НИЙГЭМ
Шинэ ургацын хүнсний ногооноос дээж авч, шинжилгээнд хамруулжээ

МХЕГ-аас Ургамал, ургамлын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнд пестицидийн үлдэгдэл тодорхойлох хяналт шинжилгээ хийх тухай удирдамжийг баталсан байдаг.
Үүний дагуу Баянзүрх дүүргийн 11, 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт хүлэмж, газар тариалангийн үйл ажиллагаа эрхлэгчдийн шинэ ургацын арван нэр төрлийн хүнсний ногооны сорьцыг авчээ. Улмаар ургамлын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнд ургамлын өвчин хортон, нитрат, пестицидийн үлдэгдэл тодорхойлуулахаар МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид шинжилгээнд хамруулсан байна.

Мөн хяналт шинжилгээ хийх явцад аж ахуйн нэгж, иргэдэд ургамлын хорио цээрийн дэглэмийг мөрдөж ажиллах талаар зөвлөгөө өгч ажиллажээ.
Эх сурвалж: НМХГ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
гачууртын ногоог л сайн ш�##�гамаар байгаамдаа