Нийгмийн

“ЖИ ТАЙМ”-ын шүүх хурал энэ сарын 17-ныг хүртэл хойшилжээ

Нийслэлийн прокурорын газраас  Э.Оюунчимэгт  холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3-р зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад  заасан / Залилах/  гэмт  хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бөгөөд  шүүгдэгч Э.Оюунчимэг нь  Казакстан улсын иргэн Марат Маженовтай  бүлэглэн  түүний байгуулсан  “Жи Тайм Корпорейшн” ХХК - д үйл ажиллагаа явуулж  "Олон шатлалт  маркетинг буюу пирамид тогтолцооны замаар хууран мэхэлж , ашиг хонжоо олох, хориглосон  үйл ажиллагаа эрхэлж   залилан мэхлэсний улмаас 11.389 иргэнд  25.801.303.770  төгрөгийн  онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Уг хэргийг 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 6-р сарын 23-ны өдөр яллагдагчийг шүүхэд шилжүүлж, 7 дугаар сарын 02-ны өдрийн гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Э.Оюунчимэг өмгөөлөгч Ч.Шаравнямбуугаас татгалзаж, нэмж 2 өмгөөлөгч авснаар өмгөөлөгч нар хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасныг хангаж шийдвэрлэлээ. Дараагийн шүүх хуралдааныг 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 9.00 цагт товлов.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

huraagdsan mashin mungiig hohirogchdod baga ch gsn huvaaj uguh heregtei.bairaa baritsaand tavij mungu zeellej oroor orongyi bolson zunduu hyn bgaa.amidrah argaa haij l ter mongol mini ard irgedee saihan amidartal tetgever tsalin uguuchee

Zochin
Zochin

Hurdan shiideh heregtei .

Холбоотой мэдээ

Back to top button