ДЭЛХИЙ

Apollo 11 хөөрсөн ойн өдөр сар хэсэгчлэн хиртжээ

Америкийн сансрын нисгэгчдийн суусан “Apollo 11” сансрын хөлөг сар руу хөөрсний 50 жилийн ойн өдөр сар хэсэгчлэн хиртсэн байна.

Нар, сарны хооронд дэлхий орсны улмаас тохиодог уг үзэгдэл Их Британид орон нутгийн цагаар мягмар гарагийн 22:30 минутын орчимд ажиглагдсан байна.

Нил Армстронг, Базз Олдрин, Майкл Коллинз нарын суусан “Apollo 11” хөлөг 1969 оны долоодугаар сарын 16-нд хөөрч, дөрвөн хоногийн дараа Н.Армстронг саран дээр буусан анхны хүн болсон.

Зөвхөн тэргэл сартай шөнө харагддаг сарны хиртэлт Европын орнуудад мөн ажиглагджээ. Сарны дараагийн хэсэгчилсэн хиртэлт 2021 оны 11 дүгээр сарын 19-нд болох гэнэ.

С.ХОНГОРЗУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button