Гадаад мэдээДЭЛХИЙ

Росстатаас мэдээлэл хулгайлсан бүлэг Украины дайнд 393-450 мянган хүн амь үрэгдсэн гэж мэдэгджээ

“Kiberpartizany BY”, “Silent Crow” нэртэй хакер бүлгүүд ОХУ-ын Холбооны засгийн газрын статистикийн алба болох Росстатын системд нэвтэрч, цахим халдлага үйлдсэн гэж мэдэгджээ. Хакерууд мэдээлснээр тэд байгууллагын дотоод баримт бичиг, хүн ам зүй, эдийн засаг, Украинд хийж буй дайны хүн амын хохирлын талаарх зэрэг 23 терабайт орчим өгөгдөл хулгайлсан аж.

Олж авсан мэдээлэл дээрээ үндэслэн 2022 оны хоёрдугаар сард Украины дайн эхэлснээс хойш амь үрэгдсэн орос цэргүүдийн тоог тооцоолж гаргажээ. “Kiberpartizany BY” бүлэг мэдээлснээр 2026 оны наймдугаар сарын 27-ны байдлаар дайны улмаас дор хаяж 393,881 орос иргэн амь үрэгдсэн байна. Харин “Silent Crow” мэдэгдэхдээ 450,100 орос иргэн амь насаа алдсан гэж мэдэгджээ. Тэд тооцооллын өөр арга барил ашигласан тул эцсийн дүн нь ийм өөр гарсан аж.  Тодруулбал “Kiberpartizany BY” бүлэг зөвхөн цэргийн ажиллагаа эсвэл цэргийн ажиллагааны үр дагаврын улмаас амь үрэгдсэн тохиолдлыг тоолжээ. Харин “Silent Crow” байлдааны бус шалтгаантай үхэл, террорист халдлага, ОХУ-ын иргэний бүртгэлд бүртгэлтэй ч Украины эзэлсэн газар нутагт үхлийн шалтгаан нь тогтоогдоогүй хүмүүсийг багтаан тоолсон байна.

Эх сурвалж: Euro News

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button