ХӨСҮТ: Хоёр хүн эдгэрч, нэг эмэгтэй амаржлаа

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллийг хийж байна. Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл дэлхийн улс орнуудын нөхцөл байдлын тухай мэдээллийг өглөө.
АНУ-д нийт халдвар авагчдын тоо 3.630.587-д хүрч, 138782 хүн нас бараад байна. Харин Бразил, Энэтхэг, ОХУ, Перу зэрэг улсууд халдварын тархалт өндөртэй эхний 5 орны тоонд багтаж байгааг онцлов.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:
"ХӨСҮТ болон Дархан-Уул 113 хүний сорьцод шинжилгээг хийхэд коронавирус илрээгүй. Афганистан улсаас ирсэн зэвсэгт хүчний 31 цэрэгт хийсэн давтан шинжилгээнд коронавирус илрээгүй. Нийт 113 цэрэг ирснээс 53 зэвсэгт хүчний дайчинд коронавирус илрээгүй. Тэдгээрийг задалж хэлбэл, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 31 ачаа тээврийн жолооч, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 13, Дорноговь аймгийн Замын Үүдийн 31 иргэдэд тус тус коронавирус илрээгүй.
Өнөөдөр сайн мэдээтэй. 26 настай эрэгтэй 26 хоног эмчлэгдээд эдгэрлээ. Мөн 24 настай эмэгтэй 20 хоног эмчлэгдээд эдгэрсэн. Ингээд Монголд батлагдсан 287 тохиолдлоос 213 нь эдгэрлээ. Эмчлэгдэж буй 74 хүний 62 нь хөнгөн, 12 хүндэвтэр байна. Одоо ХӨСҮТ-д 120 хүн эмчилгээ тандалтанд байна. Мөн гэрийн хяналтад байсан 34 настай эмэгтэй ХӨСҮТ-д ирж, амаржлаа” гэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Poorchikoo 21 honogoo 14 bolgoj delhiitei hamt baiyaa...