НИЙГЭМНийгэм мэдээ

Ирэх сарын 10, 26-нд бүх нийтээрээ амарна

Ирэх арваннэгдүгээр сард Монгол Улс даяар бүх нийтээр амрах хоёр баярын өдөр тохионо. Тодруулбал, арваннэгдүгээр сарын 10-нд Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, 26-нд Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тэмдэглэн өнгөрүүлнэ. Энэ жилийн хувьд арваннэгдүгээр сарын 10 нь мягмар гарагт, 26 нь пүрэв гарагт таарч байна.

Иймээс иргэд долоо хоногийн ажлын дундуур хоёр өдөр амрах юм. Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр Монгол Улсын Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд тэмдэглэдэг. Энэхүү өдрийг бүх нийтээр амрах баярын өдөр болгон хуульчилсан бөгөөд энэ өдөр төрийн ёслолын хүрээнд Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлдэг.

Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр 1924 оны арваннэгдүгээр сарын 26-нд Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах засаглалыг тунхагласан түүхтэй. Уг өдрийг 2016 онд баталсан хуульд нэмэлт оруулснаар бүх нийтээр тэмдэглэх баярын өдөр болгосон юм. Монгол Улсын “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуульд дээрх хоёр өдрийг бүх нийтээр амрах баярын өдөрт багтаасан байдаг. Иргэд арваннэгдүгээр сарын 10, 26-ны өдрүүдэд амрах бөгөөд бусад ажлын өдрүүдэд ердийн хуваарийн дагуу ажиллана.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button