ЭГЭЛ БУС АМЬДРАЛ: Ослоор дөрвөн амь нь тэнгэрт дэвшиж, үлдсэн гурван зүрхээ аврахаар тэмцэж буй ГЭР БҮЛ

“Эхлээд охин маань тэнгэрт одоход гэр бүлийн минь гэрэл гэгээ түрүүлээд явчихлаа л гэж бодсон. Дараа нь, нөхөр минь өөд болоход “тэр маань охиндоо хань болох гээд одчихов уу даа” гэж өөрийгөө тайвшруулсан. Харин хүү минь нас барахад... бодох ч зүйл олддоггүй юм билээ” хэмээгээд тэр цурхиртал уйллаа.
Аймшигт ослоор ээжийгээ, ханиа, хоёр үрээ алдсан эмэгтэй Өмнөд Солонгосоос нулимстай, нуранги шиг хүнд гунигтай ярьж байна...
-ОСОЛ-
Долдугаар сарын 15-ны өдөр тэр осол болсон. “Учиртай” гэлцдэг Архангай аймгийн Цагаан даваа. 300 литр шатахуун тээж явсан ачааны машины тоормоз гэнэтхэн ажиллахаа больсноор бүх зүйл эхэлсэн юм. Жолооч нь арга ядахдаа даваа өгсүүлээд том тэргээ хажуу тийш онхолдуулж зогсоов. Харамсалтай нь тээшийн хэсэг цоорч, шатахуун асгарч, доош урсаж эхэлжээ.
Яг энэ үед даваа өөд гурван машин, нэг мотоцикл чиглэж явлаа. Урссан шатахуун дээр дугуй эргэж, багахан үрэлтийн хүч үүсэхэд л гал маналзаж, дэлбэрэлт болох эрсдэлтэй... Нэг мэдэхэд л хар утаа суунаглаж, дараагийн хоромд мөнөөх гурван машин, нэг мотоцикл шил шилээ даран дэлбэрчээ.
Тэрхүү гурван машины нэг, “Соната-3” дотор Ж.Банзрагчийн гэр бүл сууж явсан юм. Том охин Б.Энэрэл нь таван настай дүү Б.Ундрахтайгаа урд талын суудал дээр. Харин эхнэр О.Цэнгэл нь 10 настай хүү Б.Бадрах, дөрөвхөн сартай бага хүү Б.Тэгшжаргал, ээж нарынхаа хамтаар арын суудал дээр...

“Цонхоор харахад газраар нэг шингэн зүйл асгарчихсан байсан. Нэг л муу совин татаад, “Буцъя аа, хайр аа” гэж нөхөртөө хэлсэн. Тэр минь жолоогоо эргүүлдгийн даваан дээр урд талын машин таг зогсчихлоо. Гэтэл яах ийхийн зуургүй тас хар утаа маналзаад л, цаашаа юу болсныг санахгүй байна...” гэж О.Цэнгэл ярьсан юм.
Нэг ухаан ороход нь машин шатаж байв. Хэн нэгэн хаалга онгойлгосон гэх. “Хэн хаалга онгойлгосныг мэдэхгүй. Цамц шатаж байхаар нь тайлж шидчихээд, дөрвөн сартай хүүгээ хамгийн түрүүнд тэврээд л хар гүйхээрээ гарсан”.
Машиндаа долуул явсан энэ гэр бүлийн бүх гишүүн айхавтар ослоор түлэгдсэн ч эхэндээ хэнийх нь ч амь нас эрсдээгүй юм. Сайхан сэтгэлтэй жолооч таарч, тэднийг хамгийн ойролцоох сумын эмнэлэгт хүргэж өгчээ. Тэнд анхны тусламж авсны дараа аймгийн төвийн эмнэлэгт яаралтай хүргэгджээ.
-ЭХНИЙ ХАГАЦАЛ-
О.Цэнгэл, “Миний охины нүүр ам нь ямар болчихсон байсан гээч. Харахаас нүд хальтирмаар. Би эмнэлэгт "Охиныг минь авраач” хэмээн орилсоор байсан.
Маргааш өглөө нь миний охины хэвтсэн өрөө рүү эмч нар пир пархийн гүйлдээд л орчихсон. Би охиноо харсаан. Миний охины нүүрийг бүтээчихсэн байсан /уйлав/. Би охиныхоо духан дээр нь нэг үнэрлээд л, салах ёс хийсэн...”
Яах ийхийн зуургүй эрээлжлэн өнгөрсөн тэр өдрийн маргааш ингэж дунд охин, таван настай Б.Ундрал нь шархаа даалгүй тэнгэрт оджээ. Дараа нь яаралтай нисдэг тэргээр тэднийг Улаанбаатар хот руу, ГССҮТ-д хүргэж байхад О.Цэнгэл охиноо нас барсныг нөхөртөө хэлж зүрхлээгүй ажээ. Тэнгэрт одсоныг нь зөвхөн тэр л мэдсэн учраас.

Зөнтэй юм шиг “Охин зүгээр үү?” гэж нөхрөө асуухад “Зүгээр ээ” хэмээн хариулж... Талийгаач охин сэргэлэн цовоо, найз нөхөд олонтой, ухаалаг хэрсүү хүүхэд байжээ. “Миний охиныг найз нөхдөөс нь асуухад мэднэ дээ. Ямар цовоо, хэрсүү охин байсан гээч” хэмээгээд О.Цэнгэл дахиад л уйлав. Аргагүй шүү дээ. Дөнгөж дэлбээлж буй турьхан цэцэг шиг тавхан настай, нар сар шиг охиноо нас барсныг дуулах, нөхөртөө дуулгахгүй нуух, энэ бүхнийг эргэн дурсах хөнгөхөн ачаа биш.
