Франц ган гачгийн улмаас цэвэр усны хэрэглээг хязгаарлалаа
Францад тавдугаар сард агаарын температур хэт халсны улмаас ган гачигтай байна. Тиймээс, тус улсын 24 мужид цэвэр усны хэрэглээнд тодорхой журам гаргажээ. Энэ талаар Францын “Le Figaro” сонин мэдээлэв.
Ган гачигт нэрвэгдсэн газруудад эрх баригчид усан санг усаар дүүргэх, машин угаалга, цэцэрлэгт хүрээлэнгүүдийг услахыг хориглосон хязгаарлалтын арга хэмжээ авахаар болсон байна.
Дөрөвдүгээр сарын дундуур аль хэдийн найман бүс нутагт хязгаарлалтын арга хэмжээ авч эхэлсэн аж. Францын Ерөнхий сайд Элизабет Борн хэлэхдээ, энэ жил ган гачиг маш эрт эхэлсэн учир малын тэжээлийн асуудалтай тулгарсан мал аж ахуй эрхлэгчдэд туслах зорилгоор Засгийн газраас нь 400 сая евро гаргахаар төлөвлөж байгааг онцлов.
Германд мөн хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөхтэй зэрэгцэн иргэдэд хэрхэн мөнгөө хэмнэх тухай санамж бичиг эмхэтгэн гаргасан байна. Германчуудыг савласан усны оронд крантны ус уухыг уриалж, шаардлагатай гэж үзвэл усаа шүүж уухыг зөвлөх болжээ. Түүнчлэн иргэдийг улирлын чанартай бараа бүтээгдэхүүн, ялангуяа хямдрал урамшуулалтай бараа бүтээгдэхүүн худалдан авахыг зөвлөж эхэлжээ.
Эх сурвалж: Canews
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.