ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМЭДИЙН ЗАСАГ

“Омикрон”-ы улмаас биткойн УНАЛТАД орж, дэлхий “хаалгаа” хааж эхэллээ

Санхүүгийн болон түүхий эдийн зах зээл ерөнхийдөө хүчтэй уналттай байгаа энэ үед өчигдрийн арилжааны үеэр криптовалютын зах зээл 300 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтаа алджээ. Жил бүр “Хар баасан гараг” /Black Friday/ нэрийн дор зохион байгуулдаг жижиглэнгийн худалдаа, хямдрал зарласан өдөртэй хачирхалтай давхцаж байгаа энэ өдрийг худалдаачид хэдийнэ жинхэнэ “Хар баасан гараг” гэж нэрлэх боллоо.

Коронавирусийн шинэ хувилбар “Омикрон” дэгдэснээс худалдаачид, бизнес эрхлэгчид арилжаагаа огцом хааж, эрсдэлтэй хөрөнгөөс асар их хэмжээний хөрөнгөө буцаан татах шалтгаан болов.

НҮБ-ын ДЭМБ-ын шуурхай хуралдаанаар Өмнөд Африкийн улс орнуудад илэрсэн “КОВИД-19”-ийн цоо шинэхэн мутаци нь “VOC” буюу онцгой анхаарал хандуулах ёстой хувилбар гэсэн статустай болов. Энэ хувилбар нь бусад хувилбаруудтай харьцуулахад халдвар авах эрсдэл асар өндөр, халдварын түвшин ч өндөр гэсэн үг юм.

Евро бүсийн эрх баригчид “Омикрон” хувилбар илэрсэн бүс нутгуудаас Европ руу зорчих хөдөлгөөнийг хаасан. Бүх хөгжингүй орнууд Африкийн хэд хэдэн муж улсын иргэдэд хилээ тодорхойгүй хугацаагаар хааж эхэллээ. Нэг өдрийн дотор хийсэн эдгээр эрс алхмууд нь дэлхийн эдийн засгийг ч хямраав. “Омикрон” вирус дэлхийн ДНБ-ийг 4.3 хувиар бууруулж, “Их хямрал”-ын дээд амжилтыг эвдсэн 2020 оны хаврын үеийг хөрөнгө оруулагчдад санууллаа. Хөрөнгийн хямрал нь БИТКОЙН бол “хамгаалах” бамбай хөрөнгө биш гэдгийг дахин нотолсон үйл явдал боллоо. Криптовалютын үндсэн үнийн саналууд 54,000 ам.долларын ханшаас даваад байна.

Энэ бүхний цаана аравдугаар сарын эхний арав хоногт БИТКОЙН-ы  хүчтэй савалсан өсөлтийн улмаас үүссэн техникийн нөлөөгүй “хоосон бүс” бий болсон. Хэрэв энэ мэтээр дарамт шахалт байсаар байвал БИТКОЙН-ы дараагийн зогсоол 45,000 ам.доллар байх болно. энэ нь биткойны ханш эрс буурна гэсэн үг.

Илүү магадлалтай хувилбар бол 55,000 ам.доллараас дээш үнийн саналууд бүгд буцаагдана гэсэн утга.

Энэ амралтын өдрөөр “Омикрон” хувилбараас үүдэлтэй нас баралтын үзүүлэлт нэмэгдэх эсэхийг ажиглах л үлдэж байна. Мөн үүн дээр вакцин үйлдвэрлэгчид өөрсдийн санал бодлоо илэрхийлэх болно. Хөгжингүй улс орнууд хил гаалиа хаасан ч бүтэн хязгаарлалтын горимд шилжин орох магадлал багатай ч гэлээ зах зээлээ хамгаалж үлдэх нь дамжиггүй. Ханшаа тогтвортой байлгахыг эрмэлзэх нь мэдээж.

(Эх сурвалж: Cryptor.net)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button