Нийгмийн
Дархан-Уул-Сүхбаатар чиглэлийн авто зам эвдэрчээ

Дархан-Уул-Сүхбаатар чиглэлийн А0402 дугаартай авто замд болгоомжтой зорчихыг Тээврийн цагдаагийн газраас зөвлөж байна. Өчигдөр 14.00 цагийн байдлаар А0402 дугаартай Дархан-Уул-Сүхбаатар чиглэлийн авто зам дагуу усархаг ширүүн бороо орсны улмаас Шарын голын гүүр гараад 26-263 км-ийн хооронд гурван хэсэгт замын далан хөвөө үерт урсаж эвдрэл үүссэн байна. Иймээс жолооч нарыг замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой, сонор сэрэмжтэй зорчихыг анхаарууллаа.














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ямарч салбарт хийж байгаа ажил нь хулхи. Төрийн мэргэжилийн байгууллага нь авилгалд идэгдсэн болохоор аргагүй биз