ДЭЛХИЙ

“Ikea” компани Америк дахь үйлдвэрээ хаахаад хүрчээ

Шведийн тавилга үйлдвэрлэгч “Ikea” компани нь зардлаа бууруулах зорилгоор АНУ дахь цорын ганц үйлдвэрээ хаахаар болжээ.

“Виржиния муж улсын Данвилл хот дахь үйлдвэрийн үйл ажиллагааг арванхоёрдугаар сард зогсоож, Европ руу шилжүүлнэ” гэж тус компаниас мэдэгджээ.

Компанийн удирдагууд Данвилл дахь үйлдвэрийнхээ өрсөлдөх чадварыг сайжруулахын тулд хүчин чармайлт гаргасан ч зардалтай холбоотой шалтгаанаас үүдэн үйлдвэрлэлийг зогсооход хүрчээ.

"Ikea" компани шийдвэрийнхээ талаар тайлбарлахдаа, түүхий эдийн үнэ АНУ-аас Европт хямд байдгийг онцолжээ. Тус компани нь Европын орнуудаас Польш, ОХУ, Шведэд үйлдвэртэй юм.

 С.ХОНГОРЗУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button