг 10 гаруй удаа гарын үсэг зурж бэлнээр авсан гэгддэг. Энэ тухай ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр нэвтрүүлэгт орохдоо баримт гэж байгаад ярьсан нь бий.
"Админерал" нь өөр гурван компанитай хамтран МТАС түншлэл байгуулж, Бортээгийн нүүрсийг олборлох, баяжуулах, борлуулах тендерт шалгарсан.
Тус компани Тавантолгойн лицензтэй талбайд 35 га газар авч нүүрс угаах үйлдвэр барьсан. Энэхүү 35 га газрыг олгосон асуудлаар 2025.12.01-нд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын засаг дарга Г.Бацмаа, газрын даамал Ү.Наранбямба нар шүүгдсэн. Тэднийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, "Админерал" ХХК-д давуу байдал үүсгэж, 35 га газрыг таван жилийн хугацаатайгаар олгож, төрд 2.2 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэж үзсэн. Улмаар Г.Бацмаа, Ү.Наранбямба нарын нийтийн албан томилогдох эрхийг хоёр жилээр хасаж, 25 сая төгрөгөөр торгох ял ногдуулсан билээ.
Харин Д.Амарбаясгалан ЗГХЭГ-ийн дарга байхдаа албан тушаалаа ашиглан, хууль зөрчиж, “Админерал” компани зэрэг түншлэл тендерт шалгахад нөлөөлсөн хэмээн буруутгагдаж буй юм.
-Д.Амарбаясгаланд хамаатуулан шалгаж буй дүрүүдийг өмнө нь бид хүргэснийг доорх линкээр уншина уу-












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
хорих яах бэ хөрөнгийг хуу хураах ёстой бусдын боломжийг хулгайлагчидад хатуу ял оноох хэрэгтэй
ЧУЛУУНЗАГД БОЛ МАН ДАХЬ МАФИЙН ТОЛГОЙЛОГЧ !!!
Бадамжуна билүү хэн билээ нэг нөхөр байсан тэр юу болсон бэ. Тэр нь шиг юм болно биз. Одоо ч итгэхэд хэцүү болсондоо.
МАН мафиууд алалцаж бн!!! Ккк
Амарбаясгалан л энэ ах дүүсийг бүр удам судраар нь сүйрүүллээ ш дээ !
МАН-ын мөн чанарыг гүйцэд танилгүй, өөрийгээ бараг л хаан заан юм шиг бодож байж баларлаа.
Энэ МАН буюу МАХН чинь 104 жил болохдоо, анхны 7-гоосоо эхлээд өч төчнөөн хүний толгойг залгисан МАН гас шүү дээ !!!
МАН-ын бүх гишүүд дарга цэрэггүй санаж яваарай !!!
Хагартлааа баяжааал үлддэг ичих нүүргүй бузрууд нүгэл гэж биидэээ иргэдиин боломж монголын хөгжлиин хулгааач намчин өлөнгүүд
Хүчний байгууллагуудад Элбэгдоржийн тэжээсэн хэдэн гөлөгнүүдийг Хүрэлсүх авч дагуулан анд гарч байгаа юм байна . Овоо том болчихсон бололтой МАН- нарийн бичгийн даргын хормойг лав урж байгаа харагдана . Харин биенд нь хүрч зуугаад унагаж чадах болов уу
Сэжгүүд
Chuka batsaan genet tomorch ax Lajaagaa chirlee dee, Govi altain pisdakuud ugaasaa xun muutai uudgui lagainuud bdgiim doo
6 сараас 8 жилмйн хорих ялтай зүйл анги гэнээ.6 сар өгнө дөө аягүй бол.
Хураасан хөрөнгийн ху хамаарч.ээ
Авилгачид ...Гэхдээ 6 сараас 8 жил гэж байна .Энэ илүү тодорхой багамхүрэннд байвал зүгээр Жишээ нь 4 жилээс 6 жил гэх мэт ..Энэ ир зөрүү хуулийнханд авилга авах боломжийг нэмнэ .
Овоо ш дээ....ингээд ....байвал аяндаа л авилга хээл хахууль буурч,амьдрал дээшилнэ ш дээ
МАНАЙ ялзарсан гишүүдээ танихгүй авилгалч хулгайч луйварчин шантаажчин хуйвалдагч нарыг өөгшүүлсэн хэсэг бүлэг хүмүүсийн бөөгнөрөл Мөнгө идэгч нарынсцуглуулга Сонгуулиар баахан мөнгө тараадаг түүнийг иддэг анхан шатны намын дарга нар
Тэгээд намын нэр барьж нэгнийгээ намнадаг
Авилгалчидаа арга хэмжээ авдаггүй өөгшүүлдэг хөгийн нам болжээ Ард түмэн нь ядуураад байхад нам дагасан нохдууд хагартал баяжаад байдаг
Нэг хэсэг бүлэг этгээдүүд хамт идээд 1 хүнээр туг тахидаг жамтай нийгэм юмдаа гарын үсэг зурсан л бол дуусаа ял эдлэнэ бх бусад нь арыг даах байлгүй дээ