Тахлын үеэр У.Хүрэлсүхийг ХААН болгох Ж.Энхбаяр, Х.Нямбаатар нарын ТӨЛӨВЛӨГӨӨ

ТАНИЛЦ: Д.ЗАГДЖАВ, Т.ГАНТУЛГА, Д.ЦАГААНХҮҮ НАРЫГ ДАРГА БОЛГОХ ХУУЛИЙН ЗОХИЦУУЛАЛТ ИНГЭЖ ХИЙГДЖЭЭ
ЗХГЭГ-ын даргаар ажиллаж байсан Г.Занданшатарын хүн болох М.Баярмагнайг Эрчим хүчний дэд сайдаар, тус албыг хашиж байсан Т.Бадамжунайгийн хүн, тендерийн супер хор найруулагч Т.Гантулгыг МХЕГ-ын даргаар, байцаагчид нь тэрбум гаруй төгрөгийн авлигын хэргээр шалгагдаж байхад гол гарын үсгийг нь зурж суусан Ш.Раднаасэд гишүүний найз Д.Цагаанхүүг ЗГХЭГ-ын дэр даргаар томилохоор яригдаж буй.
Түүнчлэн Ерөнхий сайд У.Хүрэлсүх ТӨБЗГ-ын даргаар Дарханд нэр дэвших мөрөөдлөөсөө жийгдсэн, өөрийн сайн найз Б.Цэнгэлийг томилж, Ц.Анандбазарын бизнесийг хамгаалагч, ажлын ямар ч дүргүй Г.Загджавыг ШШГЕГ-ын даргаар томилж, олныг жинхэнэ утгаар нь гайхшируулав. “Бүлэглэлүүдийг задална, авлигачдыг төрөөс зайлуулна” гэж орилсоор гарч ирсэн Ерөнхий сайдын имидж томилгооноос болж босоо тэнхлэгээс газрын уруу годройтон уналаа.
Хэвлэлүүд МАН-ынхны өөрсдөө батлуулсан Төрийн албаны шинэ хуулиндаа сайд, дэд сайд нараас бусад томилгоонууд бүгд СОНГОН ШАЛГАРУУЛАЛТТАЙ явагдахаар заасныг сануулж, хэл ам татлав. Хариуд нь ЗГХЭГ-аас нээх шантайсан их зантай хуульч гарч ирээд “Коронавируст халдвар /Ковид19/-ын цар тахлын үеэрх хэрэгжих хуулийн хүрээнд томилгоонууд түр хийгдэж байгаа” гэх тайлбар өгөв.

Тэгэхээр нь, хаврын чуулганаар Ж.Энхбаяр, Х.Нямбаатар нарын сугавчилж гүйсээр батлуулсан өнөөх хуулийг нь татаж харлаа. Томилгоотой холбогдох ганцхан заалт байна. Уг заалтад “. УИХ, Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулиас бусад хуулийн дагуу олон нийтийг биечлэн хамруулах арга хэмжээг зохион байгуулах, албан тушаалтныг сонгон шалгаруулахаар хуульчилсан зохицуулалтыг энэ хуулийн үйлчлэл зогссон өдрөөс эхлэн тухайн хуульд заасан хугацааг баримтлан хэрэгжүүлнэ” гэжээ.
Дээрх заалтыг хар үгээр тайлбарлавал, “Коронавирүсийн тархалтын үед албан тушаалтны сонгон шалгаруулалт зарлахгүй. Хэрхэн томилохоо ХААНТАН МЭДТҮГЭЙ” гэх агуулга аж. Тиймээс ч Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг санаа амар унтаж, араар нь У.Хүрэлсүх хааныхаа дүрд тогложээ. Тэд ингэж хуулиа зохицуулсан учир санаа амар байдлаар томилгоогоо цааш үргэлжлүүлэх аж.
Ж.ЭНХБАЯРЫН ТАРХИ ЯАГААД ИНГЭЖ ГҮЙВ
Ирээдүйн спикер, Ерөнхий сайд, Ерөнхийлөгчид өрсөлдөх хэмжээний амбицтай, өөрийгөө “жинхэнэ стратегич” гэж тодорхойлж явсан МАН-ын гишүүн бол Ж.Энхбаяр. Хэрвээ Жидүүгийн дуулианаар түүний Засгийн газрын хяръяа сангуудаас авсан зээл толгой дараалан сөхөгдөөгүй л бол тэр үнэхээр хол явахаар нэгэн байсан ч байж мэдэх. Зориудаар түүнийг ингэж агнасан ч байж болох. Ямар болов ч Ж.Энхбаяр эдүгээ улстөрд орж ирэхэд масс хүлээн авахад бэрх.