Ингээд Ж.Банзрагчийн гэр бүл “Болно, ард нь гарна” гэсэн итгэлтэй ГССҮТ-д байршицгаав. Тэнд шаардлагатай бүх эмчилгээ, сувилгааг яаралтай хийнэ. Нөхөр Ж.Банзрагч 80-90 хувийн түлэгдэлтэй. Давхар бөөрний дутагдалд орсны улмаас диализын аппаратад орохоор Улсын гуравдугаар төв эмнэлэг рүү байн байн хүргэгдэх хэрэгтэй болж. Хүү Б.Бадрах мөн тун хүнд биеийн байдалтай, битүү боолттой, хэвтэрт. Том охин Б.Энэрэлийн амь нас ч дээсэн дөрөөн дээр дэнжигнэнэ. Харин дөрвөн сартай нялзрай үр бурхны авралаар шарх гайгүйтэй тул нэг их удалгүй эмнэлгээс гарсан юм.
Гэвч бурхан ханасангүй.
-УРТ ХАР ҮС, ИЛ ГАРСАН ГУРВАН ХУРУУ-
О.Цэнгэл тэргэнцэр дээр суугаад нөхөр, хүүхдүүдийнхээ хэвтэж буй өрөөгөөр орж, гарах боломжтой байв. 10 настай хүү нь дорвитой ярьж ч чадахгүй байжээ. Ярьж чадахгүй учраас нүдээрээ ёроолгүй гүн үгсийг “хэлнэ”.
“Ээж ээ, ээж ээ гэж дуугараад л цааш ярихгүй. Тэр харц. Нэг л тийм хэцүү харц... Би ээж нь юм чинь хүүгийнхээ харцыг хараад мэднэ шүү дээ. Ямар нэгэн юм хэлэх гээд л, эсвэл асуух гээд ч байх шиг харц” гэж бүсгүй дурсана. Ж.Банзрагч, О.Цэнгэл хоёр. Нэг охиноо алдсан ч сөхрөхгүй гэж сэтгэлээ хатамжилсан залуу, хөдөлмөрч хос. Сайн аав, ээж.
Нөхөр нь хүүгийнхээ адил битүү боолттой, хэвтэрт байжээ. Эхнэр О.Цэнгэл нь тэргэнцэртээ суугаад уулзахаар өрөөнд нь ороход тэр хоёр цөөн ч болов үг сольж амжина.

Ж.Банзрагч эхнэрийнхээ урт, хар үсэнд дуртай байж. Үсээ тайруулахад нь тун дургүй, үсийг нь илдэг, самнаж өгдөг байв. Харин түлэгдсэн үед гаднын халдвар авах эрсдэл өндөр тул бүсгүйн урт үсийг эмч нар хусчихжээ. Тийм учраас толгойгоо алчуураар боогоод О.Цэнгэл нөхөртэйгөө уулзсан аж.
Тэгэхэд нь Ж.Банзрагч, “Өө, үсгүй болчихож. Чамайг ч одоо бүтэн жил харахгүй болох нь дээ” хэмээжээ. “Тэр минь тэгж хэлээд инээмсэглэсэн. Инээмсэглэсэн нь боолтны цаанаас мэдэгдсэн. Тэгж хөнгөн хошигнож байсан юм, миний хань”...“Гар нь боолттой, гуравхан хуруу нь цухуйчихсан байсан...” О.Цэнгэл тэр гурван хуруунд нь хуруугаа чанга гэгч нь хүргэж, тэгж “хамтдаа” гэдгээ илэрхийлж байлаа.

Долдугаар сарын 22 буюу осол гарснаас долоо хоног өнгөрчээ. Аймшигт мэдээ. О.Цэнгэлд сувилагч, нөхрийнх нь амьсгал хураасныг дуулгав. Бүсгүй том охинтойгоо нэг өрөөнд байсан тул цочоож, сэрээж болохгүй хэмээн их тэвчжээ. Гэхдээ чадсангүй. Орилоон.
“Уйлж охиноо сэрээхгүй гэж бодсон ч чадаагүй ээ. Шууд орилоод л уйлчихдаг юм билээ”. Бурхнаас өгсөн сорилтыг хамтдаа даван туулна гэж зориглож байсан нэгэн түшиг тулгуур нь, хайртай эр хүн нь охиных нь араас ийн тэнгэрт хальжээ.

О.Цэнгэл нулимстай дурсана. “Тэр минь дэндүү, дэндүү сайн хань байсаан. Анх намайг төрөхөд, охиноо өлгийдөж ч чадахгүй байхад минь тэр гозойтол өлгийдөж өгдөг сөн. Би өөрөө ч мэдээгүй байхад “Нүүрэн дээр чинь юм гарчхаж” хэмээн хэлж өгдөг байсан сан. Дэндүү хөдөлмөрч, дэндүү сайхан сэтгэлтэй. Үргэлж намайгаа, хүүхдүүдээ гэдэг байсан...”
-ШИЛ ДАРСАН САЛАХ ЁСУУД-
Цаг хугацаа өнгөрч, эмчилгээ хийгдсээр. Нөхөр, охин хоёрынхоо араас гашуудсан нулимс нь хатаж амжаагүй байхад долдугаар сарын 29-нд О.Цэнгэлийн ээж мөн өвчнөө даалгүй өөд боллоо. Үүнээс хоёрхон хоногийн дараа хүү Б.Бадрах ч бас тэнгэрт халив.
Хүнд, хүнд, хүндээс хүнд ачаа. Гүнээс гүнзгий уй гашуу. “Эхлээд охин маань тэнгэрт одоход гэр бүлийн минь гэрэл гэгээ түрүүлээд явчихлаа гэж бодсон. Дараа нь, нөхөр минь өөд болоход “тэр маань охиндоо хань болох гээд л одчихов уу даа” гэж өөрийгөө тайвшруулсан. Харин хүү минь нас барахад... бодох ч зүйл олддоггүй юм билээ” хэмээгээд О.Цэнгэл цурхиртал уйлна.


