НИЙГЭМ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Борооны улмаас Булган-Хөвсгөл чиглэлийн авто замд эвдрэл үүсжээ

Долдугаар сарын 7-нд хоёр цаг үргэлжлэн орсон ширүүн борооны улмаас Булган - Мөрөн чиглэлийн замын 132, 109 км орчимд эвдрэл үүсжээ. 

Ойрын өдрүүдэд нийт нутгаар хүчтэй аадар бороо орох төлөвтэй байгаа тул жолооч тээвэрчид замын хөдөлгөөндөө анхаарал болгоомжтой оролцохыг Авто тээврийн үндэсний төвөөс сэрэмжлүүлж байна. 

+Ялангуяа, өнөөдөр Хөвсгөл, Булган, Архангай аймгийн нийт нутгаар, мөн Төв, Сэлэнгэ, Хэнтий аймгийн зарим сумын нутгаар дуу цахилгаантай, аадар бороо үргэлжлэн орох төлөвтэй байна. Тиймээс баруун чиглэлийн орон нутгийн замд яваа жолооч нар үер усны аюул эрсдлээс болгоомжилж, эрсдэлтэй нөхцөлд замд гаралгүй, үерийн эрсдэл намжтал сум, суурин газарт хүлээхийг сануулж байна. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 10, 2020 10:05

байг�##�ийн үзэгдэл, гамшиг үнэхээр хэцүү шүү. хэлж ирэх биш, болгоомжтой байгаарай ард иргэд минь.

Холбоотой мэдээ

Back to top button