Нийгмийн

Айлын цоож эвдэн хулгай хийсэн 10,12 настай хүүхдүүдийг илрүүлжээ

Өчигдөр /2019.07.16/ 13:00-16:00 цагийн хооронд СХД-ийн нэгдүгээр хороо 27 настай эмэгтэй Т-гийн гэрийн цоожийг эвдэн хулгайч орж эд зүйл алдагдсан хэргийн мөрөөр хөөхөд насанд хүрээгүй хүүхдүүд байжээ.

Тодруулбал, 12 настай эрэгтэй Б, 10 настай эрэгтэй Э нар нь бүлэглэн хулгайн гэмт хэрэг үйлдснийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлстийн алба хаагчид шуурхай илрүүлсэн аж. Одоогоор хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна. Иймд эцэг эхчүүд бага насны хүүхдээ хаана юу хийж байгаад хараа хяналтаа сайн тавьж анхаарах шаардлагатай байгааг цагдаагийн байгууллагаас мэдэгдлээ.

Түүнчлэн Урлан бүтээх төвийн орчимд ТҮЦ-нд өөрийгөө цагдаагийн албан хаагч гэсэн залуу орж ирээд торгоно гэж айлган 40 мянган төгрөг хоёр хайрцаг тамхийг авсаныг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид шалгахад 25 настай эрэгтэй У цагдаагийн ажилтны нэр барин дээрх хэргийг үйлдсэн гэдэг нь тогтоогджээ.

Худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж байгууллагууд хууль зөрчилгүй үйл ажиллагаагаа явуулж ашиг хонжоо олох гэсэн иргэдийг гэмт үйлдэлд автагдах эрсдлээс урьдчилан сэргийлж ажиллахыг анхаарууллаа.

А.МИШЭЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button