НИЙГЭМНийгэм мэдээ

100 мянган иргэн "Граашийн татвар тэглэх" саналыг дэмжсэн тул ЗГ-аас хуулийн төсөл өргөн барина

100 мянган иргэн “Гараашийн татвар тэглэх” саналыг дэмжсэн тул ЗГ-аас хуулийн төсөл өргөн барихаар болсныг Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдлээ. Уг өргөдөлд 101,097 иргэн гарын үсэг зурж, хуульд өөрчлөлт оруулах саналыг Засгийн газарт хүргүүлэх нөхцөл бүрдсэн байна.

Одоогийн мөрдөж буй зохицуулалтаар нийслэлийн гарааш, дулаан зогсоолын үл хөдлөх хөрөнгийн үнэлгээнээс байршлаас хамааран 0.6-2 хувиар татвар ногдуулж байгаа юм. Татварын хэмжээ нь гарааш, зогсоолын үнэлгээнээс шалтгаалан харилцан адилгүй байна. Иргэдийн зүгээс өөрийн болон гэр бүлийн хэрэгцээнд ашиглаж буй нэг гарааш, авто зогсоолыг татвараас чөлөөлөх санал гаргаж байгаа бөгөөд энэ нь “Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай” хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button