Нийгмийн
Black Friday: Монголын томоохон худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ

Жил бүрийн өдийд дэлхий дахинаа Black Friday буюу хар баасан гарагийн хямдрал зарладаг. Нийслэл Улаанбаатар хотод ч худалдаа, үйлчилгээний байгууллагууд бараа бүтээгдэхүүндээ 10-80 хүртэлх хувийн хямдрал зарлаж эхэлжээ. Ноос, ноолууран бүтээгдэхүүн, цахилгаан бараа, гэр ахуйн хэрэгсэл, хувцас, гоо сайхны бүтээгдэхүүн болон хүүхдийн бараа худалдаалдаг ямар байгууллагууд урамшуулалт худалдаа зарласныг тоймлон хүргэе.
Ноос, ноолуур
- “Эвсэг” кашмер: Арваннэгдүгээр сарын 4-10-ны өдрүүдэд 50 хүртэлх хувийн хямдрал зарлажээ.
- “Говь Эрдэнэ” кашмер: 30 хүртэлх хувийн хямдрал зарласан байна.
- “Ханбогд” кашмер: Арваннэгдүгээр сарын 6-наас хямдралтай худалдаагаа эхлүүлжээ.
- “Говь” кашмер: Сонгогдсон бараа бүтээгдэхүүндээ 10-50 хувийн хямдрал зарласан байна.
Цахилгаан бараа, гэр ахуй
- PC Mall: Арваннэгдүгээр сарын 12-ныг хүртэл 75 хүртэлх хувийн хямдрал зарлажээ.
- BSB: Арваннэгдүгээр сарын 2-25-ны өдрүүдэд 37 хүртэлх хувийн хямдралтай худалдаа явуулж байна.
- “Шинэ Сонголт” брэнд их дэлгүүр: 15-65 хувийн хямдрал зарласан байна.
- Luminarc: Арваннэгдүгээр сарын 5-15-ны өдрүүдэд 1+1 урамшуулал зарлажээ.
Худалдааны төв
- Хүннү Молл: Арваннэгдүгээр сарын 6-9-ний өдрүүдэд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ.
Гоо сайхан, арьс арчилгаа
- Cumlaude Lab Mongolia: Аравдугаар сарын 30-наас арваннэгдүгээр сарын 8-ныг хүртэл хямдрал зарлажээ.
- Zaya Bilgee: Арваннэгдүгээр сарын 5-8-ны өдрүүдэд 50 хүртэлх хувийн хямдрал зарлажээ.
- L'OCCITANE: 50 хүртэлх хувийн хямдрал зарласан байна.
- NOTE Cosmetics Mongolia: Арваннэгдүгээр сарын 6-8-ны өдрүүдэд 50 хүртэлх хувийн хямдрал зарлажээ.
- Lhamour: Арваннэгдүгээр сарын 3-17-ны өдрүүдэд урамшуулалт худалдаа явуулна.
- Monos Cosmetics: Арваннэгдүгээр сарын 6-8-ны өдрүүдэд 30-50 хувийн хямдрал зарлажээ.
- GGI Beauty: Бүх брэндийн бүтээгдэхүүнд арваннэгдүгээр сарын 8-ныг хүртэл хямдрал зарлажээ.
Хүүхдийн бүтээгдэхүүн, хэрэгсэл
- GGI Baby: Бүх брэндийн бүтээгдэхүүнд арваннэгдүгээр сарын 18-ныг хүртэл 40 хүртэлх хувийн хямдрал зарлажээ.
Хувцас, спорт бараа
- Megure Store: Арваннэгдүгээр сарын 1-5-ны өдрүүдэд 30-70 хувийн хямдрал зарлажээ.
- 361° Mongolia: Мишээл экспо салбартаа арваннэгдүгээр сарын 6-9-ний өдрүүдэд 30-70 хувийн хямдрал зарлажээ.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.