“Meta” компанийг 25 тэрбум ам.долларын торгуулиа төлөхийг шүүгч тушаажээ
Гурван долоо хоногийн өмнө Нью-Мексико мужид тангарагтны шүүх “Meta” компанийг хувийн мэдээллийн талаар хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн буруутай гэж үзсэн юм. Үүний дараа Нью-Мексико мужийн шүүгч Фрэнсис Мэтью тус компанийг 25 тэрбум ам.долларын торгууль төлөхийг тушаасан юм. Мужийн хуулийн дагуу “Meta”-д 219 тэрбум ам.доллар орчим торгууль ногдуулах үндэслэлтэй байсан ч Мэтью уг дүнг 25 тэрбум ам.доллар болгон бууруулжээ.
Тэгвэл шүүгч Мэтью лхагва гарагт /2026.10.21/ шинэ тушаал гаргахдаа “Олон жилийн турш үргэлжилсэн, олон нийт рүү чиглэсэн Facebook-ийн системтэй үргэлжилсэн” гэж бичиж, торгуулиа төлөхийг тушаасан байна. “Meta”-гийн хууль эрх зүйн асуудал хариуцсан захирал С.Ж Махони мэдэгдэл хийхдээ, компани давж заалдах шатны шүүх хуралд ялна гэдэгтээ итгэлтэй байна гэжээ. Тэрбээр “Энэхүү шийдвэр болон ерөнхий прокурорын хууль сахиулж буй арга барил нь Нью-Мексико мужид бизнес эрхлэх боломжийг бараг үгүй хийж байна. Уг шүүхийн нэхэмжлэл хүмүүс цахим орчинд юу хэлж болох тал дээр шинэ дүрэм тогтоохын тулд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд татвар ногдуулахыг зорьж байна” гэсэн юм.
Эх сурвалж: Reuters













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.