УЛС ТӨР

Тахлын үеэр У.Хүрэлсүхийг ХААН болгох Ж.Энхбаяр, Х.Нямбаатар нарын ТӨЛӨВЛӨГӨӨ

ТАНИЛЦ: Д.ЗАГДЖАВ, Т.ГАНТУЛГА, Д.ЦАГААНХҮҮ НАРЫГ ДАРГА БОЛГОХ ХУУЛИЙН ЗОХИЦУУЛАЛТ ИНГЭЖ ХИЙГДЖЭЭ

ЗХГЭГ-ын даргаар ажиллаж байсан Г.Занданшатарын хүн болох М.Баярмагнайг Эрчим хүчний дэд сайдаар, тус албыг хашиж байсан Т.Бадамжунайгийн хүн, тендерийн супер хор найруулагч Т.Гантулгыг МХЕГ-ын даргаар, байцаагчид нь тэрбум гаруй төгрөгийн авлигын хэргээр шалгагдаж байхад гол гарын үсгийг нь зурж суусан Ш.Раднаасэд гишүүний найз Д.Цагаанхүүг ЗГХЭГ-ын дэр даргаар томилохоор яригдаж буй.

Түүнчлэн Ерөнхий сайд У.Хүрэлсүх ТӨБЗГ-ын даргаар Дарханд нэр дэвших мөрөөдлөөсөө жийгдсэн, өөрийн сайн найз Б.Цэнгэлийг томилж, Ц.Анандбазарын бизнесийг хамгаалагч, ажлын ямар ч дүргүй Г.Загджавыг ШШГЕГ-ын даргаар томилж, олныг жинхэнэ утгаар нь гайхшируулав. “Бүлэглэлүүдийг задална, авлигачдыг төрөөс зайлуулна” гэж орилсоор гарч ирсэн Ерөнхий сайдын имидж томилгооноос болж босоо тэнхлэгээс газрын уруу годройтон уналаа.

Хэвлэлүүд МАН-ынхны өөрсдөө батлуулсан Төрийн албаны  шинэ хуулиндаа сайд, дэд сайд нараас бусад томилгоонууд бүгд СОНГОН ШАЛГАРУУЛАЛТТАЙ явагдахаар заасныг сануулж, хэл ам татлав. Хариуд нь ЗГХЭГ-аас нээх шантайсан их зантай хуульч гарч ирээд “Коронавируст халдвар /Ковид19/-ын цар тахлын үеэрх хэрэгжих хуулийн хүрээнд  томилгоонууд түр хийгдэж байгаа”  гэх тайлбар өгөв.

Тайлбар: 2020.06.24-нөөс хойш ТАЗ-ийн зарласан сонгон шалгаруулалтын зар

Тэгэхээр нь, хаврын чуулганаар Ж.Энхбаяр, Х.Нямбаатар нарын сугавчилж гүйсээр батлуулсан өнөөх хуулийг нь татаж харлаа. Томилгоотой холбогдох ганцхан заалт байна. Уг заалтад “. УИХ, Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулиас бусад хуулийн дагуу олон нийтийг биечлэн хамруулах арга хэмжээг зохион байгуулах, албан тушаалтныг сонгон шалгаруулахаар хуульчилсан зохицуулалтыг энэ хуулийн үйлчлэл зогссон өдрөөс эхлэн тухайн хуульд заасан хугацааг баримтлан хэрэгжүүлнэ” гэжээ.

Дээрх заалтыг хар үгээр тайлбарлавал, “Коронавирүсийн тархалтын үед албан тушаалтны сонгон шалгаруулалт зарлахгүй. Хэрхэн томилохоо ХААНТАН МЭДТҮГЭЙ” гэх агуулга аж. Тиймээс ч Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг санаа амар унтаж, араар нь У.Хүрэлсүх хааныхаа дүрд тогложээ. Тэд ингэж хуулиа зохицуулсан учир санаа амар байдлаар томилгоогоо цааш үргэлжлүүлэх аж.

Ж.ЭНХБАЯРЫН ТАРХИ ЯАГААД ИНГЭЖ ГҮЙВ

Ирээдүйн спикер, Ерөнхий сайд, Ерөнхийлөгчид өрсөлдөх хэмжээний амбицтай, өөрийгөө “жинхэнэ стратегич” гэж тодорхойлж явсан МАН-ын гишүүн бол Ж.Энхбаяр. Хэрвээ Жидүүгийн дуулианаар түүний Засгийн газрын хяръяа сангуудаас авсан зээл толгой дараалан сөхөгдөөгүй л бол тэр үнэхээр хол явахаар нэгэн байсан ч байж мэдэх. Зориудаар түүнийг ингэж агнасан ч байж болох. Ямар болов ч Ж.Энхбаяр эдүгээ улстөрд орж ирэхэд масс хүлээн авахад бэрх.

Түүний жинхэнэ супер гүйдэг тархи ингэж сонгуулиас өмнө У.Хүрэлсүхийг хаан, заан мэт авирлаж, томилгоогоо хуулинд торох юмгүй хийх боломжоор хангаж өгөх нөхцлийг бүрдүүлжээ. Нэг ёсондоо “Манай нам ялна. Манай батлуулсан хууль томилгоо хийхэд саад болно. Тэгэхээр ковидын үеэр үйлчлэх хууль баталж, суваг үүсгээд томилгоог сонгон шалгаруулалтгүй хийе” гэсэн санааг МАН-ын хэсэг нөхөд бүр сонгуулийн өмнө олсон гэсэн үг.