Ингээд ургаж, цэцэглэж байсан амьдралдаа О.Цэнгэл 13 настай том охин Б.Энэрэл, дөрвөн сартай бага хүү Б.Тэгшжаргалтайгаа үлджээ.
Одоо Б.Энэрэл охины бие тун амаргүй байдалд буй. О.Цэнгэл ч үлдсэн үрс, тэнгэрт хальсан хайртай хүмүүсийнхээ төлөө гээд шүд зуун тэвчиж буй ч арьс, махаа зулгаалгуулан гүрийж байгаа. Тэднийг яаралтай эдгээхэд энд биш, гаднын оронд эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж эмч нар зөвлөжээ. Ингээд О.Цэнгэл охиныхоо хамтаар наймдугаар сарын 1-ний өдөр чартерын нислэгээр БНСУ-ыг зорилоо.
-СОЛОНГОС ДАХЬ ӨДРҮҮД-
“Нэг цагийн дараа залгаж болох уу?” гэж О.Цэнгэл бичжээ. “Болно оо, би хүлээж байя”...
Утас дуугарав. Бүсгүй залгаж байна. Авлаа. Дөнгөж боолтондоо ороод гарч ирсэн түүнтэй бид хоёр болсон процессийн тухай 35 минутын турш ярилцав. Дээрх бичвэрт дурдаагүй яриаг үүгээр бичиж үлдээе.
-Осол яг юунаас үүдэж гарсныг холбогдох албаныхан шалгаж буй юм билээ. Шатахуун ачсан машины жолооч “Битгий яв, буц” гэж зангаж байсан хэмээсэн. Та бүхэн түүний анхааруулгыг харсан уу?
-Эгчид нь үнэхээр ослын шалтгаан юу байсан, түүнийг шалгах ажиллагаа хэрхэн явагдаж байгаа зэргийг сонирхон тэнхэл бага байна аа. Охиныхоо төлөө тэмцэнэ, чадна гээд энд ирсэн.
Би арын суудалд сууж явсан ч ямар нэг хүний анхааруулга олж хараагүй ээ. Нөхөр маань ч харсан бол тэр дор нь хариу үйлдэл үзүүлэх байсан. Гэр бүлдээ ямар хайртай гээч. Олон жил машин барьж байгаа, сайн жолооч. Замын анхааруулга, тэмдэг тэмдэглэгээг ер анзааралгүй өнгөрөөдөггүй хүн.

-Охины тань болон таны биеийн байдал ямар байна вэ. Солонгос эмч нарын ярихыг сонссон уу?
-Охин маань монголоос хүндхэн ниссэн. Энд ирсэн өдрөө шууд эхний хагалгаандаа орсон. Биеэр нь халдвар бүрэн тархсан тул эхний ээлжид халдвартай голомтуудыг нь авна гэж ойлгосон. Бактерийн, мөөгөнцөрийн халдвар авсан гэсэн.
Нэг уушги нь устсан учраас усыг нь соруулж авсан байна билээ. Нөгөө уушги нь ч бас устах магадлалтай байна гэж эмч хэлсэн. Үүний дээр шээс нь тун бага гарч байна, бөөр орлуулах диализын аппаратад орох болно хэмээсэн. Ер нь нөхцөл байдал хаашаа ч гэнэтхэн эргэж магадгүй гэсэн л дээ. Шаардлагатай бол хэдэн ч хагалгааг яаралтай хийнэ гэсэн. Тэгэхээр яг тэдэн воны зардал гарна гэж тогтсон ханш хэлэхгүй байна лээ.

Би охиныхоо төлөө тэснэ гээд л энд ирсэн учраас өөртөө өвчин хэлж, ялархахгүй. Гэхдээ арьс, махаа зулгаалгуулаад л... Хоёр гар, хоёр хөл гүн түлэгдсэн. Зүүн тал нь арай гайгүй.
Одоо би 14 хоногийн карентинд байгаа. Тусгаарлалтын эмнэлэгт буй учраас хагалгаанд ороогүй. Охинтойгоо ч уулзаж чадахгүй байна. Карентинаас гараад жинхэнэ эмнэлэгтээ очвол надад хагалгаа хийнэ гэсэн.
-Та хоёрын маань эмчилгээний зардал ойролцоогоор хэд орчим төгрөг болохоор байгаа вэ?
-Монгол мөнгө рүү шилжүүлэхэд 400-500 сая төгрөг гэсэн. Эхэндээ 300 сая гэгдэж байсан ч сая хэлсэнчлэн охины биеийн байдлаас шалтгаалж хэзээ ч, ямар ч яаралтай хагалгаа хийгдэж магадгүй. Тиймээс дээрх барагцааг өгсөн.
-Эмчилгээ хэдий хэр хугацаа үргэлжлэх бол?
-Би 1-2 сар болох байх. Харин охинд маань багадаа зургаан сар шаардлагатай гэсэн.
-Хандив тусламжаар 120 сая төгрөг цуглаад буй гэж сонссон?
-Тийм ээ. Үнэхээр ийм уй гашуу үзсэний ард энэ олон хүмүүсийн сэтгэлийн дэмээр босож, жаахан ч гэсэн сэтгэлдээ гэрэл тээдэг юм байна. Манай ажлынхан, нөхрийн маань ажлынхан, хамаатан садны хүмүүс гээд тус дэм болсон хүмүүс олон. Бас хандивын данс руу олон хувь хүмүүс тав, арав гэлтгүй мөнгө шилжүүлж байна. 20-иод байгууллага мөн хандив өгсөн байсан. Энэ хүмүүстээ үнэхээр, чин сэтгэлээсээ, маш их баярлалаа гэж хэлмээр байна.

