ДЭЛХИЙ

Иракт Туркийн дипломатч амиа алджээ

Иракийн хойд нутагт зэвсэглэсэн этгээдүүд халдлага үйлдсэний улмаас хоёр хүн амиа алдсаны дунд Туркийн дипломатч байжээ.

Энэхүү халдлага Эрбиль хотын зоогийн газарт болсон бөгөөд хоёр хүн амиа алдаж, нэг хүн шархадсан аж. Туркийн Гадаад хэргийн яамны мэдээлснээр, амиа алдагсдын нэг нь Туркаас Эрбиль хотод суугаа Консулын газрын ажилтан байжээ.

Гэмт этгээдүүд хэргийн газраас оргон зугтаасан бөгөөд аюулаас хамгаалах хүчнийхэн эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлсэн байна. Одоогийн байдлаар уг халдлагын хариуцлагыг аль нэг бүлэглэл хүлээгээгүй.

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган уг халдлагыг “жигшүүрт” гэмт хэрэг хэмээн тэмдэглээд, Иракийн талтай хамтран ажиллаж, гэмт этгээдийг баривчлах болно хэмээн мэдэгдсэн байна.

А.МИШЭЭЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

9 Сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button