Тэр үеийн бүх гишүүд үүнийг мэдэж, ойлгооч үгүй. Танхимуудад хувааж суулгаад л, хуулийн төслүүдээр бөмбөгдөж, энэ танхимд тэдэн гишүүн дэмжлээ гэж нэг нь микрофоноор хэлэх маягаар л чуулган хуралдчихсан. Хэвлэлийнхнийг ч тэр нэг цэг гаргаад, бүх орчноос тусгаарлачихсан учир ийм заалтыг анхаарах сөхөө байсангүй.

Ингэж МАН-ынхан цөөн хүрээлэлд 100-500-гаар нь иргэд цуглуулж, сонгуулийн сурталчилгаа хийхийг зөвшөөрсөн мөртлөө нэг танхимд  ихдээ 10-20 хүн суулгаад онлайн шалгалт авах Төрийн албаны шалгаруулалтыг ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛ  гэж хуульчилжээ. Энэ хууль нь 2020.12.31-ний дөрийг хүртэл үргэлжилнэ.  Тэр хүртэл ямар ч сонгон шалгаруулалтгүй томилгоо үргэлжилнэ.

Аль муу хүмүүсээ онцгой үеэр дарга болгож, хамаг өрөм тосыг нь хулгай хийлгэх санааг аугаа стратегич Ж.Энхбаяр нар гаргаж, У.Хүрэлсүх нь баясгалантайгаар хэрэгжүүлж явна. НЭГ ЁСОНДОО тэд  авилгач, бүлэглэлийн төлөөлөгчдөөр дарга хийлгэх ЦОНХ ҮЕ төрд бий болгож. Гол нь, тэд ямар эрх ашиг дээр огтлолцож, энэ заалтыг хэрэгжүүлэв. Ирээдүйд ямар хор уршиг гарч болох вэ гэдгийг бодох хэрэгтэй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-08-03 09:21

demii ym dongsoj suuhaa boliooch, hend ch hereggui,,,

Зочин
Зочин
2020-08-03 09:29

Загджав бүтэхгүй нөхөр

Зочин
Зочин
2020-08-03 09:47

Я�##�тай ч билээ дээ Ялсан нам томилгоогоо хийж л таарна даа Харин тэр Д.Загджав чинь байж байх �##�бандаа очиж тэрээр уул нь Цагдаагийн хүн юм билээ

Хариулт
Хариулт
2020-08-04 07:28
Reply to  Зочин

Казино Загджав Цагдаагийн хүн гэнэ ха ха тэр зүгээр бизнес.эр

Зочин
Зочин
2020-08-03 10:50

Коронагийн нөхцөл байдлын улмаас юм

харамсалтай
харамсалтай
2020-08-03 11:50

ЗА томиллоо. ХАМГИЙН гол нь энэ дунд авлигачид л бүү байгаасай. НАМ дагасан боловч чадвар муу хүмүүс л бүү байгаасай.

Үлбэгэр даргыгаа соль.
Үлбэгэр даргыгаа соль.
2020-08-03 12:30

Баатарзоригоо та наад Төрийн �##�баны хуулийг ингэж гууль болгож, амьгүй �##�бат байхаа боль оо.

Иргэн
Иргэн
2020-08-03 14:03

ийм л новшнууд мөнгийг ч ёстой нэг тарааж төрийн эрхийг хууль бусаар авсан. Хүрэлсүхийн нэр ч

Zochin
Zochin
2020-08-03 17:58

Khelekh ch yg oldokhgyi um daa.

Ордны эргэлт рүү л орох нь дээ
Ордны эргэлт рүү л орох нь дээ
2020-08-03 20:49

Энэ янзаараа ч ордны эргэлт эхлэх нь цаг хугацааны л хэрэг юм шив. Шударга удирдагч гэж байдаггүй харин ухаантай ард түмэн л байх ёстой юмсанж. Молиго үмхэж сонгосон сонголт маань нэг иймэрхүү...

Зочин
Зочин
2020-08-04 00:24

Цагаанхүү гэдэг нөхөр байнга ХУД- ийн Төрийн банкны с�##�баруудаар явж мөнгө авч явхын.

Зочин
Зочин
2020-08-04 00:37

Энэ засгийн газар удахгүй огцрох нь дээ.
Ийм м�##�нуудыг яана даа.Өөр хүмүүс �##�га уу ? ХҮРЭЛСҮХ оркоо

Zochin
Zochin
2020-08-04 23:14

Songochd yx gj xoinsn chuluu nuulgdiimde manaixaan. Tuluvluguu ntr bsniign mdsiin bol yx gj sngsiimde.Odoo bol ajliign xiilgmr bnaa. Shaardlagaa tavitsgaa guitsee

Зочин
Зочин
2020-08-06 16:00

параной өвчтэй б�##�ай юм бичдэг хүүхэн бэ

Зочин
Зочин
2020-08-06 16:00

параной өвчтэй б�##�ай юм бичдэг хүүхэн бэ

Дорж
Дорж
2020-08-08 15:47

ҮХ - ийн дагуу ерөнхий сайд У.Хүрэлсүх бүх
хариуцлагыг нь үүрэх юм чинь эрхээ гүйцэд эдлэх нь туйлийн зөв . Еранхийлөгч , УИХ-- ын дарга гишүүд амл�##�т ,шаардлага
болон бусад хэлбэрээр урдуур нь ороод байх хэрэггүй .

Холбоотой мэдээ

Back to top button