Улс төрийн мэдээ
Яллагдагчаар татагдаж, хэрэг нь шүүхэд шилжсэн Т.Даваадалай хуралд оролцсон ч мэдээлэл өгөхөөс татгалзлаа

6.6 тэрбум төгрөгийг ААН-үүдийн дансанд шилжүүлэн авч мөнгө угаасан байж болзошгүй хэрэгт холбогдсон Т.Даваадалай Нийслэлийн МАН-ын Бага хуралд оролцлоо.
Хурал Х.Нямбаатар тайлангаа тавьж, Нийслэлийн МАН-ын хорооны даргад Б.Пүрэвдагвыг тэргүүлэгчдээс нь нэр дэвшүүлсний дагуу тэрбээр Бага хуралд илтгэл танилцуулж, хуралд оролцсон 480 гишүүдийн дунд нууц санал хураалт явуулсан, одоо дүнг нэгтгэж буй юм.
Санал хураалтын дараа Хотын даргын орлогч асан Т.Даваадалайгаас цаг үеийн асуудлаар сэтгүүлчид тодруулга авах гэсэн боловч тэрбээр татгалзлаа.
Түүнийг
- Туулын хурдны зам, 1-р тойрог зам төсөлд шалгарсан ААН-үүдээс эхнэрийнхээ болон түүний үеэл дүүгийн үүсгэн байгуулсан компанид 5.6 тэрбум төгрөг,
- Мөн эхнэрийнхээ найзын үүсгэн байгуулсан 2 ААН-д 709 сая төгрөг,
- Эхнэрийнхээ 50 хувийг эзэмшдэг компаниар 47.9 сая төгрөгийг шилжүүлэн авч, ажил гүйцэтгэсэн мэтээр мөнгө угаасан байж болзошгүй нөхцлөөр яллагдагчаар татан, цагдан хорьж байв.
Нийт 83 хоног хоригдоод, суллагдсан байдаг. Энэ хугацаан дахь хэргийн өрнөлийг дараах линкээс унших боломжтой.
Г.МИШЭЭЛ













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монгол улсын ямар иргэн нь ингэж хууль хяналтын байгууллагад шалгуулаад хэрэг нь бүрэн төгс шийдэгдээгүй байхад энэ мэтээр эрх чөлөөгөө эдэлж явж болдог бн аа. 1 үндсэн хуультай улс биз дээ. Эсвэл хэргийн байдлаас хамаараад дээд түвшинд аль эсвэл нам эвсэл бүлэглэлийн, мөнгөн дүнгээс хамаарсан заалт нам, шүүх, прокурор, цагдаа гэх мэт төрлийн тусгай албадын салбар хууль эрх зүйд байдаг пм уу. Эсвэл нөгөө төрийн нууцын зэрэглэлтэй тусгай эрх зүй акт байдаг юм уу үүнийгээ иргэн бидэнд тодорхой ойлгуулмаар бн. Үүнээсээ болоод бид алдаад өндөр хэрэгт холбогдож шийтгэл хүлээгээд байгаа юм биш үү. Зөв нээлттэй хариулт өгөх төрийн болон намын алба, албан тушаалтан бн уу. Түүнд талархмаар бн
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud
Хараажаар л хорин таван хувийн хужаа цустай товариш бна доо.
Нянбактэр ирчихсэн юм биш үү.
Үс энэ тэр нь ургаал сайхан л зохиж. Авсан нь eрөөлтэй болж дээ
Нөгөөтөх чинь үс нь ургачиж
Хаха мөнгөтй хүнцэр үстэй ч болдог юмуудаа