НИЙГЭМ

Цагаан хад орчмын шороон замын зарим хэсэг усанд автжээ

Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутгаар өчигдөр буюу 2020 оны наймдугаар сарын 11-ний шөнө их хэмжээний усархаг бороо оржээ.

Үүний улмаас Цагаан хад суурьшлын бүс болон богино эргэлтийн шороон зам дагуух зарим хэсэг усанд автаж, цөмрөх эрсдэл үүсэж болзошгүй нөхцөл байдал үүссэн тул иргэд, жолооч нарыг болгоомжтой зорчихыг сэрэмжлүүлж байна. 

Цаг уур, орчны шинжилгээний газраас өгсөн мэдээллээр өнөөдөр говийн аймгуудын нутгаар, маргааш нутгийн зүүн хагаст усархаг аадар бороо дахин орох тул гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 

Эх сурвалж: Авто тээврийн үндэсний төв

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button