Нийгмийн

Гарцан дээр хүн мөргөж, амийг нь хохироогоод зугтжээ

Өнөөдөр өглөө 04:25 цагт зам тээврийн ноцтой осол гарчээ. Тээврийн цагдаагийн албанаас мэдээлснээр наймдугаар сарын 12-ны 04:25 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, 32-р байрны урд явган хүний гэрэл дохиотой гарцан дээр марк, улсындугаар тодорхойгүй автомашины жолооч явган зорчигч, эрэгтэй, 25 настай, Н-ыг мөргөж амь насыг нь хохироогоод хэргийн газрыг орхин явсан байна. Цагдаагийн алба хаагч нар шуурхай эрэн сурвалжилж олж тогтоожээ.

Тээврийн цагдаагийн албанаас иргэд, жолооч нар зам тээврийн осол гаргасан тохиолдолд замын хөдөлгөөний дүрэмд заасан жолоочийн үүргээ биелүүлэх, хэргийн газрыг орхин явахгүй байх, шөнө оройн цагаар тээврийн хэрэгсэл жолоодохдоо орчны байдалд тохируулан хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй байхыг анхааруулж байна.

Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Монгол хүн
Монгол хүн
2020-08-12 16:57

Тун харамс�##�тай бид цөөхүүлээ шүү дээ. Гаднаас худ�##�даж авдаг энэ олон эвдэрхий төмрийн сэгнүүдээсээ ахиухан татвар аваач. Тэгвэл эргүү м�##�нуул төмрийн сэг худ�##�даж аваад г�##�зуу вм шиг давхиж хүн �##�ахгүй ш дээ.

Холбоотой мэдээ

Back to top button