-Та нөхөртэйгөө ХААИС-д танилцсан юм билээ шүү дээ. Та хоёрыг маш хөдөлмөрч, бүгдийг өөрсдийн гараар босгодог улс гэж талийгч нөхрийн тань ах ярьж байсан.
-Тийм ээ. Бид хоёр ургамлын нөөц, био үйлдвэрлэлийн ангид, оюутан ахуй цагтаа танилцаж, гэр бүл болсон. Анхны охин маань ч тэр үед төрсөн юм. Нөхөр маань тэгэхэд сургуулиасаа жилийн чөлөө авч, ажил хийн, бид хоёрын төлөө хөдөлмөрлөж байсан юм.
Бид хоёр төгслөө. Тэгээд охин гурвуулаа айлын хашаанд, гэрт хэдэн жил амьдарсан. Айлын гэрт хоосон хулдаас дэвсээд л, бүхнийг тэгээс эхэлсэн, бид хоёр. “Охиноо сургуульд орохоос өмнө өөрсдийн гэсэн байртай болъё” гэж тэр минь хэлдэг сэн. Ингэж үнэнч шударгаар хөдөлмөрлөж, хуримтлуулсан мөнгөөрөө 3, 4-р хороололд хоёр өрөө байртай болж байлаа. Тэгэхэд хоёр дахь хүү маань төрчихсөн байсан.
Ийм л хөдөлмөрч, дэндүү уян зөөлөн хүн, миний хань. Ажлаас нь дуудаагүй байсан ч “Юу болоо бол” гээд өөрөө гараад явдаг сэтгэлтэй. Маш хөдөлгөөнтэй, ямар ч ажлыг голохгүй хийнэ. Үргэлж бидний төлөө хөдөлмөрлөнө.
Бид хоёр 15 жил энэ амьдралыг босгохын төлөө зүтгэхдээ үргэлж сайныг санаж, бусдад үлгэрлэж, өрөөлд тусалж, ариун цагаанаар хөдөлмөрлөж явахыг л урьтал болгодог байсан.
-Таны бага хүү одоо таван сар хүрсэн. Уйлж, аашлахгүй, их сайн байгаа гэсэн шүү.
-Хүүгийнхээ зургийг харсаан. Хэдий нялх ч гэлээ миний үр, нэг л юм дутаад, хайгаад байгаа юм шиг харагдаж байна лээ. Аргагүй шүү дээ. Дэргэд нь аав, ээж хоёр нь ханхайгаад. Ах эгч нар нь тойроод дуулж, бүжиглээд байж байдаг юм чинь тэгэлгүй яах вэ.
Ах нь тонгойн нүүрэнд нь ойртоод зөвхөн нүдээ анивчуулахад л миний хүү ганганаад, ахтайгаа юм ярьдаг байсан /уйлав/.
-Осол болдог өдөр танд ямар нэг зөн татах мэдрэмж төрсөн үү?
-Сүүлийн хоёр сар яагаад ч юм нөхрийгөө улам их хайрламаар, өшөө их хайрлаад л баймаар мэдрэмж төрөөд байсан...

Тэр өдрийн маргааш нь бид Улаанбаатар луу буцах байсан л даа. Наадмын дараа Архангайд хэд хоног амарч дуусаад, манай ээжийг аваад явцгаасан юм. Тэр замдаа нөхөр Тайхар чулуу үзье гээд. Урьд нь зөндөө үзсэн л дээ. “Маргааш буцах юм чинь одоо эртхэн зам хороохгүй юм уу?” гэж хэлэх гээд, миний хоолой дээр гарч ирсэн ч би хэлээгүй. Миний нөхөр үргэлж аливааг бодож, тооцоолж хийдэг хүн. Тийм учраас дотроо бодолтой болоод л Тайхар чулуу орох гэж байгаа юм байна гэж бодоод дуугүй өнгөрсөн. Тэгээгүй бол бид Цагаан даваан дээр очихгүй байх байсан. Одоо бодоход, тэр үгээ хэлчихгүй яав даа гэж л харамсаж байна...
-Та том охиндоо дүү нарыг нь, аавыг нь нас барсныг хэлсэн үү?
-Дуулгасаан. Урд талын суудал дээр дүүгээ тэврээд сууж байсан болохоор өөрийгөө буруутгах вий, энэ хүнд өвчний шокын хажуугаар шаналах вий гэж санаа зовоод хэлэхгүй байсан л даа. Гэхдээ аавыгаа, дүү нараа яасныг ер мэдэхгүй бодол болсоор дотроо буглах вий гээд дуулгасан. Охин минь удаан, маш их уйлж байгаад больсон. Тэгээд ингэж дуугарч байна лээ. “Дэлбэрэлт болохын өмнө яг хажуугаар нэг хар юм аймаар хурдтай нисээд өнгөрсөн” гэж. Тийм зүйл харсан юм билээ.
Би сэтгэлийн хаттай байх болно оо. Охиныхоо хамт хүү дээрээ, эрүүл саруул болоод очно...
-ХАЛУУН ИТГЭЛ-
О.Цэнгэл бүсгүйтэй утсаар холбогдохын өмнө, өглөө эрт талийгаач Ж.Банзрагчийн ах А.Цэнд-Аюуш /өөр овогтой/ манай редакц дээр ирж уулзсан юм. Үлдэж хоцорсон ар гэрийнхэн нь Солонгост эмчлүүлж буй хоёрынхоо зардалыг босгохоор эрвийх, дэрвийхээрээ хичээж байна.

“Миний дүү ямар сэргэлэн, хөдөлгөөнтэй залуу байсан гээч. О.Цэнгэл тэр хоёр их сургуулийн нэг анги. Дөрвөн хүүхэд гаргалаа, ажилдаа амжилттай сайхан ажиллаж байлаа... О.Цэнгэлийг би ямар сэтгэлийн хаттай юм бэ гэж үнэхээр гайхаж, бахархаж байна. Их ч юм үзлээ шүү дээ. Ханиа, төрсөн ээжээ, хоёр үрээ алдана гэдэг хэр баргийн хүний давах даваа биш.
