А.Амбасэлмаа: 429 хүний сорьцод шинжилгээ хийхэд КОРОНАВИРУС ИЛРЭЭГҮЙ
Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллийг хийж байна. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:
"2020.08.01-нд ХӨСҮТ болон Дархан-Уул аймгийн салбар лабораторид хийсэн 429 хүний сорьцод хийсэн шинжилгээнд коронавирус илрээгүй. 07.20 -нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн зорчигчдын давтан шинжилгээ. Афганистан улсаас ирсэн цэрэг дайчдын давтан шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдаж буй гурван хүн, эмч ажилчдын шинжилгээ, ажиглах байранд тусгаарлагдаж буй 8 хүний шинжилгээ, Алтан-булагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 30 жолооч байна. Өнөөдрийн байдлаар 293, эдгэрсэн 230, эмчлэгдэж буй 63 хүн байна. 63 хүний 60 хүний биеийн байдал хөнгөн, гурван хүний биеийн байдал хөнгөн байна. Эдгэрээд гарсан 230 хүнээс сувиллын тандалтад 17, гэрийн ажиглалт тандалтад 47 хүн байна. Ажиглалтаас гарсан 166 хүн байна. Өнөөдөр ХӨСҮТ-д 88 хүн ажиглалт, тандалтад байна” гэв.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.