ДЭЛХИЙ

Японы Kyoto Animation студид гал гарчээ

Японы баруун нутгийн Киото хотод байрлах “Kyoto Animation” компанийн студид гал түймэр гарсны улмаас 10 гаруй хүн амиа алдсан талаар тус хотын цагдаагийн газраас мэдээлжээ.

Гал түймэр орон нутгийн цагаар өнөө өглөөний 10:30 минутын орчимд дэгдсэн бөгөөд цагдаа нар ослын газрын ойролцоогоос хутганууд олсон аж. Гал түймэртэй тэмцэх газрын төлөөлөгчдийн хэлснээр, 10 хүн амиа алдаж, 35 орчим хүн гэмтсэн байна.

Студийн барилгын эргэн тойронд нэгэн эрэгтэй шатахуун асгаж байсан талаар цагдаа нар мэдээлжээ. Сэжигтний биедээ авч явсан жолооны үнэмлэхээс нь үзэхэд 41 настай бөгөөд одоогоор эмчлүүлж байгаа юм.

“K-On”, “Kyoukai no Kanata”, "Free, "Hyouka зэрэг анимээрээ алдартай “Kyoto Animation” компани нь Киото болон Үжи хотод студитэй бөгөөд 1981 онд байгуулагдаж байсан түүхтэй.

С.ХОНГОРЗУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button