Энд үлдсэн таван сартай хүүг нь бид харж байгаа. Хөөрхий минь, ер уйлж, муухай аашлахгүй. Бараг хоногийн 12 цаг унтана. Цаагуураа “Их уй зовлон тохиолдоод байхад би нэрмээс болоод яах вэ” гэж мэдрээд байх шиг л.
Тэр хоёрын маань эмчилгээний зардал 400-500 орчим сая төгрөг болно гэсэн. Бид хандив цуглуулж, аль боломжоороо л хичээж байна. О.Цэнгэлийн ажлын газар “SPS” телевиз маш их туслалцаа үзүүлсэн, үнэхээр их баярлалаа. Бас талийгч дүүгийн маань ажилладаг байсан “Алтайн хүдэр” компаниас ч том дэмжлэг үзүүлсэн.
Эдгээр хүрээд ирнэ дээ гэж бид их л итгэж, найдаж байна” гэж тэрбээр ярьсан юм. А.Цэнд-Аюуш шаардлагатай мэдээлэл, хандивын дансны дугаар сэлтийг өгөөд гарсан юм.
-ТӨГСГӨЛИЙН ОРОНД-
Одоогоос ердөө сар хүрэхгүй хугацааны өмнө болсон аймшигт осол, түүнээс үүдсэн их уй гашуу, шил шилээ даран тохиолдсон салах ёсууд... Дөрвөн амиа тэнгэрт өргөж, үлдсэн хоёрынхоо төлөө амьдрахаар тэмцэж буй Л.Цэнгэл бүсгүй... Энэ л эгэл бус амьдралыг хэдхэн нүүрэнд багтаан, чадан ядан бичлээ.
Хүний амьдрал хэчнээн баялаг. Бурхан зөвхөн дааж, тэсэж дийлэх ачааг нь л үүрүүлдэг гэлцдэг юм билээ. Урт үргэлжилсэн харанхуй шөнөд төгсгөл ирж, үүр манхайтал цайдаг. Орой дээр алтан нар мандаж, бүх орчлонг халуун илчээрээ төөнөдөг. Тэгж ургамал цэцэгс толгойгоо өргөж, бүх дэлхий аниргүй аз жаргалд умбадаг. Яг л энэ байгалийн жам лугаа, хэчнээн хүнд уй гашуутай нүүр тулсан ч тэсэж, тэвчиж чадвал гэрэл гэгээтэй бүхэн хариуд нь ирдэг билээ. Тэгнэ гэж итгээрэй, О.Цэнгэл бүсгүй.

Нэгдэж, хамтарч чаддаггүй, тархай бутархай хэмээн гоочлуулдаг ч монголчууд сайхан сэтгэлээрээ л нэгэн зүгт төвлөрч, тусламжийн гараа сунгадаг. “Эдгэнэ, эрүүл саруул болно” гэж итгэсэн олон мянган элэг нэгтнүүд нь энэхүү нийтлэлийг уншаад бодож, хүлээж суугаа.
Итгээрэй, бас тэвчээрэй.
ХАНДИВЫН ДАНС:
Данс эзэмшигчийн нэр: Очбаярын Цэнгэл.
5021715838, ХААН банк
2205040025, Голомт банк
472008534, Худалдаа, хөгжлийн банк
ХОЛБОО БАРИХ УТАС: 95452112, Талийгч Ж.Банзрагчийн ах А.Цэнд-Аюуш
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ослыг харангуут буцахгүй яав даа
Харагдах ямар ч боломж байхгүй юм бна лээ. Өгсөж явахад. Ёстой харамс�##�тай юмаа
Хэрэв мэдээн дээр гарсан зураг дээрх 2 мөргөлдсөн машины нэг бол урд нь том машин унасан нь илт харагдаж байсан. Хажуугаар нь гарах гэж дайрснаас л болсон . Бас нэмээд нэг нь г�##� гаргах юм шидсэн байна. Г�##� гарснаас болж дэлбэрсэн.
Hairan saihan ulger jishee zaluu ger bul.uneheer haramsaltai.Huurhii min odoo butsaaj bolohguigees hoish ehner ohin 2iig ni hurdan edgeehiin tuluu chadahaaraa bugdeeree tusalie daa.2 huuhdiinhee tuluu setgeliin tenheetei bgaarai busgui min
aimar yum tusuulugduhgui bn
osliig haraad butsahgui yasan be geed baigaa humuust helehed hench osold oroy gej bodohgui ter zavaan shaardlaga hangaagyi tehnikeer eer ayultai teever hiij yavsan joloochiin zov geed bgaa humuust helehed tsever joloochiin buruu shuu za yu
Жолооч нь доош тэр 3 машин 1 мотоцикл ру гүйж битгий яваачээ гэхэд үгэнд нь ороогүй гэж бсан
Joloochii
Тэр хүн адилхан л амьдын тамд бга бх түүнийг буруутгаад яахав дэ хөөрхий
Буцах боломжтой байсан байж таарна өөрсдөө буцаагүй байна.
