Тээврийн хэрэгслийн татвар,торгуулиа төлөөгүй бол замын хөдөлгөөнд оролцуулахгүй
Өчигдрөөс буюу 12 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвараа төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахыг хязгаарлана хэмээн албаныхан мэдээлсэн билээ.
Улсын хэмжээнд техникийн үзлэг, оношилгоонд ороогүй 160 мянга, татвараа төлөөгүй нийт 409 мянган тээврийн хэрэгсэл байгаагаас 231 мянга нь Улаанбаатар хотод бүртгэлтэй байна. Мөн тээврийн хэрэгслийн арлын дугааргүй, өнгө үзэмж илтэд муудсан, дуу чимээ ихтэй, утаа хаядаг тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй гэв. Ирэх оноос эхлэн тээврийн хэрэгслийн албан татварыг гурав дахин, авто зам ашигласны төлбөрийн хэмжээг тав дахин нэмэгдүүлэхээр Улаанбаатар хотын 2025 оны төсвийн төсөлд тусгажээ. Одоогоор уг саналыг хэлэлцэж, эцсийн байдлаар шийдвэр гараагүй байна.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР УЛСЫН ИХ ХУРЛААС ТОГТООХ НЬ: ОДОО ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОЖ БАЙГАА МАШААНУУДЫН ТОРГУУЛЬ ТАТВАРЫГ ТЭГЛЭСУГАЙ ИРЭХ ОНЫ ЭХНЭЭС ЭХЛЭН ТОРГУУЛЬ ТАТВАРЫГ ТООЦСУГАЙ ХӨӨРХИЙ МУУСАЙН ИРГЭДЭЭ НЭГ УДАА ИНГЭЖ ХАРЖ ҮЗСУГАЙ НЭГ БОЛЗОЛТОЙ ТААНУУД ХАРИН ДАВРАХГҮЙГЭЭР ИРЭХ ЖИЛЭЭС ШУДАРГААР ТӨЛӨӨРЭЙ ГЭЖ ГУЙЖ БАЙНА ШҮҮ.
ай даа,,,,,маш Зөв шийдэл,,,,,