НИЙГЭМНийгэм мэдээ

Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болов

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Шадар сайд, УОК-ын дарга Н.Номтойбаяр мэдээлэл өгөв.

Шадар сайд УОК асуудал үүссэний дараа арга хэмжээ авдаг бус, эрсдэлийг урьдчилан тооцож, шаардлагатай нөөц, техник, хүний нөөцийг бэлэн байлгадаг тогтолцоонд шилжих шаардлагатайг онцлов. Ямааны годрон өвчний эсрэг вакцин худалдан авахад 1.6 тэрбум төгрөг шаардлагатай байгаа бөгөөд вакциныг шуурхай татан авах, дотооддоо үйлдвэрлэх боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ Биокомбинатын хүний нөөц, үйлдвэрлэлийн чадавхыг нэмэгдүүлэхэд анхаарч буй аж.

Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ. 2007 оноос хойш мөрдөгдөж буй хуульд нийт зохицуулалтын 40 орчим хувь буюу 42 зүйл, заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж, улсын нөөцийн тогтолцоог эдийн засгийн үр ашиг, шуурхай шийдвэр гаргалт, төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан шинэчлэхээр тусгажээ.

Хууль батлагдсанаар стратегийн ач холбогдол бүхий хүнсний бүтээгдэхүүний хадгалалт, эргэлт, хяналт, санхүүжилтийг боловсронгуй болгож, дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, мөн бензин, дизель түлш, онгоцны түлш зэрэг стратегийн бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэлт, хадгалалт, эргэлтийг илүү үр ашигтай зохион байгуулах эрх зүйн орчин бүрдэх гэнэ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button