Жолоочийн буруу биш. Энэ ослоос хойш бас дахин бензиний машин онхолдож бензинээ асгасан адилхан осол гарсан. Ялгаатай нь дэлбэрээгүй г�##� гараагүй. Асгарсан бензинийг саармагжуулсан байгаа. Эд нар бензин асгарсан газраар яваад дээрээс нь нэг
joloochiin buruu bish gej yaj medej bnaa,huuliin baiguullaga ni shalgaj bgaa blgui dee,er ni ter eruul yavsan uu,tooromz ajillahaa bsanig hen batalsan yum be
Tom teregnuud hetsvv shvv hiin tormoztoi bolhor
Нэг нь тамхи хаясан байх эсвэл ямар нэг өөр г�##� гарах юм тавьсан. Тэр г�##� тавьсан хүнийг олох хэрэгтэй.
yaag tiim,gal tavisan huniig oloh heregtei shuu
Машиний яндангийн оч үсэрсэн байх тийм газар хэн тамхиний иш хаяхав дээ
Mashinii yandangaas och userdeg asuudal baihgui bailgui dee. Oros mashiniid bgaa bish
Нүүрсэн яндан оч барьж байгаа ихэнэх машинд мөнгөний төлөө ухаад хулгайлаад өгсөн
Zursun mashin tamhi tatsan bhoo
уйлж гашуудаж бнаа нэгэн үе мөр зэрэгцэн ажиллаж бсан найз, дүү минь 2үрийнхээ төлөө сэтгэлийн их тэнхээтэй байгаарай
Eguur .mn sait mundag bna bayarlalaa
Машинаа унагаж, бензин асгаж сандарсан жолоочийн үгэнд ороод тэр 3 машин даруй зогсохгүй дээ. Тун харамс�##�тай.
handiv urguluu hurdan edgereh boltugai
Tulsh achsan mashin ali neg companid hariyalaltai l baidag blgui de. Ter company yagaad hariutslaga huuleehgui bgaan be. Ayultai achaa teever hiij baigaa tohioldold daatgal hiilgedeg blgui, ter talaar bas todruulga bhgui um u.
Шунхлай бүх эмчилгээний зардлыг төлөх ёстой. Бас нас барсан хүмүүсийн амь насны нөхөн төлбөр гэж нэг хүнд доор хаяж 50 саяыг төлөх ёстой. Шүүхээр явб�##� Шунхлайн тусгай зөвшөөрлийг цуц�##�ж, бүх данс, хөрөнгийг нь битүүмжлэх ёстой.
Shunhlai groupiin zawkhanruu achilt hiij bsan mashin gj sonsson. Hariutslaga toochoh hvn bnuu??
Uilan hailan araihiij unshij duusgalaa zaaval tuslah bnoo duu mini hairtai shu.(bi tanihgui l de)
emgenel ilerhiilyee Odoo 2 huuhdiinhee tuluu bosooroi ohin ni edgeh boltugai burhan mine
Аймаар юмаа юу ч хэлэхэв хүн зовлон даадаг гэдэг. Хайр энэрэл ч хэмжээтэй байдаг болтой. Нөхрийн хайр х�##�амж хязгаартай байжээ. Эмэгтэй хүмүүс ер нь нөхрөө дагаад хайлах тусам хэт эмзэг болдог байх. Хатуу зөөлөн ээлжлэх зүгээр
Uher mongolchuud gej,unen yumdaa hen ni buruu bh ni hamaagui,hun, huuhed ongorchood bhd l,ene ch buruu ter ch buruu geel.mongol hunii saihan setgel gej huts biz.medee unshaad haramsah uilah,setgegdel unshaad zarim negnii heleh ug oldohguin
Хэнийг одоо болсон хойно буруутгаад бгаан. Бурхан болсон хүнийг буруутгахаа больцгоож үз. Яг цаг дээрээ тулахаар та өөрөө юу хийж чадах бсын.
Хатуу зөөлөн ээлжлэх зүгээр гэж хэнд хэлээд бнаа?
Monch hatuujiltai bvsgvi yma bi hannigan aldahdaa amidral ingeed l duuslaa gej bodoj amidral utaggvi sanagddag baisan da getel odoo 4 jil ongorchee
Хэн нэгнийг буруутгах хэрэггүй. Хандиваа л сайн өргөцгөөe!
Хандив өгөхгүй. Яагаад гэвэл ийм дүрэм баримт�##�даггүй хүмүүс өдөр бүр намайг дайрах шахаж өнгөрдөг. Хажуудаа эхнэрээ суулгачихаад яг ингээд явдаг. Энэ тохиолдолд гэр бүл нь хохирогч болж. Ихэнхдээ өөр хүмүүс хохирдог.
ymar aimarr hatuu setgel veee !!! Zugeer chimeegui bj bolno shu dee yadj
.
ер нь бол харамссандаа л чи ингэж бичсэн байх . бензин урсаж байхад дээгүүр нь явж байх ч гэж дээ . хоюулаа хандив өгнөө хөө
yadaj tsagaan davaa gj medeh v? ergeh n bitgii hel zvgeer yawahad hetsuu davaa hvn chanaraa ulandaa geesen ym be
Yurun bol unenshd
chinii handivaar dutahgui bailgui gai gej durem ch geh shig chi baisan ch iim zuil boloh l bsn
Ok! Handiv ogoh ogohgui chinii medel... duremee barimtaldaggui gj yu yriad bgaa, ene bol oor asuudal... ooroo yor ni gatsaa yu ugui yu!
Ta ene hunii orond uuriigu neg udaa taviad uzde. Ergehiin zavdalgui gal garch delbersen gej bna. Ur huuhdee aldsan ehiin setgeliig ta oilgohgui bnuuu!!?
ЯМАР САЙХАН ГЭР БУЛ,ЯМАР САЙХАН ХУУХДУУД МИНЬ ИЙМ ОСОЛД ОРЧОО ВЭ? ЭЛЭГ ЭМТЭРЧИХЛЭЭ.БУРХАНЫ ОРОНД ЯВСАН НОХОР, ХУУХДУУД ,ЭЭЖ НЬ ТА ГУРВЫГАА ЭРУУЛ САРУУЛ ЭНХ ТУНХ АМЬДРАХЫГ ЕРООЖ СУУГАА БИЗЭЭ.ХУРДАН БУРЭН САЙХАН ЭДГЭЭД ИРЭЭРЭЙ,ТУСАЛНАА.
