Нийгэм мэдээ
Улсын харцага М.Бэлгүтэйн цолны мялаалга наадам үргэлжилж байна

Монгол Улсын харцага Мөнхжаргалын Бэлгүтэйн цолны мялаалга наадам Дорнод аймгийн Баян-Уул суманд өргөн дэлгэр болж байна. Мялаалга наадмын үндэсний бөхийн барилдаанд Монгол Улсын арслан Ц.Бямба-Отгон, улсын заан Д.Анар тэргүүтэй улсын цолтой 12 бөх зодоглолоо.
М.Бэлгүйтэйн хувьд Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Дорны хүчтэн” дэвжээний бөх. 2025 оны Үндэсний их баяр наадамд зургаа давж Улсын харцага цолны болзол хангасан билээ.
- Төрсөн өдөр: 1993/05/05
- Өндөр: 181 см юм байна.
Анх /2012-07-10/-нд сумын заан болсон, /2014-07-12/ Аймгийн начин, /2015-07-10/-нд Аймгийн начин (1 баталсан), /2020-07-12/-нд Аймгийн арслан болсон байна.
Г.МИШЭЭЛ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Pisdanuudiig naadam hiidgiine boliulaachei uvul bolloo zalhuu lalruudaa
ланд 300 өгөв үү тгд?
Азтай бацаан шүү
Хүүхдийг хэт хөөргөж байгаад ба лладаг шүү!!!