С.Бямбацогт бүтэлгүйтсэн томилгоогоо дахин хэлэлцүүлнэ
Д.Амарбаясгалангийн хүн гэгддэг Т.Жамбаажамцыг СЗХ-ны даргын үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь С.Бямбацогт өөрийн хүн УИХ-ын Тамгын газрын дэд дарга Ц.Одхүүг томилуулахыг зорьсон ч өнгөрсөн долоо хоногт УИХ дэмжээгүй. Атал энэ долоо хоногийн пүрэв гарагийн чуулганы товд дахин хэлэлцүүлэхээр товложээ.
Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга, орон тооны гишүүн Т.Цэрэнбадрал, Н.Хүдэрчулуун нарын бүрэн эрхийн хугацаа 2025 оны 1 дүгээр сарын 31-нд дууссан. УИХ тэднийг улируулан томилох эсвэл шинээр томилох талаар сонсгол хийгээгүй, шийдвэрлээгүй 23 сарын нүүрийг үзжээ. Тус гишүүдийн орны томилгоо болон СЗХ-ны дарга Т.Жамбаажамцын ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг нь дахин хэлэлцэнэ гэсэн үг.
УИХ-ын харьяа долоон байгууллага бий. Тус байгууллагууд дээрх томилгоог С.Бямбацогт, парламентын 126 гишүүн шийддэг гэсэн үг.
- Монголбанкны ерөнхийлөгч
- Санхүүгийн зохицуулах хороо
- Үндэсний аудитын газар.
- Сонгуулийн ерөнхий хороо
- Төрийн албаны зөвлөл
- Хүний эрхийн Үндэсний Комисс
- УИХ-ын Тамгын газар
Г.МИШЭЭЛ













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.