ДЭЛХИЙ

Хиймэл оюун ухаан нэг секундэд шоо эвлүүлжээ

АНУ-ын Калифорнийн их сургуулийн судлаачдын бүтээсэн хиймэл оюун ухаант систем Рубикийн шоог нэг секунд гаруй хугацаанд эвлүүлжээ.

1974 онд зохион бүтээгдсэн цагаасаа хойш хүн төрөлхтний сонирхлыг татсан хэвээр байгаа “3D” шоог “DeepCubeA” нэртэй алгоритм эвлүүлсэн байна. “Уг алгоритм шоог эвлүүлэхийг өөрөө сурсан” гэж Калифорнийн их сургуулийн компьютерын ухааны профессор Пиерре Балди хэлжээ.

Судлаачдид системийн шоог эвлүүлсэн стратеги хүмүүсийнхээс маш өөр байсанд "Хиймэл оюун ухааны дүгнэлт хийх чадвар хүнийхээс ихээхэн өөр байдаг хэмээн бид үзэж байна" хэмээжээ.

“Nature Machine Intelligence” сэтгүүлийн шинэ дугаарт нийтэлсэн судалгаанд дурдсанаар, алгоритмд шоог 30 үйлдлээр эвлүүлэх 10 тэрбум комбинацийг өгсөн бөгөөд уг систем 1000-ыг туршиж үзсэний дараа хамгийн хурдан эвлүүлэх арга олсоэ байна.

Хүмүүс Рубикийн шоог хурдан эвлүүлэхэд 50 орчим үйлдэл ашигладаг бол хиймэл оюун ухаант систем дунджаар 28 үйлдлээр эвлүүлжээ. Энэхүү алгоритм нь Рубикийн шоог хамгийн хурдан эвлүүлээгүй хэдий ч хүний оролцоогүйгээр эвлүүлсэн анхны тохиолдол болжээ.

С.ХОНГОРЗУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button