Хубилайн усан флотыг 10 дахин багасган сэргээж, музейн үзмэрт хандивлажээ

Чингис хаан Үндэсний музей байгуулагдаж үүд хаалгаа нээснээс хойш гадна, дотны байгууллага, хувь хүмүүс музейн үзмэрүүдэд хувь нэмэр оруулж, цөөнгүй үзмэрүүдийг хандивласан байна.
Үүний нэг нь 1274, 1281 онуудад Их Юань улсын эзэн хаан Хубилайн усан флот Японы Кюүшү арлын баруун хойд хэсэгт, Нагасаки мужийн Мацуура хотын харьяанд орших Такашима арал руу довтлоход ашигласан хөлөг онгоцны макет болон тус усан флотыг удирдан явж байсан Мянгатын ноёны сэргээн хийсэн тамга юм. Эдгээр үзмэрүүдийг Япон улсын иргэн Исао Такахаши сэргээн хийжээ. Тэрбээр Чингис хаан Үндэсний музейд зочлон, өөрийн сэргээн хийсэн үзмэрүүдтэйгээ өчигдөр танилцсан байна.
Түүнд үзмэрийн баяжилтад үнэтэй хувь нэмэр оруулсныг нь үнэлж, Чингис хаан Үндэсний музейн “Талархал” -ыг Судалгаа, сан хөмрөгийн төвийн эрхлэгч Г. Бямбарагчаа гардуулан өгөв.
Энэ үеэр Такашима арал дээр байдаг Хубилайн усан флотоос олдсон усан онгоцыг арав дахин багасгаж хийсэн, тэр том хэмжээтэй зүйлийг багасгаж хийхэд ажиллагаа их шаардсан, хулсаар нэг бүрчлэн хийсэн болхоор далбааны хэсэг их хэцүү байсан, сарын дотор дуусгахаар тооцоолсон ч хагас жилийг зарцуулсан аж.














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.