НИЙГЭМ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоонд сургалтын төхөөрөмж хандивлажээ

Тайвань улсын Монголд суугаа төлөөлөгч Хуан Гуо Рун энэ сарын 17-нд Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоонд компьютер, проектор, зориулалтын дэлгэц, утасгүй өсгөгч зэргийг хандивлажээ. 

Тэрээр хэлэхдээ, “Монголын хөдөө орон нутгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд, малчдад мэдлэг, мэдээлэл олгох сургалт зохион байгуулахад тоног төхөөрөмж дутмаг байдаг тухай би сонссон. Үүнээс үүдэн сургалт хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон малчдад өгөөжөө өгч чаддаггүй. Харин энэхүү төхөөрөмжийн тусламжтай зохион байгуулсан сургалтууд орон нутгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үр дүнгээ өгч, тэдний амьдралын чанарт ахиц гараасай гэж хүсэж байна” гэжээ.

А.МИШЭЭЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

13 Сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button