Гадаад мэдээДЭЛХИЙ

Ган гачгийн улмаас Францын 70 хувьд нь усны хязгаарлалт тогтоожээ

Францын засгийн газар даваа гарагт /2026.08.10/ мэдэгдэл хийхдээ хэт халалтын улмаас ган гачгийн нөхцөл байдал улам дордож байна гэжээ. Ийм учир газар нутгийн 70 хувьд усны хэрэглээг хязгаарлах болсон байна. Өнгөрсөн гурван сарын хугацаанд хэт халж, ган гачигтай нөхцөл байдал үргэлжилсний улмаас Францад томоохон түймрүүд гарч, олон мянган хүн нас баржээ.

Тус улсын Экологийн шилжилтийн яам мэдэгдэл хийхдээ “Франц улс онц ноцтой ган гачигтай тулгарч байна. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө усны нөөцөд ирэх дарамтыг нэмэгдүүлсээр байна. Францын нутаг дэвсгэрийн 70 хувь нь усны хэрэглээний хязгаарлалтад орсон” гэсэн юм. Ням гарагийн /2026.08.09/ байдлаар Францын эх газрын дийлэнх хэсэг болон Парист усны нөөцийн анхааруулгыг эхний түвшинд зарласан байжээ. Харин тус улсын 101 захиргааны хэлтсийн 67-д гамшгийн хамгийн өндөр түвшний сэрэмжлүүлэг зарласан байна. Хамгийн өндөр түвшинд сэрэмжлүүлэг зарласан бүс нутгуудад усыг ундны хэрэгцээ, эрүүл мэнд, иргэний нийгмийн хамгаалалт, ариун цэвэр зэрэг нэн шаардлагатай хэрэгцээнд л ашиглаж болно.

Эх сурвалж: Euro News

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button