Түүний жинхэнэ супер гүйдэг тархи ингэж сонгуулиас өмнө У.Хүрэлсүхийг хаан, заан мэт авирлаж, томилгоогоо хуулинд торох юмгүй хийх боломжоор хангаж өгөх нөхцлийг бүрдүүлжээ. Нэг ёсондоо “Манай нам ялна. Манай батлуулсан хууль томилгоо хийхэд саад болно. Тэгэхээр ковидын үеэр үйлчлэх хууль баталж, суваг үүсгээд томилгоог сонгон шалгаруулалтгүй хийе” гэсэн санааг МАН-ын хэсэг нөхөд бүр сонгуулийн өмнө олсон гэсэн үг.
Тэр үеийн бүх гишүүд үүнийг мэдэж, ойлгооч үгүй. Танхимуудад хувааж суулгаад л, хуулийн төслүүдээр бөмбөгдөж, энэ танхимд тэдэн гишүүн дэмжлээ гэж нэг нь микрофоноор хэлэх маягаар л чуулган хуралдчихсан. Хэвлэлийнхнийг ч тэр нэг цэг гаргаад, бүх орчноос тусгаарлачихсан учир ийм заалтыг анхаарах сөхөө байсангүй.
Ингэж МАН-ынхан цөөн хүрээлэлд 100-500-гаар нь иргэд цуглуулж, сонгуулийн сурталчилгаа хийхийг зөвшөөрсөн мөртлөө нэг танхимд ихдээ 10-20 хүн суулгаад онлайн шалгалт авах Төрийн албаны шалгаруулалтыг ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛ гэж хуульчилжээ. Энэ хууль нь 2020.12.31-ний дөрийг хүртэл үргэлжилнэ. Тэр хүртэл ямар ч сонгон шалгаруулалтгүй томилгоо үргэлжилнэ.
Аль муу хүмүүсээ онцгой үеэр дарга болгож, хамаг өрөм тосыг нь хулгай хийлгэх санааг аугаа стратегич Ж.Энхбаяр нар гаргаж, У.Хүрэлсүх нь баясгалантайгаар хэрэгжүүлж явна. НЭГ ЁСОНДОО тэд авилгач, бүлэглэлийн төлөөлөгчдөөр дарга хийлгэх ЦОНХ ҮЕ төрд бий болгож. Гол нь, тэд ямар эрх ашиг дээр огтлолцож, энэ заалтыг хэрэгжүүлэв. Ирээдүйд ямар хор уршиг гарч болох вэ гэдгийг бодох хэрэгтэй.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
demii ym dongsoj suuhaa boliooch, hend ch hereggui,,,
Загджав бүтэхгүй нөхөр
Я�##�тай ч билээ дээ Ялсан нам томилгоогоо хийж л таарна даа Харин тэр Д.Загджав чинь байж байх �##�бандаа очиж тэрээр уул нь Цагдаагийн хүн юм билээ
Казино Загджав Цагдаагийн хүн гэнэ ха ха тэр зүгээр бизнес.эр
Коронагийн нөхцөл байдлын улмаас юм
ЗА томиллоо. ХАМГИЙН гол нь энэ дунд авлигачид л бүү байгаасай. НАМ дагасан боловч чадвар муу хүмүүс л бүү байгаасай.
Баатарзоригоо та наад Төрийн �##�баны хуулийг ингэж гууль болгож, амьгүй �##�бат байхаа боль оо.
ийм л новшнууд мөнгийг ч ёстой нэг тарааж төрийн эрхийг хууль бусаар авсан. Хүрэлсүхийн нэр ч
Khelekh ch yg oldokhgyi um daa.
Энэ янзаараа ч ордны эргэлт эхлэх нь цаг хугацааны л хэрэг юм шив. Шударга удирдагч гэж байдаггүй харин ухаантай ард түмэн л байх ёстой юмсанж. Молиго үмхэж сонгосон сонголт маань нэг иймэрхүү...
Цагаанхүү гэдэг нөхөр байнга ХУД- ийн Төрийн банкны с�##�баруудаар явж мөнгө авч явхын.
Энэ засгийн газар удахгүй огцрох нь дээ.
Ийм м�##�нуудыг яана даа.Өөр хүмүүс �##�га уу ? ХҮРЭЛСҮХ оркоо
Songochd yx gj xoinsn chuluu nuulgdiimde manaixaan. Tuluvluguu ntr bsniign mdsiin bol yx gj sngsiimde.Odoo bol ajliign xiilgmr bnaa. Shaardlagaa tavitsgaa guitsee
параной өвчтэй б�##�ай юм бичдэг хүүхэн бэ
параной өвчтэй б�##�ай юм бичдэг хүүхэн бэ
ҮХ - ийн дагуу ерөнхий сайд У.Хүрэлсүх бүх
хариуцлагыг нь үүрэх юм чинь эрхээ гүйцэд эдлэх нь туйлийн зөв . Еранхийлөгч , УИХ-- ын дарга гишүүд амл�##�т ,шаардлага
болон бусад хэлбэрээр урдуур нь ороод байх хэрэггүй .