НИЙГЭМНийгэм мэдээ

Маргааш "Чингис хаан цом"-ын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдаантай

Их Эзэн Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, "Монгол бахархлын өдөр"-т зориулсан "Чингис хаан цом"-ын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдаан маргааш буюу 10-ны өдрийн 13:00 цагт Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдана.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 11-р сарын 2-ны өдрийн 165 дугаар зарлигийн дагуу Монгол бахархлын өдрийн барилдааны түрүү бөхөд “Чингис хаан” цомыг олгож байхаар шийдвэрлэсэн билээ. Ташрамд дурдахад Чингис хаан цомыг 2024 онд Улсын харцага Э.Даш, 2025 онд Улсын арслан Э.Батмагнай нар тус тус хүртээд байгаа юм. Тус барилдаанд зодоглох бөхчүүдийн нэрсийг бид удахгүй мэдээлэх болно.

Б.САНАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button