НИЙГЭМНийгэм мэдээ

“CS”-ийн хамгийн өндөр орлого олсон 100 тоглогчийн жагсаалтад дөрвөн монгол байна

“Counter Strike” тоглоомын мэргэжлийн цахим спортын салбар 25 жилийн түүхтэй. Энэ 25 жилийн хугацаанд олон зуун тэмцээн явагдаж, мэргэжлийн тоглогчид олон зуун мянган ам.долларын цалин олжээ. “Liquipedia”-гаас харвал “Counter Strike”-ийн тэмцээнүүдээс хамгийн өндөр орлого олсон тоглогчоор “Vitality” багийн ахлагч, “entry fragger” болох “apEx” жагсаж байна. Тэрбээр нийтдээ 2,801,787 ам.долларын цалин авчээ.

“Liquipedia”-гийн хамгийн өндөр орлого олсон 100 тоглогчийн жагсаалтад дөрвөн монгол тоглогч байгаа юм. Тодруулбал:

“MongolZ”-ийн “Techno4K” 570,999 ам.долларын орлоготой жагсаалтын 84

“MongolZ”-ийн “bLitz” 562,867 ам.долларын орлоготой жагсаалтын 86

“MongolZ”-ийн “910” 533,050 ам.долларын орлоготой жагсаалтын 94

“MongolZ”-ийн гишүүн байсан, одоо “BC.Game Esports”-ийн “mzinho” 518,006 ам.долларын орлоготой жагсаалтын 97-д бичигдэж байна.

Хамгийн өндөр орлоготой 100 тоглогчийн жагсаалтад ороогүй ч “MongolZ”-ийн гишүүн байсан, одоо “BC.Game Esports”-ийн “Senzu” 466,939 ам.долларын орлого олжээ. Тэрбээр “HLTV”-гийн оны шилдэг 20 тоглогчийн жагсаалтад багтсан анхны монгол тоглогч юм.

Эх сурвалж: Liquipedia

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
lol
lol

4 mongol gsh. 4 mongol toglogch gd bicheechee balai hogoo. 3 hujaa gej yridag shg l sonsogdjiin

Холбоотой мэдээ

Back to top button