НИЙГЭМ

Наймдугаар сард тусгай үүргийн 14 нислэг үйлдэн, 3460 иргэнээ татаж авахаар боллоо

Улсын онцгой комисс өнөөдөр хуралдан, хэд хэдэн шийдвэр гаргалаа.

Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг есдүгээр сарын 1-нд эхлүүлэхээр шийдвэрлэсэн.

Мөн наймдугаар сард найман чиглэлд тусгай үүргийн 14 нислэг хөөргөн, 3460 иргэнээ татаж авахаар шийдвэрлэлээ.

Одоогоор гадаадын орноос Монголдоо ирэх хүсэлтээ 12.205 иргэн гаргаад байгаа юм.

  • Сөүл рүү 3 нислэг,
  • Европоос иргэдээ татахаар Франкфурт руу 3,
  • Токио руу 2 удаа,
  • Сидней нэг,
  • Энэтхэг, Вьетнамд байгаа иргэдээ татахын тулд нэг удаа,
  • Туркийн Истамбул руу нэг
  • АНУ руу нэг удаагийн нислэг хийхээр төлөвлөжээ.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Back to top button