Биньямин Нетаньяхугийн гол өрсөлдөгч Гади Айзенкот засгийн газар байгуулах оролдлого хийхээр сонгогдлоо
Израил улс аравдугаар сарын сүүлээр парламентын сонгууль явуулахад ямар нэгэн нам засгийн газар байгуулах хэмжээний суудал авч чадаагүй юм. Тэгвэл Израилын Ерөнхийлөгч Исаак Херзог бямба гарагт /2026.11.07/ мэдэгдэл хийхдээ Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн гол өрсөлдөгч болох Гади Айзенкотыг засгийн газар байгуулах оролдлого хийхийг зөвшөөрнө гэжээ.
Израилын түүхэнд төрийн тэргүүнээр хамгийн удаан ажилласан Нетаньяху албан тушаалаа хадгалан үлдэхийн төлөө тэмцэж байгаа юм. Түүний эвсэл олонхын статусаа алдсан ч парламентын бусад намтай харьцуулахад хамгийн их суудалтай байна.
Айзенкотын хувьд Израилын парламент дахь араб үндэстний намуудтай хамтран ажиллахаас татгалзсан. Гэсэн ч араб намууд Нетаньяхугийн яс үндсээр ялгаварлан гадуурхсан бодлогод дургүйцэж Айзенкотод засгийн газар байгуулах эхний оролдлогыг өгөхөөр нэр дэвшүүлжээ.
Эх сурвалж: Reuters













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.