ДЭЛХИЙ

Онгоцноос зорчигчдыг нүүлгэх үеэр найман хүн гэмтжээ

Шереметьево нисэх онгоцны буудалд “Nordwind Airlines” компанийн нисэх онгоцноос зорчигчдыг нүүлгэн шилжүүлэх үед найман хүн бэртсэний хоёрыг нь эмнэлэгт хүргэсэн гэж ОХУ-ын Онцгой байдлын яамны Москва мужийг хариуцсан Удирдах газрын хэвлэлийн алба мэдээлжээ.

Тэдний мэдээлснээр“Армений Ереван хот руу нисэх гэж байсан Boeing-747 нисэх онгоцны баг хөөрч, буух зурвасаар явах үедээ нисгэгчийн бүхээгт утаа гарсан гэсэн дохио өгчээ” хэмээсэн байна. Нислэгийг зогсоож, зорчигчдыг хийлдэг шатаар нүүлгэн шилжүүлэн нисэх онгоцны буудалд хүргэсэн. Онгоцонд нийтдээ 187 хүн байсан бөгөөл гал арсан шинж тэмдгийг Онцгой байдлын албаны төлөөлөгчид илрүүлээгүй байна.

“Ереван руу нисэх нөөц онгоцыг бэлдэж байна” хэмээн ОБЯ-ны Удирдах газрын төлөөлөгч мэдээлжээ.

А.МИШЭЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button