“Гоёл Кашмер”: Бүтээгдэхүүний үнийн өөрчлөлт Black Friday-тай холбоогүй

“Гоёл кашмер” ХХК сүүлийн өдрүүдэд хэрэглэгчдээс ирж буй бүтээгдэхүүний үнийн шошго өөрчлөгдсөн талаарх санал, шүүмжлэлд тайлбар өгчээ. Тус компанийн мэдээлснээр өнгөрсөн хавар дэлхийн болон дотоодын зах зээлд ноолуурын түүхий эдийн үнэ огцом өсөж, түүхий эд бэлтгэлээс эхлээд боловсруулах, үйлдвэрлэх хүртэлх нийт өртөг нэмэгдсэн байна. Үүнтэй холбоотойгоор 2026 оны зуны бүтээгдэхүүнийхээ үнэд шинэчлэлт хийж, үнийн шошгыг өөрчилжээ.
Харин хэрэглэгчдийн дунд үүссэн үнийн өөрчлөлтийг Black Friday урамшуулалтай холбон тайлбарлаж буй асуудалд тус компани байр сууриа илэрхийлсэн байна. Тодруулбал, үнийн шинэчлэл нь Black Friday-тай холбоотойгоор зохиомлоор бий болгосон өөрчлөлт бус, хэдэн сарын өмнө хийгдсэн бөгөөд үйлдвэрлэлийн бодит өртөгт суурилсан шийдвэр гэдгийг онцолжээ.
Мөн Black Friday урамшууллын хүрээнд шинэчлэгдсэн үндсэн үнээс тодорхой хувийн хөнгөлөлт хэрэглэгчдэд санал болгож байгаа аж. Урамшууллын зорилго нь хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ илүү таатай нөхцөлөөр худалдан авах боломж олгох гэдгийг тайлбарласан байна. Цаашид үнийн өөрчлөлт болон урамшууллын талаарх мэдээллийг хэрэглэгчдэд ил тод, тодорхой хүргэж ажиллахаа тус компани мэдэгджээ.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.