НИЙГЭМ
		
	
	
Наймдугаар сард тусгай үүргийн 14 нислэг үйлдэн, 3460 иргэнээ татаж авахаар боллоо
						Улсын онцгой комисс өнөөдөр хуралдан, хэд хэдэн шийдвэр гаргалаа.
Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг есдүгээр сарын 1-нд эхлүүлэхээр шийдвэрлэсэн.
Мөн наймдугаар сард найман чиглэлд тусгай үүргийн 14 нислэг хөөргөн, 3460 иргэнээ татаж авахаар шийдвэрлэлээ.
Одоогоор гадаадын орноос Монголдоо ирэх хүсэлтээ 12.205 иргэн гаргаад байгаа юм.
- Сөүл рүү 3 нислэг,
 - Европоос иргэдээ татахаар Франкфурт руу 3,
 - Токио руу 2 удаа,
 - Сидней нэг,
 - Энэтхэг, Вьетнамд байгаа иргэдээ татахын тулд нэг удаа,
 - Туркийн Истамбул руу нэг
 - АНУ руу нэг удаагийн нислэг хийхээр төлөвлөжээ.
 
Г.ЖАРГАЛ
				







	            
	            
	            
	            
	            
	            



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.