ДЭЛХИЙ

Анимэ студид гарсан галын улмаас амиа алдагсад нэмэгджээ

Японы баруун нутгийн Киото хотод байрладаг анимейшн студид гал түймэр гарсны улмаас 33 гаруй хүн амиа алдаж, хэдэн арван хүн гэмтсэн талаар хотын цагдаагийн газраас мэдээлжээ.

Японы хэвлэлүүд цагдаагийн газрын мэдээлсэнээр гал гарахаас өмнө шатахуун цацсан байж болзошгүй 41 настай сэжигтнийг баривчилсан бөгөөд эмнэлэгт хүргэсэн аж.

Зарим хүн одоо болтол сураггүй хэвээр байна гэж “NHK” суваг мэдээлжээ. Японы Ерөнхий сайд Абэ Шинзо осол үгээр хэлэхийн аргагүй аймшигтай байсныг дурдаад амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлсэн байна.

“K-On”, “The Melancholy of Haruhi Suzumiya” зэрэг телевизийн цуврал анимейшнээрээ алдартай “Kyoto Animation” компани нь Киото болон Үжи хотод студитэй бөгөөд 1981 онд байгуулагдаж байжээ. Түүнчлэн өрсөлдөөнтэй анимейшн салбарт ажилчдаа харьцангуй эрх чөлөөтэй байлгадаг студи гэдгээрээ алдартай гэнэ.

С.ХОНГОРЗУЛ 

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button