Нийгмийн
"Афганистанаас ирсэн 25 цэрэгт коронавирусийн халдвар илэрлээ”

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаас мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү
"Долоодугаар сарын 17-ны өдөр улсын хэмжээнд 555 хүний сорьцонд шинжилгээ хийхэд 25 хүнээс вирус илэрсэн. Энэ нь Афганистанаас ирсэн цэргүүд байсан. Ингээд 113 дайчин ирснээс 53-т нь халдвар илэрлээ.
Коронавирусийн халдвартай 287 хүн батлагдсанаас 211 хүнийг эмчиллээ. Одоо 51 хүн эмчилгээнд байна. Үүнээс нэг хүний биеийн байдал хүндэвтэр, бусад нь хөнгөн. Нэг жирэмсэн эх эмчлэгдэж байна. ХӨСҮТ-д нийт 116 хүн эмчилгээ, хяналт, тандалтад байна” гэв.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.