Жолоо барьж явсан хүний л буруу. Хүүхдүүдээ лав дүрмийн бусаар тээж явсан байна. Урд сууд�##�д давхарлаж суулгаад. Даваа гүвээтэй газраар. Бас юу болсныг харах зайгүй гэхээр урд т�##�ын машиндаа хэт шахаж явсан байна. Бороо ороогүй байхад газар
Бороогүй байхад газар яагаад ийм ялгаатай өнгөтэй байгааг жолооч сэжиглэж болно. Мөн бусад ослоос хараад байхад нэг гэр бүлийнхэн нэг дор нэг машинаар явах хэрэггүй гэж би бичиж л байсан даа. Явган хүн хүндэлдэггүй дүрэм зөрчдөг жолооч нары
Дүрэм зөрчдөг жолооч нарыг хараад байхад хажууд нь гэр бүл нь хамт л явж байдаг. Тоохгүй дүрэм зөрчөөд хүнтэй ур�##�даад тэнэгтэж өгдөг ! Тэр дүрмийг чинь олон хүний амиар бичсэн гэдгийг ойлгох хэрэгтэй.
Бензин асгарсныг харахгүй байна гэж байхгүй. Зун цаг эд нарын цонх онгорхой л явж байгаа. үнэртэхгүй байна гэж байхгүй. Өөрсдийнхөө хэнэггүйгээс болчихоод битгий бурхан хараагаад бай !
Хуцаа хар шээс минь.
тэр бурхан гээчийг чинь хараахаар яаху одоо нэгэнт болоол өнгөрсөн..
Бензин асгарсан газар дээгүүр машины дугуй чулуутай хашиж г�##� гаргаж дэлбэрэлт үүсгэнэ гэж байхгүй шүү. Энэ хүүхний дүрсэлж байгаагаар хэдийгээр мэдээгээр дэлбэрэлт болоогүй гэж байгаа ч би хувьдаа дэлбэрэлт болсон гэж үзэж байна.
4 хүүхэд нь ээж нь суугаад явж байхад хүмүүсийн аюулгүй байд�##� бодоод нөхрийнхөө өөдөөс санаа бодлоо хэлж ярьж удирдаж сурах хэрэгтэй. Жолооч дүрэм мөрдөхгүй байв�##� сайн сануулж хэлэх хэрэгтэй. Сануулаад тоохгүй болхамт явахаас шууд татг�##�з
Ёоо юу ч бичээд байгаан. Хэн нь дүрмээ биелүүлээгүйн бэ. Санаа бодлоо хэлээгүй эхнэрийн буруу юу.?
Yu ch gesen ugiin. Nohor ni yamar durem mordoogui gej. Taihar chuluu uzne geed l yavsan bna sht. Enend chin durem juram, tatgalz ntr ch geh shig. Tend benzin asgaraagui bsan bol ene humuus yavdgaaraa yavaad l esen mend butsaad ireh bsan.
tiin sh dee,er ni ter jolooch uuruu amid uldsen ni ikh sonin bna,sain shalgah heregtei
Хамаг гэр бүлээ суулгачихаад анхаар�##� болгоомжгүй явсан тэнэг нөхөр бна. Эхнэр ч гэсэн хэлэх үгээ шууд хэлчихдэггүй, нөхөртөө хөтлөгдөөд явдаг байж. Үнэхээр харамс�##�тай, том охины ярианаас эрлэгийн элч хажуугаар нь гарч явжээ гэж бодогдов
Яацарцан хүн бэ өөрөө.
Er nohroo yaj hundeldgiig harj aw.Harin ch mundag busgui
Тэнгэрт х�##�ьсан хүнийг тэнэгээр нь дуудаад яахав дээ. Тэрний оронд туслахыг хичээ!
Сайн жолооч гэж дүрэм мөрддөг зорчичгдын аюулгүй байдлыг боддог жолоочийг хэлэхээс бус нэг сиймхийгээр ур�##�даж гарах гэж зүтгэдэг хүнийг хэлэхгүй.
Бурхан минь ямар их зовлон гээч нь вэ хөөрхий минь ямар хэцүү бга бол гэхээс сэтгэл өвдөөд өөрийн эрхгүй нулимс асгарч байна сэтгэлийн хандив өргөлөө хурдан эдгээд хүү дээрээ ирнээ бүсгүй минь
Ui gashuun bolood bhad hen heniig buruutgah vee dee... uneheer tugs saihan ger bul baisan ni oilgogdoj bna. Yamar hetsuu bgaa bol bish buur unshihad l nud nulims duureed bna. Uldsen 2 uriinhee tuluu eej bolon ah duus baidag chadlaaraa zutge
Төгс сайхан гэр бүл даваа гүвээн дээр хүүхдээ давхардуулаад урд т�##�ын сууд�##�д бүсгүй суулгах уу? Хэнэггүй л хүмүүс байсан байна.
Тэр мотоциклны яндангаас оч үсэрсэн байх гэж бодогдоод байна даа, хаа хаанаа л бүр илүү анхаар�##� болгоомжтой явах хэрэгтэй бн даа, техникийн бүрэн бүтэн байд�##�ыг хангах гэдэг маш чух�##� юм бн одоо ойлголоо,
Д�##�айд дус�##� нэмэр ...
Өөрийн эрхгүй уйлан уншлаа!Хандив өргөсөн сая дахин хандив өргөлөө!Хүчтэй байгаарай!
uneheer yilan baij unshij duusgalaa. yamar haramsaltai yumbe. gun emgenel ilerhiiliye.
ene bol 100 hubi tor zasag, companyy buruu. tor zasag ni saihan zamtai baisan bol . company ni mashinii ayulgui ajillagaag sain shalgasan
Ymar aimshigtai haramsaltai ym be huchtei bgaarai
хөөрхий минь дээ хэнийг ч буруутгаад яахав хэн хэн ийм юм болно гэж яаж мэдэх вэ дээ даваа гүвээн дээр буцах боломж бага болоод л тэр биз одоо үлдсэн хөөрхөн үрийг нь аврах хэрэгтэй байна хэн хэнгүй бага ч гэлтгүй хандив өгвөл босгоод ирвэ
Яанам бээ, туулж гарахаас тойрч гарах биш дээ. Хайран амь. Тэвчээд даваад гараарай бүсгүй минь. Нөгөө 2 машин, 1 мотоциклтой хүмүүс бүгд амиа �##�дсан гэсэн үг үү? эсхүл ганцхан энэ гэр бүлийг гай дайрав уу?
Maash ih haramsaj bna.hairan saihan get bul.Handiv urguluu.Mongolchuud mini uguhgui bjiin argagui yum.
Уншаад уйллаа. Тэнгис сайн бичжээ. Баярл�##�аа
Mashinaassaa buugaad zugtahhgui yasan ynn bee?
Yaah gej asgarch bga shatahuun ruu ordog bn daa. Uug ni zaitai holdood ergeed yavtsan bol...
ус ачаад явж байв�##� гэж хэн ч харсан бeнзин байх нь ойлгмжтой шдээ. бүр хамгийн өндөр зэрэглэлийн эрсдэл дагуулдаг аюултай ачаа бол бeнзин. аюултай нөхцөл байдлыг үүссэн байгааг харсан л байж таараа.
Ene ulsiin niigem yachihsan yum be. Delgetsiin ard neg l ih ih medegchuud. Yag tulaad uulzhaar tarhi ni hooson tom amnaas chaashgu yumnuud. Hend ch zovlon hezee ch irj bolno. Ta nar ch yalgaa bhgu.
Zovlon tulah ter muchid busdiig gazar door ortol shuumjilj bgaa shuumjlelee uursdduduu helj chadahgui baij hunii amidraliig shuumjleed yahav de. Zovj zuderch yava negende tus boldguimaa ghd zuger l heregtei hereggui comment bichhee bolichih
Ee burhan min um maani badmi hum. Ohin n hurdan saihn edgeerei.
Iim ued uter turgen mashinaa orhiod zugtahgui yawdaa
Би энэ гэр бүлд бас тэр жолоочид ч бас тусланаа гай зовлон хэлж ирэх биш дээ
Tiim shu ter jolooch ch gesen uneheer hetsuul bga.????
Хэдэн хүн явсан юм бэ? Хэд нь нас бараад хэд нь амьд байгаа юм бэ? Хэзээ Монголчууд тэнгэрт дэвшлээ гэж ярьж байсан юм бэ, Хятадууд л тэгдэг биз дээ
Ger buliin 6 hun /Nuhur ehner 4 huuhed/, tegeed ehneriin eej geed niit 7-uulaa yvj bsan bn. Ternees 3 ni l uldejdee
ТУЙЛЫН ХАРАМСАЛТАЙ. ҮНЭНДЭЭ ХЭНЭГГҮЙ ДҮРЭМ ЗӨРЧДӨГ ЖОЛООЧИЙН ҮЙЛДЭЛЭЭС 2 ХҮҮХЭД ЭНДСЭН БНА. ХЭДИЙГЭЭР ЖОЛООЧ НЬ НАС БАРСАН Ч ГЭСЭН ЖОЛООЧИЙН БУРУУТАЙ ҮЙЛДЭЛ МӨНӨӨСӨӨ МӨН. ХАЙРАН ХҮҮХДҮҮД. ХУРДАН ЭДГЭЭСЭЙ ЭНЭ ТОМ ОХИН НЬ ХАНДИВ ӨГНӨӨ
2uulaa eruul bolood irnee.setegleeree handiv ugluu.
hurdan edgeerei bgach gsen handiw uguluu
burhan mini ene emegteid tuslaarai.um ma ni bad mi hum.tuish teeverlej yavsan kompani ene busguid tuslaarai.
uneheer tuulj barshgui ui gashuun bolj mash uillaa hun hunee amid seruund l hairlaj uuchlmaar ch ym shg ............
Mаш их тэсвэр тэвчээр нулмис унахнээ ямар ч байсан өөрийн хэмжээнд тус�##�на .бурхан өршөөж нь 3н хүнийг ивээлдэ багтаагаарай гуйж байна
Манайхан хүнд итгэдэггүй хэнэггүй хөөрхий жолооч орилоод байхад өөдөө зүтгээд л байсан ш дээ
ter jolooch haana tegj hashigraad bna,ter jolooch hudalaa yarij bna,ayultai achaa achij yavj ,yagaad ter mashinig unagav,ene buhniig shalgaj hen buruutaig ni oloh bhoo
Шунхлай компанийг шүүхэд өгч эмчилгээний зард�##�ыг гаргуул
Бурхан минь хурдан эдгээсэй???????????? дотор бачуураад өр өвдөөд ажлаа хааж ганцаараа баахан уйллаа...яасан хэцүү гээч юм болов доо...????????????
Uilan uilan unshlaa.yamar hetsuu ym be,yasan ih tevcheer ve.zaaval edgeh bolnoo
Яасан хэцүү юм бэ элэг эмтэрчихлээ хурдан эдгээрэй ээж охин 2 минь. Бага ч гэсэн хандив өглөө. Эгүүрийхэн мундаг бичжээ амжилт хүсье
Tenegeesee bolj uhetsegeej de
shunkhlai buh zardliig ni tuluh estoi ner shigee shunaltai yum baij , ter mashin barij yavsan jolochid ch gsen demjleg uzuuleh estoi buh turlin gamshig helj irdeggui
Um sain amgalan boltugai vldej bgaa ni setegliin tenheetei bj ard tvmen min edgerehed ni tuslaj edgeegeed awbal tengert bgaa hed ni mash ih bayrlah bhaa